Тэр өдөр

Тэнгэр яг ийм саарал.

Харц минь яг ийм

Хайхрамжгүй хийгээд хүйтэн.

Тэр өдөр

Толгой дахь бодлууд минь

Одооных шигээ л

Ойлгомжгүй хэвээр.

Тэр өдөр

Тасалдан ядан цохилох

Зүрх минь ч одооных шигээ

Зовлонгоор дүүрэн.

Тэр өдөр

Тэнэглэлээр чигжсэн

Сэтгэл минь ч одооных шигээ

Сэмрэн урагдсаар.

Тэр өдөр

Тархиндаа сум бэлэглээд

Тэгээд би өөрөө

Тэнд очсон байна.

Салхи татуулан дэвэх учиртай далавч

Сүүдэр даган гудайн чирэгдэнэ

Санаа алдан шувуудыг ширтээд

Санаашрангуйгаар эзнээ хулгайгаар ажна

Тамхины сүүлчийн соролт

Цээж хүндрүүлэх шиг

Тархин доторхи бодлууд

Сэтгэл өвтгөнө.

Зүүд

үнэн солиотой юм зүүдэлсэн. хальт "LOST" маягийн юмуу хаашаан. эхлээл нэг арал дээр ээж мань хоёр нэг тэрбумтаны гэрийн үйлчлэгч болж очдын. нєгєє тэрбумтанаа урьд нь ерєєсєє харж байгаагүйн. тээд ээж мань хоёрыг очиход байшинд нь хэн ч байгаагүйн. тэгээл мань хоёр гэр орныг нь цэвэрлээл байжийсан чинь тэрбумтан нь ирдийн. эхнэртэйгээ, бас нэг хүүхэдтэй, бас нэг хєгшин ах. аав нь ч юмуу хаашаан. тэгсэн эхнэр нь зэвүүн гар, ээж мань хоёрыг дарамтлаад. ээж ч яахав, тэсээл байхын. миний бүр нерв хєдлєєд. нєгєє эхнэртэй нь хэрэлдээд. ээж намайг болиулах гээл. тэгээл хэсэг байжийсан чинь ер нь нэг л бишээ. би тэгээл бодож байгаан, урьд нь тэр тэрбумтаныг нь харсан биш, энэ ер нь тэр хүн нь мєн юм болуу гэж бодоол. тэгсэн харин биш байсан л даа. гарууд тэрбумтаныг нь алчихсан. тэгээд зүсээ хувиргаж ирээд, байшинг нь єєрийн болгох гэсэн санаатай гарууд байсан. тэрийг нь мэдээд, мань бүгдийг нь алчихсан. тэгээл ээж зүүднээс гараад явчихсан. хаачсын мэдэхгүй. тэгээд мань нєгєє гаруудыг алчихаад байшингаас гарч ирж байгаан. хэн ч, юу ч байхгүй хоосон арал. тэгээл явжийсан чинь баахан хүнтэй тааралддын. бас л арал дээр хаягдчихсан гарууд. тэгээл бүгдээрээ нийлээл явжийсан чинь ямар ч худалдагч энэ тэр байхгүй тэнэг том супермаркет олоод. тийшээ ороол бүгд ямар нэгэн биеэ хамгаалах зэвсэг сонгож аваал. тэгсэн хэдхэн хутга байсныг нь том биетэй залуус нь түрүүлээд авчихсан. мань нэг отвертка л олж аваад. тэгсэн хажууд байсан нэг залуу шивнэж байнаа надад: махны лангуу руу нь оч. тэнд мэдээж сайн хутга байж таараа гээд. тээд мань мах зардаг лангуу руу нь очсон чинь, нээрээ үнэн иртэй нэг хутга байнаа. нєгєєхєє аваал ємдєндєє хавчуулаад нуучиж байгаан. их сонион, яах гэж зэвсэг аваад байнаа гэхээр, тэнд байгаа гарууд бүгд нэг нэгэндээ итгэдэггүй гарууд. тэгээл дэлгүүрээс гараал, бєєн юм болоол, ихэнхи гарууд нэг нэгнээ алаал, тэнэг цєєхүүлээ үлдээл. тэгээл явжийсан чинь нэг том уулын араас баахан хүн гарч ирээд. тэгснээ, та нар зєв газраа ирлээ. тэр дэлгэцийг харжийнуу гэсэн чинь уулын тэнд нэг тэнэг том дэлгэцэн дээр маниус гаржийдаг байна ш д. шоу юмуу хаашаан. тэгээд бодуул, үлдсэн мань хэд нь ялж байгаам шиг байгаан.

Хүн төрөхдөө л настайгаа төрдөг. Хэдэн нас хүрээд үхэх үү, тэр л настайгаа төрдөг. Тэгсэн хүмүүс, жил ирэх тусам хүний насыг нэмээд байдаг нь утгагүй. Харин ч хасаж явмаар. Даанч тэгнэ гэхээр, хэдэн настай төрж байгааг нь мэдэж чаддаггүй л дээ. Тийм болохоор л насыг нь нэмээд байдаг. Тэгж тэгж, нас барахад нь, аан, энэ маань тэдэн настай төрсийн байна гэж мэдэхийн тулд тэгдиймүү хаашаан. Утгагүй. Угтаа "энд" утгатай юм ширхэг ч байдаггүй. "Нас барах" гэдэг хамгийн зөв хэллэг санагддаг. Хүн өөрийн насаа дуусгаад л эндээс явна. Би хэдэн настай төрсөн бол? Яагаад ч юм, 29 байгаасай гэж бодоод байдын. 30 хүрэхийн бол, би өөрөө энэ насыг таслан зогсооно. Гэхдээ л 29 байх. Тэхээр би одоо, 2 настай гэсэн үг. 2 амь үлдсэн гэдэг шиг л сонсогддог байна ш д. Зөөз, юу ч хамаагүй нэг юм бичихгүй л бол болохгүй санагдаад байсын. Жаахан дүйнгэ юм болчлоо, гэсэн ч яахав, ямартай ч нэг юм бичсэн л бол болоо.

Хаа ч хүрэхгүй богинохон гинжний

Yзүүрт гавлагдсан амьдрал минь.

Энэ гинж надад юутай зохино вэ!

хорин долоон жил амьдарсан ч, хорвоотой эвлэрээгүй хэвээрээ л. мөнх бусын өмнө ийм гунигтай амьдрах гэж. нээрээ л үнэн хэлж дээ. мэдэхгүйм даа. би ер нь яачихсан хүн юм. дэргэдээ байгаа хэн нэгэнтэй би байгаа бүхнээ хуваалцдаг. гэсэн ч тэд явж оддог. дэргэдээ байгаа нэгэнд би үнэн сэтгэлээсээ ханддаг. гэсэн ч тэд бас л явж оддог. дэргэдээ байгаа нэгэнд би өөрийнхөө чадах хирээр туслахыг оролддог. гэсэн ч тэд ч бас л явж оддог. гэхдээ, тэд хэдийгээр явж одсон ч, миний тусламж хэрэг болохоор эргэж над руу хардаг. тэгээд, тусламжаа авчихаад бас л яваад өгдөг. харин надад, хааяахан, хэн нэгний бяцхан тусламж хэрэг болоход хэн нь ч эргэж хардаггүй. яагаад ч юм, надад хэн нэгний тусламж хэрэг болно гэж тэдний санаанд буудаггүй. учир нь би тэдний нүдэнд асар чанга хатуу хүн харагддаг учраас. ямар нэгэн зүйл тохиолдлоо ч би хэн нэгний тусламжгүйгээр тэндээс гарч чадна гэж тэд боддог учраас. үнэндээ би сул дорой хүн. гэвч, тэд намайг чанга гэж боддог учраас, би тэдний хүссэн тэр чанга дүрийг нь илэрхийлээд л явж байдаг. үнэндээ бол асар сул дорой хүн. гэхдээ, хэн ч над руу эргэж хардаггүй учраас, би сул доройгоор өөрт тохиолдсон зүйлээ тэвчин өнгөрүүлдэг. гэхдээ энэ тэдний буруу биш. яваад оддогт нь би тэдэнд гомддоггүй. үзэн ядаад байдаг амьдралд ч бурууг өгдөггүй. харин "олли чи яагаад ийм юм бэ?" гэсэн үгийг нулимсан хачиртайгаар өөртөө шивнэдэг. энэ бүхэн надаас л болдог. хэрвээ би ийм хүн байгаагүй бол, тэдгээр хүмүүс ч өөрөөр хандах байсан юм билүү. би ийм болсон нь бас л надаас өөр хэний ч буруу биш. ээж минь намайг төрүүлэхэд би зүгээр л хүн байсан байх. намайг ийм болоход хэн нэгний хайр, эсвэл үзэн ядалт, эсвэл гэрийн хүмүүжил энэ тэр гэсэн зүйлс огт нөлөөлөөгүй. нөлөөлөх үндэслэл ч байхгүй. зүгээр л би өөрөө, зүгээр л энэ Олли гэгдэх этгээдийн тархи толгой өөрөө өөрийгөө ийм болгочихсон. тэхээр өөрөөсөө өөр хэнд ч гомдохов дээ. Олли, чи яагаад ийм юм бэ?

Амиа би бөмбөлөгт дүйгээд

Агаарт хөөргөлөө.

Альхан нэгэн шувуу ирээд

Анзааргагүйхэн тоншино гэж найдлаа.

Найдвар бурхадтай хамт мөхсөн бололтой

Нас нэмэн бөмбөлөг хөөрсөөр.

Тэнэгхэн шувуунд найдан хөөргөсөн

Тэвчээргүй сэтгэлээ зүхэн амьдарсаар.