Хуудас эргүүлэхэд
Хиншүү ханхална.
Үгүй хийсэн ч
Үнэр нь үлдчихэж.
Өнгөрсөн.

Зүүд

зэргэлдээ оршиж байгаа 2010 онд оччихсон байна гэж зүүдэлсэн. хамаг юм нь майр хөгжчихсөн. би нэг усны мотоцикл шиг юмаар нисээл байхын. манай одоо байгаа байшин барилгууд бол тэнд бүүр түүхийн үзвэр шиг юм болчихсон. хүмүүс тоодог ч үгүй. бараг гуйлгачид цуглардаг газар нь болчихсон. тэгээл би нэг рок дэлгүүрт нь орвоо :р яг ямар хамтлагийн бичигтэй футболка өмссөнөө санахгүй байнаа, ямар ч байсан тэр дэлгүүрийнхэн харчихаал шоолоод байсан. ээ чи, имй миа юм сонсдымуу нтр гээл :р тэгээл гарсан чинь гадаа нь майр том урсдаг гүүр. гүүрэн дээрээс нь харсан чинь машин нтр майр жижгхэн харагдаад, хүн бол харагдах ч үгүй. тийм өндөрт байдаг гүүр. газрын бараг 90 хувь нь ус болчихсон. далайн эргүүдийг дагаал тэнэг урт урт хурдны замнуудтай. би гайхаал, явган хүмүүс нь хаагуураа явдын болоо гэж бодоол. тэгсэн миний араас манай хэдэн найзууд хүрээд ирсэн. би жаахан санаа зовоол, ийм олуулаа ирж болохгүй ээ, цаг хугацааны гажуудал гаруул яана, хурдан буцъя гээл буцсан даа :р