Зүүд

нэлээн орой болчихсон. би нэг том чемодан барьчихсан автобусанд сууж байхын (хаха, автобус шүү). тэгээл орсон чинь хүнд юм бариад байсан болохоор зүрх савлаад, нэг л биш байсан чинь кондуктор нь ирснээ, чи согтуу байна, за яахав, согтуу юм чинь 100 тєгрєг єгчих гээд. миний муухай уур хүрээд, чемоданаа арай гэж барьж байгаад, түрийвчээ ухсаар байгаад 200 тєгрєг єгчийнє гэнээ. тэгээл урагшаа нэг суудал дээр очоол суусан чинь цагаан сараар л уулздаг манай хамаатны 3 ах сууж байхын. тэр гуравтай жаахан мар мар гэж байгаал буулаа. аа тийн, автобусан дотроос нэг түрийвч олсын байна. тэгээл бууснаа, учиргүй гадаа чемоданаа дэлгээл, юм хумаа янзлаад байхын. нєгєєх нь миний хүүхэд байхдаа пионерын зуслан авч явдаг байсан чемодан. тэгээд нєгєє олсон түрийвчээ ухсан чинь хэдэн ширхэг хорьт, тэгснээ баахан зоосон мєнгє энэ тэр байхаар нь, за би ч энүүгээр яахав, хог түүдэг хүмүүст л хэрэгтэй биз гэснээ эргүүлээл хаячихлаа. тэгсэн найз охин хүрч ирээд, за явъя гээл, тэгээл явлаа. тэгсэн нэг хүүхдийн лагерь шиг газар байнаа. баахан над шиг гарууд. бүгдээрээ нэг нэгэн рүүгээ муухай хараал. мэдээж, нєгєє л зүүднүүдийн адил, бие биенээ алж байж амьд үлдэх хүмүүс. бүгдээрээ нэг том зааланд том ширээ тойрч суугаал, бие биенээ муухай хараал хоол идээд суухын. за тэгээл хэд хоносым шиг байгаан. гарууд сэм сэмхэн нэг нэгнээ нухаал. би нєгєє том єрєєндєє хоол идэх гээд ирсэн чинь манай найз охин байдаггүй. харин надаа захиа үлдээчихэж. *тэр миний хайртай бүх хүмүүсийг алчихлаа* гээд. тэр гэдэг нь нэг зэвүүн хүүхэн. би яаж ч мэддийн, ямар ч байсан тэрийг гэж мэдэж байгаан. тэгээл найз охиноо хайж олвоо. тэгсэн нєгєє зэвүүн хүүхэн манай найзын ээж, аавыг нь алчихсан. ээж аав нь тэнд юугаа ч хийж байсын. ганц эрэгтэй дүү нь үлдчихсэн. манай найз гартаа хутга барьчихсан. хажууд нь дүү нь, бас нєгєє зэвүүн хүүхэн. яагаад тэр зэвүүн хүүхнийг алахгүй ингэж удаан зогсооод байгаан бол гээл гайхаал байлаа. тэгсэн найз охин маань шууд дүүгээ барьж авангуутаа хүзүүнд нь хутга дүрчдийн. логик нь, ямар ч хайрлах хүнгүй, тэр чигтээ үлдье гэсэн санаа. за тэгээл нєгєє олон хүнээс чинь би, манай найз, нєгєє зэвүүн хүүхэн, єєр 2 залуу үлдвээ. тэгсэн маниусыг нэг байшин руу явуулаад. орон сууцны байр шиг л. тэгээл тэрэн рүү нь орсон чинь тэнэг том биетэй, аймар бакь 4 орос залуу єєдєєс гараад ирвээ. би жижкэн, найз охин жижкэн, зэвүүн хүүхэн жижкэн, нєгєє 2 залуу ч тийм том биш. эхлээл нэг оросыг би єшиглєвєє. тэгсэн хєлнєєс барьж аваад чирдийн. арай гэж гар руу нь хутгалчихаал зугатааваа. найз, нэг залуу, зэвүүн хүүхэн гурав нэг тийшээ, би нэг залуутай нь нэг тийшээ. тэгсэн мань хоёрын зугатаж байгаа газрыг харснаа нєгєє оросууд чинь инээлдээд, хєєхєє больчвоо. гайхаал харсан чинь хаашаа ч гарах аргагүй нэг єрєєнд орчихсон. нєгєє єрєєнд нь үлэмж биетэй 2 орос унтаж байдын. аймар том халзан толгой эдэртэй. би сэмээрхэн очоол цонхыг нь онгойлголоо. тэгсэн манай залуугийн хєл нь нэг юманд тээгэлдчихээд. нєгєє 2 орос нь сэрэх гээд байдаг. арай гэж хєлийг нь салгаж аваал цонхоор үсэрлээ. шүхэр байгаа гэдгийг яаж ч юм мэдээд байгаа байхгүй юу. за тэгээл шүхрээр буусан чинь гэнэт голын дунд буучихваа. нєгєє оросууд чинь араас гол руу үсрээл. тэгсэн нэг нь миний шүхэрнээс зуураад. шүхрээ тайлаал эрэг рүү алхваа. бүсэлхийгээр л татсан ус шиг байгаан. тэгээл маниус арай гэж голын эрэг дээр гарч ирсэн чинь оросууд ахиал инээлдээд унав. маниус гайхаал. тэгсэн бид нарын бүгдийнх нь гутланд жижигхээн, мангар нимгэхэн дэлбэрэх юм хийцэн байдаг байшд. маниус муухай сандраал, бүгдээрээ тэрийг салгаж аваал оросууд байгаа зүг рүү шидээл, єєрснєє нуугдах газар хайж сандралдаад. тэгсэн би нэг байшин руу ороол, нэг хачин хаалгаар ороол, тэгээл хаачихаа мэдэхээ байгаад гацчихсан байсан чинь тэр єрєєнд байсан нээх хачин хана шиг юмны завсраас нэг бацаан намайг дуудаад. ийшээ ороод нуугдчих гээд. тэгээл тэнд нь ороол, за дэлбэрэлт болоход энэ байшин нурах болуу яах бол гээл сэтгэл догдолцон зогсож байтал ... тэнэг Рауль торон дотроо давхиад сэрээчихсэн.

0 comments: