би бороонд, цасанд, саранд, одонд, салхинд, унаж байгаа навчинд дуртай. яагаад дуртайгаа мэдэхгүй. гэхдээ яагаад ч юм, тэднээс ямархан нэгнийг мэдрээд байгаа юм шиг санагддаг. юуг мэдэрдгээ бас л мэдэхгүй. магадгүй гунигийг ч юмуу, эсвэл тайтгарлыг ч юмуу, бүр эсвэл, ганцаардлыг ч юмуу. надад өөрийнхөө тухай мэдэх зүйлс угаасаа хомс. энэ миний танихгүй бие. энэ миний танихгүй амьдрал. надад хэзээ ч байгаагүй амьдралын зорилго гээч нь, магадгүй энэ үл таних биетийг танихад оршиж байж ч болох. гэвч би хэзээ ч тэр зорилгодоо хүрэхийг, түүнийг биелүүлэхийг хүсэхгүйгээ мэднэ. би өөрийгөө мэдлээ, танилаа гээд яах ч юм билээ. магадгүй, миний хүсээгүй тэндээс гараад ирэх ч юм билүү. өөрийгөө хайж, өөрөө өөртэйгээ хөөцөлдөн амьдарсаар л дуусах хугацаагаа би "миний амьдрал" гэж нэрлэдэг юм болов уу. хэт эмзэг, хэт мэдрэмтийгээ ямартай ч мэддэг. бас тийм байхыгаа үзэн яддаг. өөрийнхөө үзэн яддаг зүйлийг хэн л илүү ихээр танихыг оролдохыг хүсэхэв. угаас тодорхой. би гутранги бодлоо, ирээдүйгүй маргаашуудаа, цуврах нулимсаа бүгдийг нь үзэн яддаг. үзэн ядах тэр л мөчдөө, "би яагаад чулуу байгаагүй юм бэ" гэж харуусан гасалдаг. гэвч, тэр л гаслан маань намайг тэжээн амьдруулсаар байгаа ч юм шиг. "мэдэхгүй" нь дэндүү ихэдсэн миний гэх амьдрал дунд "мэдэгдэж" буй ганц зүйл нь, би "ингэж" оршин баймааргүй байна. хэдий ингэж хүсэж байвч, эндээс өөрийгөө таслах утас нь харамсалтай нь, миний гарт алга даа.

5 comments:

dao said...

яагаад байхгүй гэж?

ollie said...

хүнд алдцын :D

Аниргүй said...

мммммм

dao said...

"мэдэж байгаа" зүйлийг чинь үнэндээ ойлгохгүй байна. ""ингэж" оршин байхыг хүсэхгүй" байна гэдэгтээ итгэлтэй байна уу :р

ollie said...

итгэлтэй байлгүй яадий :р

"мэдэж" байгаа зүйл маань юу нь тийм ойлгомжгүй байна? :р