хорин долоон жил амьдарсан ч, хорвоотой эвлэрээгүй хэвээрээ л. мөнх бусын өмнө ийм гунигтай амьдрах гэж. нээрээ л үнэн хэлж дээ. мэдэхгүйм даа. би ер нь яачихсан хүн юм. дэргэдээ байгаа хэн нэгэнтэй би байгаа бүхнээ хуваалцдаг. гэсэн ч тэд явж оддог. дэргэдээ байгаа нэгэнд би үнэн сэтгэлээсээ ханддаг. гэсэн ч тэд бас л явж оддог. дэргэдээ байгаа нэгэнд би өөрийнхөө чадах хирээр туслахыг оролддог. гэсэн ч тэд ч бас л явж оддог. гэхдээ, тэд хэдийгээр явж одсон ч, миний тусламж хэрэг болохоор эргэж над руу хардаг. тэгээд, тусламжаа авчихаад бас л яваад өгдөг. харин надад, хааяахан, хэн нэгний бяцхан тусламж хэрэг болоход хэн нь ч эргэж хардаггүй. яагаад ч юм, надад хэн нэгний тусламж хэрэг болно гэж тэдний санаанд буудаггүй. учир нь би тэдний нүдэнд асар чанга хатуу хүн харагддаг учраас. ямар нэгэн зүйл тохиолдлоо ч би хэн нэгний тусламжгүйгээр тэндээс гарч чадна гэж тэд боддог учраас. үнэндээ би сул дорой хүн. гэвч, тэд намайг чанга гэж боддог учраас, би тэдний хүссэн тэр чанга дүрийг нь илэрхийлээд л явж байдаг. үнэндээ бол асар сул дорой хүн. гэхдээ, хэн ч над руу эргэж хардаггүй учраас, би сул доройгоор өөрт тохиолдсон зүйлээ тэвчин өнгөрүүлдэг. гэхдээ энэ тэдний буруу биш. яваад оддогт нь би тэдэнд гомддоггүй. үзэн ядаад байдаг амьдралд ч бурууг өгдөггүй. харин "олли чи яагаад ийм юм бэ?" гэсэн үгийг нулимсан хачиртайгаар өөртөө шивнэдэг. энэ бүхэн надаас л болдог. хэрвээ би ийм хүн байгаагүй бол, тэдгээр хүмүүс ч өөрөөр хандах байсан юм билүү. би ийм болсон нь бас л надаас өөр хэний ч буруу биш. ээж минь намайг төрүүлэхэд би зүгээр л хүн байсан байх. намайг ийм болоход хэн нэгний хайр, эсвэл үзэн ядалт, эсвэл гэрийн хүмүүжил энэ тэр гэсэн зүйлс огт нөлөөлөөгүй. нөлөөлөх үндэслэл ч байхгүй. зүгээр л би өөрөө, зүгээр л энэ Олли гэгдэх этгээдийн тархи толгой өөрөө өөрийгөө ийм болгочихсон. тэхээр өөрөөсөө өөр хэнд ч гомдохов дээ. Олли, чи яагаад ийм юм бэ?

0 comments: