Нүдээ аниад

Чихээ бөглөөд

Хамраа чимхээд

Амаа хамхиад.

Нэг нэгээрээ

Тасран одох дурсамжуудаа

Нэг мөсөн

Биеэ сэгсрэн зайлуулаад

Орчлонгоос тасарч

Одоо цагийг

Yгүй хийгээд.

Инээмсэглэл үгүй

Ирээдүй хэмээгчийг

Итгэлтэйгээр

Цааш харуулаад.

Таван мэдрэмжээ

Тайлж орхиод

Тэгээд би

ХООСОН.

0 comments: