Амьдрал минь эхлэхэд
"Амьдрах" минь төгссөн.
Аз жаргал хэмээгч
Амнаас гарах үг төдий.
Тосч авсан өлгий минь
Төмрөөр хийгдсэн.
Тэр төмөр нь харин
Том том өргөстэй.
Хувь тавилан минь
Хийсэн одсон.
Хийсэн одохдоо тэр
Хэнийг ч надтай үлдээгээгүй.
Үхэл минь надаас
Үнэндээ нүүр буруулаад.
Үүрд ирэхгүй гэх
Үнэмшимгүй тангарга тавьсан.

5 comments:

dao said...

az jargal n tegeed tumur ulgii yu zugtsan uhel uu sain oilgosongui az jargaliin tuhai bish ch yumuu

ollie said...

аз жаргалын тухай биш :))

dao said...

teged yunii tuhaivde

ollie said...

миний амьдрал л юм байлгүй дээ, хэн мэдэхэв.

oldoshaksli said...

jishin zuirlehui shuu dee. Ehend bichsen modon chiht min ee