Эргүү пизда ..,
Чиний дотор хэчнээн "Чи" байдаг вэ? Минийхд лав гурав байдаг. Нэг нь, аймар томоотой, даруухан, бас хүлээцтэй. Нөгөө нэг нь, миний дотор байдаг гэхэд гайхмаар харгис, догшин. Харин гурав дахь нь юу ч дуугардаггүй, өнөө хоёрынхоо тэнэглэлийг чимээгүй л хараад сууж байдаг. Гэхдээ энэ гурав дахь дуугай нөхөр л жинхэнэ "Би" юм шиг санагддаг. Дуугүй царайлчихаад тэр л согтуу нүдээр хорвоог харж, тамхинд мансуурахыг хүсдэг. Ийм юм бичиж байсан ч юм шиг санагдахын. За яахав, алцхаймертай л хүн байгааз тээ. Тэгээд бодлоо л доо, миний өнөө харгис "Би" хэзээ нэгтээ өөрийгөө алж чадах болов уу гэж. Яг ч амиа хорлолт биш л дээ. Өөрийгөө өөр нэгэн, өөрийнхөө үзэн яддаг хүн байна гэж төсөөлөөд. Байж болох магадлал өндөр. Надад ууг нь тэр хүлээцтэй, номхон "Би" маань таалагддын. Гэвч 33,33 хувиар яаж ч амьдрахав. За тэр солиорох ч яахав. Black Swan үзээд, иймэрхүү юм бодоод. Тэгээл майр бодолд дарагдаад орцонд тамхилаад зогсож байсан чинь хажуу айлын эгч согтуу шатан дээр тааралдаад. Надаас тамхи асуугаад. Байгаагүй л дээ. Тэгээл бодол тасалдуулж орхилоо. Над шиг "жирийн" хүн солиорох магадлал хэр өндөр бол? Лав л кинон дээр гарсан шиг солиорохгүй нь тодорхой. Би тийм амбиц хөөдөг хүн биш болохоор. Гэхдээ арай өөр сэдлээр тэгж солиорч болохым тээ?

ollie and the city :P

Нүд минь гомдонгуйгаар ширтэн
Нулимс урсгаж байна,
Урууланд минь харин
Утгагүй инээмсэглэл царцчихаж.

Зүүд

Бүр багын нэг найзын аав утасдаж байнаа /би энэ хүний барааг хараагүй даруй 10 жил болж байгаа/. Уулзах хэрэгтэй байна гээл. Тэгээл гэрийн хажууханд байх нэг ресторанд ороол уулзлаа. Юу ч ярьсан юм мэдэхгүй. Нэг мэдсэн би ухаан алдчихаж. Ухаан ороол эргэн тойрноо харсан чинь нэг ч хүн байхгүй. Хамаг ширээ сандал, аяга таваг, чийдэн энээ тэрээ нь газраар нэг хөглөрөөд, бөмбөдүүлсэн аятай. Хажууд тэгсэн өнөө найзын аав сууж байнаа. Үнэн балиар маниак инээд тодруулцан. Би гайхаал, яасан ийсэн, энд юу болвоо энээ тэрээ гээл. Өнөөх нь нэх зэвүүн инээгээл байхын. Би ч жаахан айгаал, эхнэр нь хаана байгааг асуулаа. Аминдаа өөртөө л хань хийх гэсийн байлгүй. Тэгсэн өнөөх чинь бүр зэвүүн инээгээд унадаг байшд. Би тэгэнгүүт нь, аа энэ яг эхнэрээ алчиж гэж бодоол. Тэгээл тэндээс гараал гэр рүүгээ гүйвээ. Нүүр битүү цус болчихсон байгааг яаж ч юм мэдээд байгаан. Нэг цамц шиг юмаар нүүрээ хальт дараал. Тэгээл яг байрны гадаа ирсэн чинь насан багын ганц найз маань зогсож байнаа. Ийм байдалтай харагдуул энэнд яг загнуулна гэж бодоол аминдаа зугтах гэсэн боловч чадалгүй баригдсан. Найз мэдээж намайг загнажийна. Би нүүрнээсээ цамцаа салгасангүй. Тэгсэн миний хөл рүү харснаа, наад өмдөө хараач! гээл тэхийн. Өмдөө харсан чинь өмдний 2 гуя битүү цус болоод уже хатаж матцан. Тэрийг хараад найз жаахан өрөвдсөн бололтой, загнахаа болиод, хурдхан гэрт оруулахаар юм болов. Тэгсэн байрны нэг эмгэн намайг харчихаад ээжийг дуудчихаж. Би боож үхэх гээл. Яаж ийм царайтай ээжтэй таарнаа гэж бодоол. Тэгээл яах ч аргагүйм чинь орцонд тааралдлаа. Нүүрэндээ наасан цамцаа авлаа. Ээж дуу алдлаа. Юу болсноо ээждээ хэлчих гэжийнэ. Би гүрийгээд дуугүй зогсоол байхын. Тэгэсн нэг ахыг маань дуудлаа гэнэ. Тэхээр нь сандарсандаа хэлчлээ. Тэгээ гэртээ орлоо. Ороод өөрийгөө толинд харсан чинь, уучлаарай, юу вэ. Нүүрэн дээр ямар ч зай байхгүй битүү шивээс хийчихсэн. Тэгээ өмдөө тайлаад 2 гуяа харсан чинь, миний гуян дээр хутгаар сийлээд, үгийн сүлжээ шиг үг бүтээдэг тоглоом тоглоцон байвал яахуу. Би тэгээд хувцсаа солиод өчигдрийн ресторан руугаа явлаа. Тэнд нь тэгсэн чинь ямар ч хүн байдаггүй. Эзэнгүй байшин байхын. Хажуугаар нь өчигдөр тэнд байсан зөөгч мөөгч яваад байгаан. Тэгээ юм асуухаар, би тийм газар байгаагүй, мэдэхгүй нтр гээд. Тэгээл яаж ч байгаад билээ, тэр хорлонт үйл ажиллагаанд нь манай хэдэн найз нар оролцсоныг мэдлээ. Тэгээ аймар уур хүрээд. Уурандаа тэгэв үү яав, би нэг тийм, хүнд хий юм харуулдаг шидтэй болцон :р Тэгээл өнөө хэдээс өшөөгөө авах гээл. Нөгөө ресторан байсан газар очоол, өнөө эзэнгүй байшинг нь майр гоё ресторан болгож хүмүүст харуулаал, аймар шоу нтр зохиогоол, намайг тамлахад оролцсон бүх хүнийг уриал, хүмүүсийн нүдэнд өөрийнхөө царайг шивээсгүй, зүгээр болгож харуулаал. Үнэндээ тэнд болж байгаа бүх юм л хуурамч юм л даа. Хүмүүс мэдкү. Янз нь би өөрөө өмнө нь бас тэгж хулхидуулсан болтой. Тэгээ хамгийн зэрлэг нь, намайг тамлахад оролцсон бүх найзуудаа би алаад, махаар нь сэндвич хийгээд, өөр бусад оролцсон хүмүүст нь идүүлчиж байгаам. Өнөөдүүл нь мэдэхгүй, алаан болоол идээл. Гол нь тэр сэндвичийг идсэн хүн хүн аймаар тарган, гачин эрэмдэг ч юм шиг амьтан болчиж байгаам. Гарууд тийм болж эхэлж байгаагаа мэдэнгүүтээ над руу дайрах гээл. Би тэгсэн өнөө супер чадвараа ашиглаал, тэнд байсан бүх ресторан, энээ тэрээг нь алга болгоол, төгсгөлд нь өөрөө алга болчиж байгаам. Найзуудаа алаад, бусдыг нь зэрэмдэг болгож байгаа шалтгаан нь, найзууд итгэл алдсанд л хорссым шиг байгаам. За тэгээ өшөөгөө авчихсандаа санаа амарсымуу яасым сэрлээ. Ашгүй дээ зүүд байж, нүүрэн дээр шивээс байхгүй гэж бодоол хэвтэж байсан чинь ээж хажуугийн өрөөнд утсаар ярьж байнаа. Өчигдөр манай хүүхдийн нүүрийг нэг солиотой амьтан аймар болгочиж гээл. Сандраал толинд харсан өнөө аймар эрээн нүүр байжийдаг байшд. Цочсондоо жинхэнээсээ сэрсэн дээ :D P.S: Өчигдөр орой ээж надад нэг тийм мундаг, супер хувилгааны тухай яриад байсын. Тэр л зүүдэнд холилдчих шиг боллоо. Намайг бол тийм супер мупер хүн болгож болкуун байналээ. Шууд л хүнд нь хүнийг нь идүүлээл :D
Хэзээ ч харж байгаагүй
Хачин гунигтай харц
Хоромхон төдийд ширтэхдээ
Хоосруулж орхив сэтгэлийг,
Хага шидлээ толийг.
Өчигдөр хаана дуусаж
Өнөөдөр хаанаас эхэлсэн
Ойлгомжгүй цаг хугацааг
Ойлгох гэж ядрахаа
"Амьдрах" гэж өргөмжлөөд,
Хэнийг нь ч танихгүй нэгэнд
Хэр их сэтгэл алдарснаа
Хэрхэн хэмжихээ мэдэхгүй
Хулжсан нойртой хонохоо
"Хайрлах" гэж хууртаад,
Мартаж орхисон дурсамжаа
Маргааш нь дахин эхлүүлээд
Цор ганц амьдрал гэж
Цагирган дотуур гүйхээ
"Үхэх" гэж төөрөлдөөд
Үргэлжлүүлсээр л ..,
Залуу цонхоор харан зогсоно. Тэнгэр бүрхээд, бороо орох гэж байна. Бороо орох бүрт залуу гарч, гудамжаар хэчнээн л бол хэчнээн цагаар тэнүүчилдэг. Үнэндээ тэр бороонд тийм ч дуртай биш. Гэвч, "она" бороонд хайртай байсан. Бүр хэтэрхий хайртай. Хэдэн дусал усыг яаж тэгтлээ хайрлаж болдгийг залуу одоо ч ойлгоогүй хэвээр л. "Бид хоёр улаан бороо орж байхад эргээд учирч байна гэж би зүүдэлсэн" гэж нэг өдөр "она" түүнд хэлсэн. "Она" зүүдэндээ итгэдэг. Гэвч тэр зүүд хэзээ ч биелэхгүй. Учир нь, "она" одоо бороо ордоггүй тийм ертөнцөд байгаа. Тэгээд ч бас, "энд" улаан бороо ордоггүй. Залуу өчигдөрхөн худалдан авсан шинэ усны гутлаа өмсөөд гарлаа. Үл ялиг томдсон гутал шалбааган дээр пар пар хийн дуугарна. Тэнгэр рүү харлаа. Мянга мянган усан дусал. Гэсэн ч тэнд ганц ч ширхэг улаан дусал байхгүй хэвээр л. "Она"-тайгаа тэр ахин хэзээ ч учрахгүй нь. Тэнгэр ширтэн алхах залуу томдсон гутландаа бүдэрлээ. Хэсэг ухаангүй байгаад нүдээ нээхэд дээрээс нь өнөөх л мянга мянган дуслууд асгарсаар. Гэхдээ энэ удаад тэдний өнгө өөрчлөгджээ. Бороон дуслууд бүгд час улаанаар бууж байлаа. Залуу инээмсэглэв. Толгойноос нь гарах цус цардмал зам дээр хэсэг урсаад зогслоо. Цус хурсан нүд нь улаанаараа эргэлдэн аймшигтай харагдах хэдий ч түүний инээмсэглэл энэ харцыг нь зөөллөн царцжээ.
Зургаан талт шоог
Зүрхэн дээр шидлэх залуу
Аль ч талаар нь буусан
Амаа даран мушилзана.
Ганцаардал, хүлээлт;
Хардалт, бачуурал;
Нулимс, үзэн ядалт.
Үргэлжилсэн энэ тоглоомондоо
Үхтэл минь тэр донтоно.
Тэнгэрийн ододыг тэндээсээ
Унаад ирэхийг хүлээх
Тавин жил алга.
Газрын мододыг тэндээсээ
Ургаад ирэхийг хүлээх
Гучин жил ч алга.
Хязгаартай хэдэн насаа
Хасаад өөрөө
Нисэхээс тэнгэрт,
Шингэхээс газарт.
Сэтгэл дотор
Сав саарал,
Санаа алдалт хуйлрана.
Бодолд минь
Бөөн үүл,
Бачуурлын нулимс цалгина.
Толгой дүүрэн
Тарчлант хашгираан,
Тамлагаат дурсамжууд хийснэ.

Зүүд

Гол дүрд: Тайхар-эрэгтэй найз Эндэ-эрэгтэй найз Саруул-эрэгтэй найз. би 10 жилийн сургууль дээрээсээ ангийнхаа нэг охиноос зугтаж байгаагаар эхэлж байгаам. янз нь би лесби байсан бололтой. тэгээд нэг залууд сайн болоод, нөгөө охиноосоо салах гэсэн чинь өнөөх нь уурлаад, намайг хөөгөөд байгаа болтайм. сургуулийн хаалгаар гүйгээл гарсан чинь Тайхарын машин зогсож байна. гялс орж суугаал, "хурдан яваарай" гээл хашгирлаа. араас нөгөө охин маань гүйгээд гараад ирлээ. жолооны ард Саруул суучихсан. хажууд нь Тайхар суучихсан. би арын суудал дээр Эндэ-тэй хамт суугаал хөдөллөө. өнөө охин маань ард орилоол хоцорлоо. бүгдээрээ л надаас яав ийв гээл асуулаа. би ч болсон юмаа ярилаа. аа тийн, гол нь, би нөгөө дурласан залуугаасаа жирэмсэн болцым шиг байгаан. тэгээл явж байсан чинь Эндэ нэх хачин хачин юм яриад болдоггүй. бараг л, манай найз охин бид хоёрыг найзалж байх үед өнөөхийг маань оролддог байсымуу даа. салцан мөртлөө миний майр дургүй хүрээл, яршиг зүгээр, ингэж явахаар үхчий гэж бодоол, машины явдал дунд нь үсэрч буугаад, өөр зам руу гүйж байгаам. тэгсэн яг нэг машин ирж харагдахаар нь тэрний урдуур үсэрчихвээ. цагаан өнгийн жип байсан. өнөөх нь намайг мөргөөл, би замын эсрэг урсгал руу шидэгдээл, тэгээл нөгөө талаас ирж байсан нэг машинд бас яг мөргүүлэх гэж байсан чинь Тайхар үсэрч гарч ирээд, намайг машинаас холдуулав. би бөөн цус. өнөө хэд чинь намайг машинд аваал орлоо. Эндэ алга болчихож. бүгд л надаас яагаад ийм үйлдэл хийгээд байгааг асууж байнаа. тэгсэн би шоконд орсымуу яасын ярьж чадахаа больчихож. Тайхар, Саруул хоёр юу болсон байж болзошгүй тухай баахан таамаг гаргаж байнаа. тэгснээ л хоёулаа, түрүүн Эндэ-тэй муудалцаад байх шиг байсан. тэрнээс л болсон байх. Эндэ ч бас гэнэт машинаас буугаад зугтаацан гэж яриал, Эндэг хайхаар явав. өнөөх нь тэгсэн замын хажуугаар гүйж байнаа. мань хэдээс л зугтаж байгаа бололтой. манай хоёр ч барьж авах гээл хөөлөө. би тэгсэн цус алдаад болдоггүй ээ. тэрийгэээ өнөө хоёртоо арай гэж ойлгуултал, Эндэг хөөхөө болиод намайг аваад эмнэлэг явав. эмнэлэгт очоол эмч нь миний нүд рүү гэрэл тусгаж харснаа, за даа, бараг л мэдрэл нь муудчиж гээд. би ярьж чадахгүй. "ямар шаадаг гар вэ" гэж дотроо бодоод байгаам. миний зүүн гуя аймар том зүсэгдээд, мах нь бараг гараад унжчихсан. гэдэс бас зүсэгдчихсэн. тэрүүгээр нь миний эрхтэн цувчих гээд. би гараараа гэдсээ дарсан чинь элэг маань гарт баригдаал. аввввввв, нэг тийм, нэх балиар цулцганасан эд байсан. тэгсэн гэнэт миний гэдэснээс бөөн бөөн ягаан юм гоожоод. гэхдээ цус биш. тэгснээ араас нь баахан загасны түрс шиг юм гарч ирээд. тэгсэн эмч нь үзсэнээ, "жирэмсэн юм байшдээ. энэ хүүхдийг нь авчих уу" гээд. үнэн зэрлэг тээ. би тэгсэн сандарсандаа хэл орж нтр. "миний хүүхэд зулбачихаагүй байна уу. тийм бол авхуулахгүй ээ" гээл. загасны түрс гарч марч, надаас одоо загас төрөх гээд байгаамуу хаашаан :р тэгээл би хэл ороол, өнөө эмч нарт юу болсныг яриал, өнөөдүүл нь ангайгаал намайг хараад суугаад байхын. гуяны маань мах унжсан хэвээрээ л. "та нар намайг тэгээд эмчлэхгүй юмуу. би цус алдаж үхлээ ш д" гэж байж нэг юм эмчлүүлэв. тэгээл хэсэг хугацааны дараа, би баахан боолт моолт хийлгэчихсэн, эмнэлэг дотор нөгөө хоёроо хайгаад нэг тэрэг түрээд явжийнаа. тэргэн дээр нь баахан шингэн. надад л дусал залгасан бололтой. тэгээ тэрийгээ түрээд явах гэсэн чинь нөгөөхийг нь тогонд залгачихсан. тогны утас нь майр богинохон. явж болдоггүй. нэг сувилагч явж байхаар нь асуулаа "энийг тогноос нь салгаж болох болуу" гээл. тэгсэн чинь, салгаад удаан явж болку шүү гэхээр нь гялс салгаал өрөө өрөөгөөр шагайгаад явжийсан чинь манай 2 нэг өрөөнд, орон дээр хэвтэж байнаа. хоёулаа гараа боочихсон. яасан гэсэн, хөлбөмбөг тоглож байгаад гэмтчихсэн гэнэ. би тэгээл Саруул дээр очоол амар сайхандаа жаргах шиг болсон. бодуул өнөө дурласан залуу маань Саруул байсын байлгүй :р
Өнөөдөр гашуудлын өдөр.
Өнгөрөөд одсон сэтгэлээ тэр
Өөрийн гараар оршуулж байна.
Амьд байхдаа хэзээ ч
Аз жаргалыг мэдэрч байгаагүй
Азгүй гэнэн сэтгэл
Амьдралаас ингээд арчигдлаа.
Хойноос нь харуусах бодол
Хувиа хичээгчид төрсөнгүй.
Харин ч чангаар хөхрөөд
Хундага дүүргэн тэмдэглэв.
Дурлахыг оролдохоор
Холдуулж зугаацдаг
"Уяхан" өнөөдөртэй,
Амтлахыг хүсэхээр
Салаавч үмхүүлдэг
"Үнэн" мөрөөдөлтэй,
Инээхийг хичээхээр
Элгэдэж орхидог
"Зөөлөн" амьдралтай,
Үхэхийг бодохоор
Согтоож хөгжөөдөг
"Энэрэнгүй" ирээдүйтэй
БИ.

:P

би ууг нь майр сериозны блогтой хүн ш д. та нар ч өөрсдөө харж байгааз дээ нтр. тэгсэн яажийна. хажуудах холбоосууд бол алаа хаяжаагаа байхгүй юу. "боожгооны үс", "үртээний эхо", "бөөн дур" нтр гээл :P гэхдээ яахав, байж л байхаас :р /өөрөө бөөн дур нтр/
Арчихыг хүссэндээ мэгшдэг
Арван нэгдүгээр сар
Ахиад л ирэхэд би
Амьдарсаар л байна гэжүү,
Аймшигтай.
Цээж хорсгох энэ л сарыг
Цаг хугацаанаасаа хасахыг
Цөхөртлөө хүлээсээр би
Цайран бууралтах юм гэжүү,
Цурхирмаар.
ямар ч сурах бичигт, хүн яаж амьдрах ёстойг заагаагүй байдаг. учир нь, "амьдрал" гэсэн томъёо байдаггүй. хар тамхичин, архичин, ижил хүйстэн, баян, ядуу бүгд л өөр өөрийнхөөрөө "амьдарч" байдаг. тэгсэн мөртлөө, бие биесийнхээ амьдралыг буруушаацгаадаг. ялангуяа, хамгийн ихээр бусдын амьдралыг шүүгсэд нь "нийгмийн амьтас" байдаг. үнэндээ хамгийн өрөвдөлтэй, өөрийн бусаар амьдрагсад тэд байдаг. магадгүй, тийм ч болоод, өөрсдийн амьдралыг утгатай гэж өөрсөддөө итгүүлэхийг хүссэндээ тэд тэгдэг ч байж болох. харин бусдын нүдээр, тэд ямар өрөвдөлтэй, ямар хямдхан, ямар сонирхолгүй, зүгээр л "амьд" харагдаж байгаагаа мэддэггүй. хэлэхийг хүссэн нэгнийг бас буруутгахаа мартдаггүй. амьдрал хэчнээн хөгийн ч бас нэлээдгүй баян. баян гэдэг нь, ямар олон төрлөөр амьдарч болох талаасаа л даа. харин зарим нэгэн, за зарим ч биш, дийлэнх олон амьдралын зөвхөн ердөө ганц л талыг харж, тэр л талаараа хүмүүсийг шүүж, тэр л өнцгөө зөв гэж боддог. өөрөөс нь өөрөөр амьдарч байгаа бүхний амьдрал буруу гэх төсөөлөл. хөөрхийлөл. бас дахин хөөрхийлөл. хэтэрхий бяцхан орчин дахь төсөөлөл. дахин хөөрхийлөл.
Тас хар тэнгэрт
Том улаан саран,
Бүгчим халуун агаар.
Бороог, салхийг
Бүдэгхэн ч харагдах оддыг
Догдлонгуй би мөрөөснө.
Шөнийн харанхуй,
Шаржигнах шорооноос өөргүй
Миний ертөнц чимээгүй.
Үхлээ гэж бахирахгүй,
Буцахын амт нь
Аниргүйдээ л оршдог.
Зовж байна гэж орилохгүй,
Цөхрөлийн үнэ цэнэ нь
Чимээгүйдээ л оршдог.
Явна даа гэж өөртөө
Намуухан шивнээд,
Ядруухан зовлонгоо халааслаад
Мөрөө балласаар буцна.
Амьдарсаар яваа амрагаа
Амьдаар нь би оршуулчихсан.
Авсанд хийн таглаагүй ч
Аль хэдийн сэтгэлийн бунхандаа
Албан ёсоор залчихсан.
Үхэшгүй гэж бодож байсан
Хайр үхэв.
Үнэндээ,
Хайр нь биш
Хүн нь үхэв.
Хайрлах хүнгүй болсон
Хайр хаачихав?
Үхсэн хүнийг
Үхтлээ хайрласаар
Үлдэх үү?
Эсвэл,
Үнэнч хайрынхаа араас
Үүрд хайрлахаар одох уу?
Гэвч,"Энд" ч, " тэнд" ч
Үүрд гэх үг хүчингүй.
Сэтгэл
БАЙСАН.
Сэглүүлэн сийчүүлсээр
ДУУССАН.
Хүсэл
БАЙСАН.
Хаягдан гээгдсээр
ДУУССАН.
Хайр
БАЙСАН.
Хүнийрхэж гадуурхагдсаар
ДУУССАН.
Догдлол
БАЙСАН.
Дарагдаж нухлуулсаар
ДУУССАН.
Би
БАЙНА.
Баллууртай хүмүүс
БАЙХГҮЙ болгоно.
Навчис нь үхсэн
Намрын модод
Надад зориулан
Мөчрөөрөө
Гашуудлын синфони
Тоглоно.
хүн ч биш, хүүхэн ч биш сдакууд.., бөв бөөрөнхий шаасан. /not gays/
Араас нь харж хэсэг алхсан. Тэгээд машинд суугаад хажуугаар нь өнгөрсөн. "Баяртай" гэж дотроо хэлсэн.
Худлаа инээх
Хүсэл төрөөд
Хэд хонолоо.
Хуурамч инээмсэглэлээ
Хэнд зориулахаа
Хэсэг бодлоо.
Тэгээд инээлээ,
Толь руу харж байгаад.
Үнэгүй болоод
Шаналгаат нулимс
Урсахуй,
Ухаантай болоод
Хүйтэн хүмүүс
Үл ойшооно.
Шархалсан болоод
Ганцаардсан сэтгэл
Урагдахуй,
Сайн болоод
Хорон хүмүүс
Баясана.
Хүйтэн болоод
Сэглүүлсэн зүрх
Зогсохуй,
Энэрэнгүй болоод
Хуурамч хүмүүс
Инээмсэглэнэ.
бүсгүй найз залуутайгаа танилцаад зургаан жил, хамтдаа бүсгүйн гэрт амьдрах болсоор таван жилийг үдэж. хэн хэн нь л ажил амьдралаа эхэлж байх үеэр таарч байсан. харин одоо, хэн хэнийх нь ажил төрөл тогтуун болж. тэд хамтдаа жаргалтай. бараг л хүүхэд байхдаа таарч байсан тэр л үеийн сэтгэл хөдлөл хэвээр шахуу. гэвч. гэвч юмс дандаа л санаандгүй тохиолдож байдаг. эсвэл, санаандгүй мэт бидэнд санагдах ч, үнэн хэрэгтээ аль эрт төлөвлөгдчихсөн ч байдаг юм билүү, хэн мэдлээ. бүсгүй дурлачихав. сонирхол нэгт хүмүүсийн уулзалтанд очиж, тэр залууг харсан дороо л ухаан мэдрэлгүй дурлачихав. гэхдээ дотроо үүнийгээ үгүйсгэхийг оролдож байлаа. магадгүй, найз залуугийнхаа өмнө гэмших сэтгэл төрсөндөө ч тэр байж магадгүй юм. гэсэн ч сэтгэлээ татаж авч чадсангүй. харин ч улам ихээр тэмүүлэх болж. ядаж байхад, ижил сонирхлын улмаас таарсан нь бүр ч нөлөөлсөн байж болох. гэхдээ тэрээр, тэр залууд дурласан сэтгэлээ ямар нэгэн байдлаар ил гарган харуулсангүй. өнөөх залуу нь ч мэдэлгүй өнгөрлөө. бүсгүй ч тэр уулзалтанд ахин очихыг болив. хэдийгээр ахиж уулзаагүй, хараагүй, санаандгүй ч болтугай тааралдаагүй хэдий ч бүсгүйн сэтгэл найз залуугаасаа хөндийрөн, улам л нөгөө тийш татагдсаар байлаа. өөр хүнд дурласан сэтгэлтэйгээр өөрийн найз залуугийн хажууд байгаад байх нь хэт шударга бус санагдсанаас тэрээр найз залуудаа бүх үнэнээ хэллээ. ингэж тэр анхны болоод эцсийн удаа найз залуугийнхаа нулимс цийлэгнэсэн нүдийг харсан. нулимс нь хатаагүй нүдтэй залуу, бүсгүйн гэрийн түлхүүрийг үүдэнд нь үлдээгээд явсан. бүсгүй орой гэртээ ганцаараа дарс шимэн, цонхоор харж зогссон. орцных нь үүдэнд нэг хөлсний тэрэг ирж зогслоо. дотроос нь найз залуу нь бууж ирж харагдана. жаахан халамцуу байгаа бололтой, үл ялиг найгана. хөлсний тэрэгнээс буугаад тэрээр, халаасаа ухан хэсэг мунгинав. түлхүүрээ хайж байгаа бололтой. гэнэт халаасаа ухахаа болин, хэсэг зуур хөдөлгөөнгүй болов. өөрт нь үүнээс хойш түлхүүр байхгүй шүү дээ гэдгийг гэнэт санав бололтой. доош харж хэсэг азнаснаа, толгойгоо өргөн цонх руу харлаа. мэдээж харанхуйн дунд зогсох бүсгүй түүнд харагдаагүй. явахаар завдаж байсан өнөөх хөлсний тэргийг эргэн дуудаж суугаад, залуу явлаа. харин бүсгүй, гэрийнхээ түлхүүрийг хэн нэгнээс харамласан мэт чангаар атгаад, аягандаа дарс нэмж хийв.
хэнд ч, юуг ч өгч чадахгүйгээ мэдрэх ямар байдгийг хэчнээн хүн мэддэг, мэдэрдэг бол? хайрлаж байгаа хүмүүс чинь, хайрыг чинь ойлгож чадахгүй байх ямар хөгийн болохыг хэчнээн хүн ойлгож чаддаг бол? хайрлахаас илүүтэй, хайрлуулах нь хэчнээн зовлон дагуулдагийг хэний зүрх мэдэж сэдэрдэг бол? ингээд л бодохоор, чи энэ "амьдрал" гээч хорвоод цор ганцаар. хэн ч чамайг ойлгохгүй, хэн ч чамайг мэдрэхгүй, хэн ч чамд итгэхгүй. чи хэн нэгэнд бүхий л зүрх сэтгэлээ нээлээ гэж бодсон ч чи ганцаар. учир нь энд, "хос" гэсэн ойлголт байдаггүй. харин зөвхөн, "цор ганц" гэсэн ухагдахуун л энд байдаг.

Борооны охинд

Бороонд л сэтгэлээ илчилдэг

Бяцхан охиныг би танина.

Бодлоо дэвтээн суухдаа

Дусал бүрийг нь нандигнан

Дурсамжиндаа үлдээхийг хүсдэг.

Хүйтэн дуслууд түүний

Халуун сэтгэлд дулаацан,

Хариу талархал болгон

Ганцаардлын нулимсыг нь нууцалдаг.

Бороонд л сэтгэлээ илчилдэг

Бяцхан охин.

би бороонд, цасанд, саранд, одонд, салхинд, унаж байгаа навчинд дуртай. яагаад дуртайгаа мэдэхгүй. гэхдээ яагаад ч юм, тэднээс ямархан нэгнийг мэдрээд байгаа юм шиг санагддаг. юуг мэдэрдгээ бас л мэдэхгүй. магадгүй гунигийг ч юмуу, эсвэл тайтгарлыг ч юмуу, бүр эсвэл, ганцаардлыг ч юмуу. надад өөрийнхөө тухай мэдэх зүйлс угаасаа хомс. энэ миний танихгүй бие. энэ миний танихгүй амьдрал. надад хэзээ ч байгаагүй амьдралын зорилго гээч нь, магадгүй энэ үл таних биетийг танихад оршиж байж ч болох. гэвч би хэзээ ч тэр зорилгодоо хүрэхийг, түүнийг биелүүлэхийг хүсэхгүйгээ мэднэ. би өөрийгөө мэдлээ, танилаа гээд яах ч юм билээ. магадгүй, миний хүсээгүй тэндээс гараад ирэх ч юм билүү. өөрийгөө хайж, өөрөө өөртэйгээ хөөцөлдөн амьдарсаар л дуусах хугацаагаа би "миний амьдрал" гэж нэрлэдэг юм болов уу. хэт эмзэг, хэт мэдрэмтийгээ ямартай ч мэддэг. бас тийм байхыгаа үзэн яддаг. өөрийнхөө үзэн яддаг зүйлийг хэн л илүү ихээр танихыг оролдохыг хүсэхэв. угаас тодорхой. би гутранги бодлоо, ирээдүйгүй маргаашуудаа, цуврах нулимсаа бүгдийг нь үзэн яддаг. үзэн ядах тэр л мөчдөө, "би яагаад чулуу байгаагүй юм бэ" гэж харуусан гасалдаг. гэвч, тэр л гаслан маань намайг тэжээн амьдруулсаар байгаа ч юм шиг. "мэдэхгүй" нь дэндүү ихэдсэн миний гэх амьдрал дунд "мэдэгдэж" буй ганц зүйл нь, би "ингэж" оршин баймааргүй байна. хэдий ингэж хүсэж байвч, эндээс өөрийгөө таслах утас нь харамсалтай нь, миний гарт алга даа.

Бүсгүй эмнэлэгээс гарлаа. Энэ түүний амиа хорлох гэж оролдсон 3 дахь удаагийн бүтэлгүй оролдлого. Хэчнээн хичээж байвч яагаад бүтэлгүйтээд байгаагийн учрыг тэр өөрөө мэдэж байлаа. Энэ бүхэн “түүнээс” л болж байгаа юм. “Түүнийг” ахин ганц удаа ч болов харж чадалгүйгээр энэ хорвоогоос явж чадахгүйгээ тэр мэднэ. Гэвч харамсалтай нь “түүнийг” хаанаас олж харж чадахаа тэр мэдэхгүй байлаа. Үүндээ бухимдан тэр “явахыг” хүснэ. “Түүний” царайг харах нь байтугай “түүнээс” сураг сонсолгүй хэдийнэ 7 жил өнгөрч. Гэсэн ч “явах” хүслийн хажуугаар найдвар давхар оршсоор л. “Түүнийхээ л царайг харчихвал чи эндээс чөлөөлөгдөнө” гэж тэр амандаа үглэсээр эмнэлэгийн шатаар бууж явлаа.

Залуу хөлсний алуурчин болжээ. Өөрөө өөрийгөө энэ амьдралаас зайлуулж чадахгүйгээс хойш, өрөөлийг ч болтугай зайлуулъя гэсэн бодлын үүднээс. Залуугийн толгойд байнга л “түүний” дүрс эргэлдэнэ. Тэр “түүний” хаана байгааг мэдэхгүй. Гэсэн ч, зөн совингоороо “түүнийг” амьд байгаа гэдгийг мэдэрдэг байлаа. Энэ мэдрэмж нь оршсоор байгаа цагт тэр өөрийгөө үгүй хийж чадахгүйгээ бас мэднэ. “Түүнийг” хайн, хуучин амьдардаг байсан гэрийнх нь үүдийг бүтэн сар сахин суусан ч “түүнийгээ” олж харж чадаагүй. Тэгэхээр тэр нүүсэн байж таараа. Харин чухам хаашаа??? Амьдралынх нь сүүлийн ганц хүсэл “түүнийгээ” л ганц удаа харах. Тэгээд л тэр эндээс үүрд зайлан одох болно.

Ээлжит даалгавараа авсан залуу өөрийн байг гудамнаа ониллоо. Ажилдаа хэт анхаарсан тэрээр, өөрийг нь ажиж буй хос нүдийг анзаарсангүй.

Үхэх аргаа хайн явсан бүсгүй, гудамжинд нэгэн залуу, хэн нэгнийг бууны дурангаар хараалан буйг олж харлаа. “Энэ л миний үхэх боломж” гэж бодсон тэрээр, бууны дуранд өртсөн хүнийг чиглэн хар хурдаараа гүйлээ.

Буун дуу тасхийв.

Цээжээр нь цус олгойдон гарч буйг мэдэрсэн бүсгүй арайхийн нүдээ нээхэд, түүний олон жилийн хүлээлт болсон “ тэр” нь буу атган зогсож харагдав. Гэхдээ “түүнийх” нь царайд харуусал, харамсал огт харагдсангүй. Харин ч магадгүй, тайтгарал илэрч байх шиг. Бүсгүйд ч харуусал төрсөнгүй. “Чи минь л намайг аварлаа” гэж хэлэхийг хүссэн хэдий ч амнаас нь үг бус, цус л гарлаа. Бүсгүй тайвнаар нүдээ аних зуураа, ахин буун дуу гарахыг сонслоо. Энэ түүний, амьдралаас сонссон сүүлийн чимээ байлаа. Залуугийн хувьд ч бас.

Амьдрал минь эхлэхэд
"Амьдрах" минь төгссөн.
Аз жаргал хэмээгч
Амнаас гарах үг төдий.
Тосч авсан өлгий минь
Төмрөөр хийгдсэн.
Тэр төмөр нь харин
Том том өргөстэй.
Хувь тавилан минь
Хийсэн одсон.
Хийсэн одохдоо тэр
Хэнийг ч надтай үлдээгээгүй.
Үхэл минь надаас
Үнэндээ нүүр буруулаад.
Үүрд ирэхгүй гэх
Үнэмшимгүй тангарга тавьсан.
Өнгөрснийг сануулах
Өнгөгүй зургууд
Нүднээ жирэлзэхүй,
Өөрийн буйг
Өнөөдөрт бус
Намтартаа харав.
Би тэнд үхчихэж,
Бодол минь ч тэнд үлдэж.
Оршин үзэгдэх
Одоо цаг минь
Ондоо нэгний
Төсөөлөл л байх.
Хүсэл минь намайг боомилохыг хүсэхэд
Хүзүүгээ би дуртайяа тавьж өгдөг.
Харин тэр хүрч зүрхлэлгүй
Хамаг чадлаараа надаас холддог.
Хөөрхийлэлтэй хүслээ заримдаа өрөвдөн
Хааяа хуруугаа гохон дээр тавьдаг.
Харин тэр айсандаа зугтаж,
Хачин чангаар хөхөрсөөр би үлддэг.
Амьдралын минь өдөр бүр
Шинэхэн шархтайгаар эхэлж,
Амьсгал жигдрэх үдэш бүр
Шуугиан чимээгүй төгсөж,
Хэнтэй ч үг солиогүй,
Хэнтэй ч харц тулгараагүй
Хоосон өдрөө зурвасхан санаж
Хар дарсан зүүдэндээ уусна.
Алсын хаа нэгтээ орших ирээдүй минь
Алган дээр минь зурагдаж үлдсэнгүй.
Бүдгэрэн тэртээд хаягдсан өнгөрсөн минь
Буурал нэмэн үсэнд минь үлдсэнгүй.
Өнгөрсөн ч үгүй, ирээдүй ч үгүй
Өнөөдөрт би хоригдон үлдлээ.

Хэн хүний

Гарын аясаар

Хэлбэр дүрсээ

Өөрчилж дийлэлгүй

Хэврэгхэн сэтгэл минь

Хэмхрэн унахуйд

Өнөөх хүмүүс

Өрөвдөлгүй мишээх нь

Өөрийн минь туулах

Хувь зохиол.

..,

Шатсан яснаас минь нурам ч бүү үлдэг.

Магад тэр нурам, хэн нэгний хархан гэзгэн дээр буун

сор үүсгэх вий гэхээс эмээнэ.

Үхсэн сэтгэлээс минь хөг бүү үлдэг.

Эгшиглэж чадаагүй хөг, хэн нэгний уянгалаг аялгууг

гутаах вий гэхээс зүрхшээнэ.

Мэгшсэн харцнаас минь нулимс бүү үлдэг.

Хямдхан нулимсан дуслууд, хэн нэгний

ирээдүйг зэрэглээтүүлэх вий гэхээс айна.

Надаас юу ч бүү үлдэг,

Яг л, би хэзээ ч байгаагүй шиг.

тэртэй тэргүй л хэзээ нэгтээ үхэх нь ойлгомжтой амьдралд, юу тохиолдоно гэж удаан амьдрах вэ?

Уйлахыг мартсан

Нүд нь аргана.

Үнсүүлэхийг мартсан

Уруул нь үйрнэ.

Атгуулахыг мартсан

Гар нь хатна.

Хайрлуулахыг мартсан

Зүрх нь бутарна.

Гэвч,

Өнөөдрийг мартсан

Өнгөрсөн нь амьдарсаар.

хуучин бичлэгүүдээ зөөхүү, яахуу. зөөх гэхээр залхуу ч хүрэх шиг ..,
Зүрхээ чамд өгөөд
Зовлонг чинь худалдан авъя.
Хэзээ ч чи дахин зовохгүй,
Хэзээ ч би дахин хайрлахгүй ..,
Хүсэлдээ хөтлүүлэн харанхуйн дундуур тэмтчин алхахдаа
Хүсэл маань сохор байсныг харин би мэдсэнгүй ..,
Өнгөрснийг сануулах
Өнгөгүй зургууд
Нүднээ жирэлзэхүй,
Өөрийн буйг
Өнөөдөрт бус
Намтартаа харав.
Би тэнд үхчихэж,
Бодол минь ч тэнд үлдэж.
Оршин үзэгдэх
Одоо цаг минь
Ондоо нэгний
Төсөөлөл л байх.
Тамхины утааны уугих чимээ
Тархи дөжрөөн өрөөгөөр тархаж,
Аягатай шар айрагны үнэр
Агаараар нэг үгсээ цацална.
Нам гүмийг санагалзсан номнууд
Нэг нэгнээ түшин уйлалдаж,
Хананд хадсан зургууд цухалдан
Хаа нэгтээ зайлахыг хүсэцгээнэ.
Чимээ, чарлаан, уйлаан дунд
Чихээ таглан би суухдаа
Хэн ч ганцаардлыг минь сарниулахгүй
Хоосон дунд оршихыг мөрөөснө.

Манин !?!?!?

өдөр гадуур явж байлаа. тэгсэн өөдөөс ирж байсан 3 хүүхэн байн байн эргэж хараал, яг хажуугаар өнгөрөхдөө"үс мүс нь үнэн тасарцан айн ..," гэж хоорондоо ярих нь сонсогдсын. мань майр хэрэгт дуртайн болохоороо урд яваа хүмүүсээ харлаа. тэгсэн нэг, үнэн гунхсан хүүхэн явж байнаа. урт хар үсээ задгай тавьчихсан. хар цамц /цамц л байх шиг байсан/, хар трикотой, бариу цэнхэр мини юбкатай. яаая, ийм хүүхнийг хүүхнүүд ч эргэж харах нь аргагүй дээ гэсэншүү юм бодоол алхаж байлаа. тэгсэн дэлгүүрийн шатан дээр зогсож байсан 4 залуу өнөөхийг чинь бүр аймар, улайм цайм хараад л, араас нь бас хараал юм яриад байхын. за эрчүүл ч бол бүүр аргагүй гэж бодоол, царайг нь харчих санаатай илүү хурдан алхлаа. тэгээд өнөө 4 залуугийн хажуугаар өнгөрөх үед нэг нь "араасаа бол яг л нэг сайхан хүүхэн харагдаж байна даа" гэхийг сонсонгуутаа л, өнөө тач хүүхэн маань "эмэгтэй" биш юм байна гэж бодов. тэгээд улам ч хурдан алхлаа. мань 2-н зай ч овоо ойртоод эхлэв. тэгсэн 10 жилийн хэдэн бацаан нар өнөөхийг чинь тас ширтэж байснаа, хажуугаар нь өнгөрсний дараа араас нь "муу хар манин" гээл орилдын. бараг л гүйцдэгийн даваан дээр өнөөх маань гутлын дэлгүүр рүү орчихсон. ямар араас нь дагаж ороод, тас ширээд хүн эвгүй байдалд оруулалтай нь биш гэж бодоод явсан. яааая, тэгж гадуур явахад ямар их зориг байдгийг өнөөдөр л мэдлээ. урд нь гаруудын бичлэгийг уншаад нэг их юм боддоггүй байсын. өнөөдрийн тэр хэдхэн минутанд л, хүний анхаарлыг ямар аймар их татдаг, яаж элдвээр дуудуулдагийг ойлгоод үнэн биширсээн. би л лав хэрвээ тийм байсан бол хэзээ ч зориглохгүй байсан байхаа гэж бодсон.
ийшээ нүүж ирий дөө. төрсөн өдрөөрөө анхны бичлэгээ хийчий. блогтойгоо хамт төрчий :р

Зүүд

Би ээжийндээ байж байтал манай 10 жилийн ангийн нэг охин ирлээ. тэрийг би бараг 8-р ангиасаа хойш хараагүй л дээ ууг нь. нэххх сонин охин байсын. угаасаа гэрийнхэн нь ч нэх сонин айл байсын. тэгээл өнөөтөх чинь орж ирчихээд явж өгдөггүй. тэгсэн ээж уурлаад, нөгөөхийг чинь үгээр идээд эхэлбээ. би жаахан санаа зовоол, нөгөөтөхийг чинь дагуулж гарчих гээл. тэгээл мань 2 гарлаа. тэгсэн манай 10 жилийн ангийнхан уулзах гэж байгаа гээл нөгөөх чинь намайг нэг клуб шиг юм руу чирээд байхын. үгүй ээ, би гэртээ харина гээл би нөгөө тийшээ зүтгээд байсан боловч аргагүй дийлдээд нөгөөхийг чинь дагаад явлаа. хүн гэж пиг нэг газар байнаа. манай ангийнхан бараг бүгдээрээ байхын. бодит амьдрал дээр царайг нь бараг мартсан хүмүүс хүртэл тэнд байж байхын. тэгээл уулаа. тэгсэн бүгдээрээ л нэх сонин юм уугаад байхын. нэг хуурай ягаан нунтаг, гурил шиг юмыг тал стакан усанд найруулж уугаад. би ч уусан л даа. гэхдээ тэр нь алкохолгүй юм шиг байгаан. тэгээд сууж байтал манай ангийн нэг залуу уурлаад эхэлвээ. "та нар арай ч ийм хүмүүс байгаагүй. би ийм хүмүүстэй уулзах гэж ирээгүй" энээ тэрээ гээл. агсам тавьж байгаан болуу даа. би өнөөхийг чинь тайвшруулаал, арай гайгүй болгов. тэгээд жаахан агаар амьсгалах санаатай гадаа гарлаа. гадаа манай ангийн нийлдэг байсан 4 хүүхэн байж байнаа. хажууд нь хэдэн эмээ нар суучихсан. тэгсэн нэг найз маань гарнаас зуураал, наалдаал байхаар нь, холд гээл түлхсэн чинь бүсэлхийнээс тэвэрч аваал ядаргаатаад байхаар нь, "чи өөртөө ноолж суух нэг чихмэл тоглоом олж аваач" гээд гарыг нь түлхчихсэн чинь нөгөөх чинь хошуугаа унжуулж, маяглаж 2 тийшээ ганхаж алхаж байснаа алхаандаа дийлдээд хашлага даваад цаашаа уначихдаг байшд. "нялга" гээл муухай дуу гараад явцан. сууж байсан эмгэчүүл дуу алдаал. манай нөгөө 3 найз ч орилоол. тэгсэн маниус, 3 давхар орчим өндөртэй юмны дээвэр ч гэхиймүү, тийм юман дээр байж байсын байж. бүгдээрээ сандраал доошоо буулаа. манай нөгөө 3 надаас түрүүлээд оччихсон, уйлалдаал, она-г ямар сайн, сайхан хүн байсан тухай яриал сууж байхын. би очоол "та нар яагаад она-гийн тухай өнгөрсөн цаг дээр яриад байгаан. эмч нар ирээд тусалж болно ш д" гээл хэллээ. гэхдээ үнэндээ она ямар ч авралгүй харагдаж байсан л даа. нүүрээрээ тэр чигтээ доошоо хараад уначихсан. хамаг бие нь шалчийгаад нимгэхээн юм болчихсон. тэгсэн гэнэт тусгайгийнхан хүрээд ирэв. /яагаадын бүү мэд/ тэгээл маниусыг хана налуулж зогсоож байгаал урдуур нэг нарийхан тор татаад л. хөдөлгөхгүй хорьж байгаан болуу даа. нөгөө торонд нь хүрэхээр тог цохьдог. гэхдээ тийм аймар хүчтэй биш л дээ. би уруулаа хүргэж үзсэн :р тэгсэн тусгайгийнханы нэг нь Guys 666 хамтлагийн хамгийн өндөр нь ч байх шиг :р зиак тэгсэн тэнд манай найз үхэхээс гадна, яг хажууд нь байдаг шатахуун түгээгүүр дээр бас нэг хэрэг гарсын байх. тэгээл маниусыг байцаагаал. гэхдээ манай найзын тухай л асуугаад байхын. "она зүгээр л санамсаргүй доошоо уначихсан" гэсэн чинь, "зүгээр унасан хүн ингэж үхэх үү?" гэхээр нь гайхаад харсан чинь газар хэвтэж байсан она-гийн цогцосны хамаг мах нь хүчилд түлэгдээд хайлцым шиг алга болоод, араг яс нь л үлдчихсэн. тэгээд маниусыг нэгжиж гарав аа. би тэгсэн нэг уутархуу юм барьцан. дотор нь нэг төмрөн чийдэнгийн бүрхүүл, нэг хуучин гампанз, бас бус юу нь ойлгомжгүй хэдэн жижиг мод байхын. тэгсэн, хүмүүсийн цүнхэндээ юу авч яваагаас нь шалтгаалж торгохын гэнээ :р маний уутыг ухаж үзэж байснаа, "за за, чи 1000 төгрөг өгөхийн байна" гээд. мань тэгсэн 1000 төгрөгөн дээр голоо цохиод наасан "наад гэрлийн бүрхүүлийг чинь манай ээж 320 төгрөгөөр авсан ш д" гэсэн чинь, "авсан баримт нь байгаамуу?" гэхээр нь "захаас авсын. баримт байхгүй" гэсэн чинь, "тэгүүл нотлох юм алга" гээд. хаха :р

тэгээд маниусыг байцаахаар нэг газар руу авч очивоо.шорон ч юм шиг, эмнэлэг ч юм шиг сонин газар. бүгдээрэнд нь нимгэн цэнхэр даавуун өмд, цамц өмсгөчихсөн. нэлээн олон өрөөтэй. мань золбинтож өрөөнүүдээр тэнэж байгаад ирсэн чинь манай өрөөнд нөгөө үхсэн найз охин маань сууж байхын. бусад маань хараад ч нэх цочсон юмгүй. сүнс нь л юм шиг байгаан. гэхдээ тэр сүнс нь би болоод манай хэдэн найзад л харагдахаас биш, өөр хүмүүст бол харагдахгүй байгаан. аа бас, она өөрийгөө үхсэн гэдгээ мэдэхгүй байгаан. эмч нар маниуст хуушуур авчирч өгөөл. мэдээж эмч нарт она харагдахгүй байгаам чинь алгасаад явна биз дээ. она тэгсэн уурлаал, яагаад надаа хуушуур өгөхгүй байгаан гээл. мань хэд сандраал, өөрсдийнхөөсөө өгөөл. зиа тэгсэн маний үзлэгт орох ээлж нь ирэв ээ. нүүрнийхээ урд барьдаг нэг резинэн юм байхын. дээрээ нүдээрээ харах 2 нүхтэй, бас баахан тоотой. хажуу талд нь тоонуудаа эргүүлдэг юмтай. эмч надаас асуулт асууна. гэхдээ тэр резинээ хэдийн тоон дээр тааруулахаа хэлнэ. би тэр тоон дээр нь тааруулаад, резинээ нүүрэндээ барьж байгаад асуултанд нь хариулна. тэхээр миний тархинд бичигдсэн юмыг хажууд дэлгэцэн дээр харуулахымуу хаашаан. бодуул хэрэг гарах үед нь би сандралд ороод, болсон юмыг сайн санахгүй байгаан байх. за тэгээл эмч асуулаа, "найзыгаа үхсэн байхыг хараад чи юу гэж бодсон бэ" гээл. би тэгсэн анх харж байсан шигээ аймар сандраал, гар чичрээл, тэгсэн нүдэнд О үсэг ч юм шиг нэг дүрс харагдаал. тэгсэн эмч цаас өгөөд, харсан юмаа зур гээд. мань салгалсан гараараа нэг хачин өндгөрхүү юм зурсан чинь эмч нь харснаа "аан, тоосго байна" чихшиг, хаха. тэгснээ дараагийн асуулт нь үнэн хөгийн. "чи ХХБанкыг найдвартай гэж бодож байна уу?" гэж наасан, хахаха. тэгсэн миний нүдэнд баахан урт жагсаасан нэр мэр харагдаал. тэгээд дараагийн асуулт нь шатахуун түгээгүүртэй холбоотой юм асуусымаа. би тэгсэн үхтлээ сандраад, айж орилоод, бөөн юм болоод. тэгсэн яг үнэндээ бол би тэр шатахуун түгээгүүр дээр болсон явдалыг нь харсын байж л дээ. найзаасаа болоод шоконд ороод санахгүй байснаас биш. тэгээл зэрэг зэрэг баахан аймар юм саначихсан чинь би солиорч, дэмийрч эхлээл. өрөөнд байсан бүх хүн бөөн цус болчихсон над руу тариурын зүү барьчихсан дайраал. би зугтаал, үхтэлээ орилоол. тэгсэн гэнэт нуруу руу нэг юм хатгаад. би ч, тайвшруулах тариа байна даа гэж бодоол. тэгээл нүд анилдаал, нөгөө аймшгийн дүрснүүд чинь надаас холдоол. тэгээл унтчих шиг болсон. сэрээл, нүдээ жаахан нээсэн чинь манай өрөөнд 2 цэнхэр хувцастай хүүхэн өөдөөс инээгээд сууж байнаа. тэгээд нүдээ гүйцэт нээсэн чинь жинхэнээсээ нээгээд сэрчихсэн. сэрээд хэсэг зуур хаа байгаагаа гайхав ш д. аа тийн, тариа хийлгээд ухаан алдаж байх хоорондоо гялс бодоод амжиж байгаан. "би ингээд энэ чигтээ солиорчихвол яах бол? би ингээд хий юм хараад байвал ганцаараа амьдарч чадах болуу?" нтр гэсэн юм бодоод байгаан :р

Хэнийг санагдуулж буй нь ойлгомжгүй

Хэлж мэдэхгүй чимээ

Хаа нэгтэйгээс дуудахад

Хаашаа буй нь тодорхойгүй

Харгуйг даган би

Хар эрчээрээ гүйлээ.

Өө, энэ л байж

Өмнө нь учирч байгаагүй

Өрөвдөм үхлийнхээ царайг харлаа.

Зүүд

би хэдэн найзуудтайгаа усан онгоцноосоо хоцрох гээд гүйж байлаа. усан онгоц яг зогсоолоос хөдөлж байсан. маниус үсэрсэн. нэг маань тавцан дээр гарч чадалгүй зүүгдэж байгаад доошоо унасан. би инээсэн. "чи азгүй гар дандаа азгүйтэж байхымаа" гэж хэлээд усанд унасан өнөөхөө харах гээд тонгойсон чинь манай хүн аль хэзээний үхсэн, цогцос нь усан дээр хөвж байсан. гэхдээ тэр "найз" маань урд нь миний огт харж байгаагүй хүн байсан л даа. тийм ч болоод тэрүү, би нэг их гашуудсангүй.

зиа тэгээд онгоцон дээр байж байтал нэг муур ихээ сэжигтэйгээр үхчихэв. ямар нэгэн өвчин, халдвар гарч магадгүй гээд тэр муурны цогцсон дээр нэг уусмал асгаад, бүүр юу ч үгүй алга болтол нь шалны модоор нухлав. тэгсэн хэрэг бишдээд эхлэв. онгоцон дээр нэг тийм, цус сорогч маягийн ч юмуу даа, ямар ч байсан хүмүүсийн амь насанд халтай нэг нөхөр байгаа нь илрэв. гэхдээ тэр нь хүмүүсийг хазаж барьж халдвараа тараадаггүй. өөрийнхөө цуснаас аваад тариураар хүмүүсийн биед тарьж хүмүүст халдаадаг. өнөө муур бас тэр халдвараар үхсэн нь нотлогдов /муур пянг нь даалгүй үхсийн байлгүй/

ингээд онгоцон дээр хүмүүс 2 тал болж хуваагдаад, онгоцны 2 талд байрлах болов. нэг хэсэг нь халдвар авсан хүмүүс, нөгөө нь зүгээр хүмүүс. хаанаас ч юм баахан буу, сум гараад ирсэн. хоорондоо буудалцаад л. халдвар авсан гарууд буудуулаад үхэхгүй ч гэсэн хэсэг хугацаанд жаахан цус алдаж сул дорой болдог.тэрийг нь ашиглаж алах хэрэгтэй. яаж алах вэ гэвэл дээр нь шингэн уусмал асгаж хайлуулж ална. харин халдвар тээгсэд бол маниусаас өөрсөддөө нэгтгэн, маниусыг тарих гэж оролдоно.

би онгоцны хүнгүй, нэлээн миарсан газраар явж байгаад нэг халдвар тээгчтэй тааралдчихав. зугтах газар байхгүй. нөгөөх чинь яг гарц хаагаад над руу дөхөөд. би эргэж харвал майр өндрөөс үсрэх л ганц арга байна. ядаж байхад надаа буу байсангүй. үсрэхээр зориглоод доошоо харсан чинь арай бишиймаа /би өндрөөс айх айдастай хүн/ тэгсэн ашгүй манай дүү надаа эвхэгддэг шат тавьж өгөв. тэрүүгээр нь гялс буугаад, шатаа авч эвхээд тэндээс зугтаалаа. зугтаж байхдаа нэг газар шатаа үлдээчихэж. тэгээ шатаа авахаар явлаа /миний хувьд тэр шат их л үнэ цэнэтэй эд бололтой/ нэг найзтайгаа хамт явав. тэгсэн маний шатаа үлдээсэн газрыг халдвар тээгсэд эзлээд авчихаж. маний шат харагдаад байдаг, яг хажууд нь буу үүрсэн харуул хөлхөөд байдаг. тэгснээ нөгөө харуул чинь мань хоёрыг харчих шиг болов. "доошоо хэвтээчээ" гэж найз руу орилсон боловч өнөөх чинь удаан хөдөлж байгаад мань 2 азаартав. тэгээд зугтаалаа. нэг мэдсэн найз алга. бодуул баригдчихсан бололтой. би ч арай гэж эсэн мэнд өөрийнхөн дээрээ ирэв. нээрээ нэг зэвүүн нь, халдвар авсан хүн нь гаднаасаа ерөөсөө мэдэгдэхгүй. яг л жирийн хүн шиг. тэгсэн манайхан дунд нэг халдвар авсан баагий шургалчихаж. би тэрийг нь мэдээд, "хүмүүсээ энэ халдвар авсан хүн байна" гээл орилсон чинь бачка чинь гялс миний хүзүүнд тариур хатгаад шахчихдаг байна ш д. ингээд би халдвар авчихав. гэхдээ хамгийн сонин нь, би хүмүүс рүү дайрсангүй. харин ч хүмүүсийн талд орж, нөгөө хэдээс хэдийг ч болтугай хороож байгаад үхий гэж бодохын. тэгээл өнөөдүүлийнхээ эсрэг байлдаал, буудалцаал, шингэн асгалцаж явтал нэгмуу негр миний толгой дээр шингэн асгачихдаг байна ш д. миний толгой оройноосоо эхлээл хайлж байгааг би хөндлөнгөөс хараад байхын. тэгээл би өвдөг дээрээ сөхрөөл, толгой юу ч үгүй хайлж дуусаал, толгойгүй болсон бие минь урагшаа унаад л .., the end болсон доо.