Өнгөрснийг сануулах
Өнгөгүй зургууд
Нүднээ жирэлзэхүй,
Өөрийн буйг
Өнөөдөрт бус
Намтартаа харав.
Би тэнд үхчихэж,
Бодол минь ч тэнд үлдэж.
Оршин үзэгдэх
Одоо цаг минь
Ондоо нэгний
Төсөөлөл л байх.

2 comments:

Мөнхбаатар said...

Хаха. Оршин үзэгдэх одоо цаг чинь яалт ч үгүй ондоо хүний төсөөлөл мэт байна. Оршин үзэгдэхээ чи л өөрөө ондоо хүний нүдээр харж баясаад байгаа юм байна. Ондоошин дөхсөөр байгаа тэр газарт чинь ондоо тэр нэгний чинь буцах хүсэл байгаа ч юм бил үү.

p.s: банжигаас нэгмөсөн нүүж ирсэн юм уу, эсвэл амжиргаатай хүний нөөш блог юм уу? :D

ollie said...

нүүж ирэх ч гэж дээ, угаасаа энэ блог амбасан үед байж л байсан ш д.

оршин үзэгдэхээ би ондоо хүний нүдээр харлаа гээд тэрэндээ юундаа баясдын, хэхэ.