Зүүд

Тайланд юмуу даа, нэг тиймэрхүү улсад би очиж байгаан. тэнд нь манай найз залуу байдаг бололтой юм. байшинд нь ороол, 2 давхарт нь гараал тагтан дээрээс нь зураг дарваа. тэгсэн мань ямар ч дуран сольж хийгээгүй байхад л панарома /ингээл биччихээс/ зураг дараад байнаа. гол нь камерны хөлөндөө байгаан байх. тэр хөлөн дээр камераа зоохоор тийм зураг авч болдог :р тэгсэн нэг хүүхэн ирснээ, ингэж зураг дардаггүйн гээл надаа уурлаад байхын. би ч жаахан эмээгээл доошоо найз залуу руугаа буулаа. тэгсэн нэг танихгүй эрэгтэй хүн орж ирснээ, "чи энэ байшингийн дээвэр яагаад ийм байна гэж бодож байна?" гэхээр нь дээшээ харсан чинь тааз нь нэг л сонин, ташуу байхымаа. сайн ойлгож амжаагүй байтал нөгөө эрэгтэй чинь нэг кноп дарсан чинь байшингийн тааз нь доошлоод эхэлсэн. би хамгийн түрүүнд камераа шүүрч аваад хүзүүндээ зүүчихэж байгаан :р тэгээл байшингаас гүйгээл гарлаа. тэгсэн байшин дотор манай найз залуу ээжтэйгээ үлдчихсэн. тэгсэн нөгөө эрэгтэй нэг хутга гаргаж ирээл намайг алах гэвээ. яаж ийж байгаад хутгыг нь булааж аваад, тэгээд байшинд байдаг нэг нууц хаалга олоод. байшинд байгаа нөгөө хоёроо дуудаад. наашаа хүрээд ир гээд. хаалгыг нь бас нэг төмөр утсаар түгжчихжээ. тэрийг нь нөгөө хутгаараа тасдаал онгойлгосон чинь тааз нь бараг шаландаа тулах шахчихсан. арай гэж ээжийг нь гарнаас татаж гаргаж ирж амжсан. манай найз залуу тэгээд таазандаа дарагдаад үхсэн :р тэгсэн чинь тэр нутгийнхан бөөнөөрөө над руу дайраад. /эцсийн эцэст би ер нь тэд нарыг яасын :р / бөөн бөөн сэлэм, хутга барьсан хүмүүс. тэгсэн маний олж авсан хутга тэд нарын сэлмийг голоор нь хувааж хаяад байхымаа. мань бодуул майр хүчтэй хутгыг нь олоод авсан бололтой. тэгээл бөөн байлдаан болоол. мань тэд нарыг дийлээл. тэгээл яг сэрэхээсээ өмнө, "шит, камераа авахаас гадна гадаад паспортаа авахгүй би яасан тэнэг вэ" гэж бодож амжаал сэрсэн дээ :р

2 comments:

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Байнга ийм зүүд зүүдлээд байхаар өглөө мангар ядарцан сэрдэг байх даа?

ollie said...

харин тэхх. ерөөсөө амарсан болдоггүй ш д.