Нулимс урсана

Надад хамааралгүйгээр.

Хэний төлөөг

Хэлж би өөрөө чадахгүй.

Эсвэл юуны төлөө,

Энийг ч бас мэдэхгүй.

Зүгээр л урсана

Зүрх эмтлэн урсана.

Усан дуслуудаар дамжин

Урссаар бие минь замхарна.

Юу ч бишийн төлөө

Юу ч үгүйгээр одох нэгэн.

Yнэ цэнэгүй амьдралыг

Yртэс ч үлдээхгүй үрэх,

Утга учир нь л энэ гэдгийг

Ухаарч мэдрээгүй нэгэн.

Хамаг бие салганан чичирч

Харанхуйг хүсэмжлэн нүдээ анина.

Хорвоо ертөнцийн тухай

Хогийн бодлуудыг таягдан хаяж,

Хоосон талд өөрийгөө байна гэж

Хийсвэрлэлдээ итгээд нүдээ нээхэд

Хөсрий хорвоо ...

Хоосон өрөөнд

Хөмсгөө атируулан

Хорвоо ертөнцийг

Хараан суухад минь

Тавлан инээх

Танил дуу сонстох нь,

Надаар зугаацан суудаг

Нөгөө л амьдралын чимээ.

Илэрхийлж мэдэхгүй гунигаа

Инээмсэглэлийнхээ ард үлдээгээд,

Ганцаардлын шаналант царайгаа

Гэзгээрээ далдлан халхлаад,

Нулимс нь хатаагүй нүдээ

Нууцхан шудран арчаад,

Толгойгоо дээр өргөн

Тод дуугаар хэлнэ.

Би жаргалтай.

Хүссэндээ бус ганцаардсандаа

Хүзүүгээр нь тэврэн үнссэн уруул.

Зүүд

би нэг кино театрт кино үзээд сууж байсан чинь нэг хєгшин эрэгтэй хужаа ирээд. надтай танилцаж байнаа. миний хаана ажилладагийг мэдчихсэн. тэгээд надаар дамжуулж манай компанийн мэдэллийг авах гэж байгаа нєхєр байхгүй юу. тэгэнгүүт нь мань тэрийг нь мэдчихсэн. тэгээд худлаа мэдээгүй царайлаал, гэнэн тэнэг царай гаргаж байгаад нєхрийг єєрийг нь чадах гээд. тэгсэн намайг тэрнээс аврах гэж Чаки Чан иржийнэ гэнээ. тэгээл би хэдэн халтар хувцасаа цүнхлээл Чакигийнх руу очиж байгаан. би тэнд байвал аюулгүйн байхаа. тэгсэн яг ш д. нєгєє намайг ашиглах гээд байгаа хужаа яг тэдний хєрш нь. тэгээд хамгийн тэнэг нь, байрнууд нь дундаа хана байхгүй, нимгэхэн хєшгєєр тусгаарлагдсан. би нєгєє хужаагаас нуугдаж арай гэж хєшигний араар яваал. тэгсэн Чаки юу ч билээ нэг юм олж ирэх хэрэгтэй болчлоо гээд гараад явчихсан. би хэдэн халтар хувцасаа цүнхнээсээ гаргаад зогсож байсын. тэгсэн нєгєє хажуугийн айлынх нь хүүхэд юмуу даа, 7 орчим насны нэг зэвүүн эрэгтэй хүүхэд ороод ирсэн. тэгснээ миний хувцаснуудыг харснаа, яасан балиар халтар хувцастайн гээд хуцаад салдаггүй. мангар дургүй хүрээд, нєгєє бацааныг барьж аваад, халтар гээд байсан футболкоо аманд нь чихээд. хаха, тийм ууртай байхдаа яахав дээ. тэгсэн нєгєє хажуугийн хужаа намайг хараад ороод ирвээ. баахан уран панаал үсэргээл, би ч тэрэнд нь итгэсэн царай гаргаал. хаха, миний тэр зүүдэндээ гаргаж байсан царайг харуул та нар татаж унана даа. үнэн энжел царайлаад. тэгээл нєгєєх чинь бас гараал явчваа. тэгсэн 10 жилийн бололтой хэдэн хужаа охидууд орж ирээд, миний хувцас мувцасыг үзээл байсын. тэгсэн гэнэт бас нэг хєгшин эрэгтэй хужаа орж ирээд. тэгсэн тэр хүүхдүүдийн ангийн багш юм гэнээ. нєгєє хэд нь хичээлээ тасалчихсан. тэгээл нєгєєдүүлийг чинь суран бүсээр зодох гээл. тэгсэн нэг охин нь над руу зааснаа, тэр хичээлдээ битгий яв гэсэн гэж авдаг байна ш д. тэгсэн багш нь бүсээ бариал над руу ойртож байнаа. би ч муухай айгаал, тэгсийн байж бас, ойртохын бол би чамайг ална шүү гээд байгаамаа. нєгєєх нь яг болино ш д. дєхєєл ирэхээр нь зориг орсондоо биш, ална гэсэндээ бантаад, бүсийг нь булааж аваад хоолойг нь боогоод. нүүр нь улайгаал, нүдэнд нь цус хураал, яг үхэж эхэлж байнаа. тэгсэн нєгєє намайг найрах гээд байгаа хужаа ороод ирдийн. би чинь тэрэнд нєгєє аймар энжел харагдах ёстой хүн шүү дээ. тэгээл нєгєє боож байсан хужаагаа цааш нь түлхэж унагаад, ахиал нєгєє энжел царайгаа гаргаал зогссон. тэгээл ... сэрцэн. ууг нь ганц ч гэсэн хужааг зүүдэндээ ч болтугай алсансан бол. бас нєгєє хужааг нь нам хулхидсан бол. даанч сэрцэн. эцсийн эцэст тэр муу Чаки Чан надаа ямар ч тус үзүүлээгүй.

Сонсож тэвчдэггүй үгс

Дараа дараагаараа цувна.

Сэтгэлийг нь өвтгөх вий гэсэндээ

Дуртай дүр эсгэх.

"Охин минь" гэх үг

Одоо ямар ч үнэ цэнэгүй.

Хайртай үгийг минь үгүй хийсэнд

Харуусал төрөвч, чимээгүй.

Хувиа хичээлтийн бодит жишээ

Хүний үрээр наадсаар л.