..,

Шатсан яснаас минь нурам ч бүү үлдэг.

Магад тэр нурам, хэн нэгний хархан гэзгэн дээр буун

сор үүсгэх вий гэхээс эмээнэ.

Үхсэн сэтгэлээс минь хөг бүү үлдэг.

Эгшиглэж чадаагүй хөг, хэн нэгний уянгалаг аялгууг

гутаах вий гэхээс зүрхшээнэ.

Мэгшсэн харцнаас минь нулимс бүү үлдэг.

Хямдхан нулимсан дуслууд, хэн нэгний

ирээдүйг зэрэглээтүүлэх вий гэхээс айна.

Надаас юу ч бүү үлдэг,

Яг л, би хэзээ ч байгаагүй шиг.