Тэр өдөр

Тэнгэр яг ийм саарал.

Харц минь яг ийм

Хайхрамжгүй хийгээд хүйтэн.

Тэр өдөр

Толгой дахь бодлууд минь

Одооных шигээ л

Ойлгомжгүй хэвээр.

Тэр өдөр

Тасалдан ядан цохилох

Зүрх минь ч одооных шигээ

Зовлонгоор дүүрэн.

Тэр өдөр

Тэнэглэлээр чигжсэн

Сэтгэл минь ч одооных шигээ

Сэмрэн урагдсаар.

Тэр өдөр

Тархиндаа сум бэлэглээд

Тэгээд би өөрөө

Тэнд очсон байна.

2 comments:

dao said...

хаанаас нүүгээд ирэв. 41 бичлэг ч гэх шиг гайхлаашд хэхэ

ollie said...

аа харин, үүнээс хойш түүнээс цааш энд л бичий гэж бодоод, хамаг юмаа авчраад шидчихлээ. мөд дуусахгүй шинжтэй. бүр залхуу хүрэв.