би энэ шоронгийн өрөөнд ганцаараа байсын. нэлээн удаан. эндээс оргох тухай бодож байсан. яаж гэдгээ ч хүртэл хэд хэдэн хувилбараар бодоод олчихсон. гэсэн ч оргож чадахгүй байсан. магад, төлөвлөгөөгөө биелүүлэхэд ганцаараа хүчин мөхөсдөөд байсан ч байж болохын. нэг өдөр она миний өрөөнд орж ирсийн. бас хоригдол. анх тэрийг орж ирэхэд нь өрөөгөөр дүүрэн улаан өнгө нялгадаад л явчих шиг санагдсан. цус ч юмуу, эрч хүч ч юмуу, тэрний танхай зан ч тэгж харагдсан юмуу, мэдэхгүй. юутай ч улаан өнгө л байсын. миний өрөө бол мэдээж шороон саарал өнгөтэй. бид хамтдаа эндээс оргох тухай их ярьдаг болсон. төлөвлөгөө бас л биелж чадахгүй байсаар л. заримдаа она намайг оргуулаад, өөрөө үлдэх хүртэл төлөвлөгөө зохиодог байсан. би зөвшөөрч чадахгүй. өдөр хоногууд өнгөрсөөр л. хоёулаа хамт оргох төлөвлөгөөнүүд өчнөөнөөрөө зохиогдож байсан ч биеллээ олохгүй. гэсэн ч тэр нэгэн өдөр ирж л таараа гэж бодож байснаар болж, тэр өдөр ирсэн. ингээд бид хоёр хамтдаа оргохоор боллоо. яг оргохын өмнө она надад нэг юм хэлсэн нь: "намайг анх орж ирэхэд чиний өрөө ув улаан байсан" ..,

2 comments:

Doctor said...

энийг ч бас гоё бичсэн.

ollie said...

хэхэ. өмнөх бичлэг она-гийн нүдээрх мань 2. харин энэ бичлэг миний нүдээрх мань 2.

угаасаа, намайг эндээс явуулж "чадах" ганц хүн нь она.