Залуугийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Охин өөдөөс нь бүлтийн харж зогсоно. Залуу охин руу тонгойлоо. Охин нүдээ анив. Залуу толгойгоо зүүн тийш нь хазайлган, нүдээ аниад, охины уруул дээр үнсэх яг тэр үед хацрыг нь даган нулимс урслаа. Охин үүнийг харсангүй. Залуу анх удаа түүнээсээ өөр охины уруул дээр үнсэж байгаа нь энэ. Охин өлмийгөө өргөжээ.

2 comments:

Jen said...

khuurkhii okhin

ollie said...

гэхдээ манай залуу ч бас хөөрхий ш д гсн. хаха, "манай" юу :р