Манин !?!?!?

өдөр гадуур явж байлаа. тэгсэн өөдөөс ирж байсан 3 хүүхэн байн байн эргэж хараал, яг хажуугаар өнгөрөхдөө"үс мүс нь үнэн тасарцан айн ..," гэж хоорондоо ярих нь сонсогдсын. мань майр хэрэгт дуртайн болохоороо урд яваа хүмүүсээ харлаа. тэгсэн нэг, үнэн гунхсан хүүхэн явж байнаа. урт хар үсээ задгай тавьчихсан. хар цамц /цамц л байх шиг байсан/, хар трикотой, бариу цэнхэр мини юбкатай. яаая, ийм хүүхнийг хүүхнүүд ч эргэж харах нь аргагүй дээ гэсэншүү юм бодоол алхаж байлаа. тэгсэн дэлгүүрийн шатан дээр зогсож байсан 4 залуу өнөөхийг чинь бүр аймар, улайм цайм хараад л, араас нь бас хараал юм яриад байхын. за эрчүүл ч бол бүүр аргагүй гэж бодоол, царайг нь харчих санаатай илүү хурдан алхлаа. тэгээд өнөө 4 залуугийн хажуугаар өнгөрөх үед нэг нь "араасаа бол яг л нэг сайхан хүүхэн харагдаж байна даа" гэхийг сонсонгуутаа л, өнөө тач хүүхэн маань "эмэгтэй" биш юм байна гэж бодов. тэгээд улам ч хурдан алхлаа. мань 2-н зай ч овоо ойртоод эхлэв. тэгсэн 10 жилийн хэдэн бацаан нар өнөөхийг чинь тас ширтэж байснаа, хажуугаар нь өнгөрсний дараа араас нь "муу хар манин" гээл орилдын. бараг л гүйцдэгийн даваан дээр өнөөх маань гутлын дэлгүүр рүү орчихсон. ямар араас нь дагаж ороод, тас ширээд хүн эвгүй байдалд оруулалтай нь биш гэж бодоод явсан. яааая, тэгж гадуур явахад ямар их зориг байдгийг өнөөдөр л мэдлээ. урд нь гаруудын бичлэгийг уншаад нэг их юм боддоггүй байсын. өнөөдрийн тэр хэдхэн минутанд л, хүний анхаарлыг ямар аймар их татдаг, яаж элдвээр дуудуулдагийг ойлгоод үнэн биширсээн. би л лав хэрвээ тийм байсан бол хэзээ ч зориглохгүй байсан байхаа гэж бодсон.

7 comments:

steppemoon said...

Анужин байсымуу?

ollie said...

мэээдкү харин. мань царайг нь хараагүй. за харсан ч тэрнийх нь царайг мэдэхгүйм чинь :р

MNED said...

хэхэ. Хүн тэгээд ч яаж ч явсан яахав дээ. Өөртөө л таалагдаж байвал...

ollie said...

харин тэхх. даанч тэр эргэн тойрны хүмүүс нь доромжлоод байгаа нь лайтай

enkhriimaa said...

dandaa l tgdiimoo, orowdoltei ydmag humuuseer duuren shu de mgl

REDCOURSE said...

КЕКЕКЕ САЙХАН Л АМЬТАД БАЙДЫН БАЙЛЭЭ ШД


:p

ollie said...

тэхх, би гэхдээ араас нь л харж байсан л даа. үнэн тасссс л харагдахын билээ