Үхлээ гэж бахирахгүй,
Буцахын амт нь
Аниргүйдээ л оршдог.
Зовж байна гэж орилохгүй,
Цөхрөлийн үнэ цэнэ нь
Чимээгүйдээ л оршдог.
Явна даа гэж өөртөө
Намуухан шивнээд,
Ядруухан зовлонгоо халааслаад
Мөрөө балласаар буцна.
Амьдарсаар яваа амрагаа
Амьдаар нь би оршуулчихсан.
Авсанд хийн таглаагүй ч
Аль хэдийн сэтгэлийн бунхандаа
Албан ёсоор залчихсан.
Үхэшгүй гэж бодож байсан
Хайр үхэв.
Үнэндээ,
Хайр нь биш
Хүн нь үхэв.
Хайрлах хүнгүй болсон
Хайр хаачихав?
Үхсэн хүнийг
Үхтлээ хайрласаар
Үлдэх үү?
Эсвэл,
Үнэнч хайрынхаа араас
Үүрд хайрлахаар одох уу?
Гэвч,"Энд" ч, " тэнд" ч
Үүрд гэх үг хүчингүй.
Сэтгэл
БАЙСАН.
Сэглүүлэн сийчүүлсээр
ДУУССАН.
Хүсэл
БАЙСАН.
Хаягдан гээгдсээр
ДУУССАН.
Хайр
БАЙСАН.
Хүнийрхэж гадуурхагдсаар
ДУУССАН.
Догдлол
БАЙСАН.
Дарагдаж нухлуулсаар
ДУУССАН.
Би
БАЙНА.
Баллууртай хүмүүс
БАЙХГҮЙ болгоно.
Навчис нь үхсэн
Намрын модод
Надад зориулан
Мөчрөөрөө
Гашуудлын синфони
Тоглоно.
хүн ч биш, хүүхэн ч биш сдакууд.., бөв бөөрөнхий шаасан. /not gays/
Араас нь харж хэсэг алхсан. Тэгээд машинд суугаад хажуугаар нь өнгөрсөн. "Баяртай" гэж дотроо хэлсэн.
Худлаа инээх
Хүсэл төрөөд
Хэд хонолоо.
Хуурамч инээмсэглэлээ
Хэнд зориулахаа
Хэсэг бодлоо.
Тэгээд инээлээ,
Толь руу харж байгаад.
Үнэгүй болоод
Шаналгаат нулимс
Урсахуй,
Ухаантай болоод
Хүйтэн хүмүүс
Үл ойшооно.
Шархалсан болоод
Ганцаардсан сэтгэл
Урагдахуй,
Сайн болоод
Хорон хүмүүс
Баясана.
Хүйтэн болоод
Сэглүүлсэн зүрх
Зогсохуй,
Энэрэнгүй болоод
Хуурамч хүмүүс
Инээмсэглэнэ.
бүсгүй найз залуутайгаа танилцаад зургаан жил, хамтдаа бүсгүйн гэрт амьдрах болсоор таван жилийг үдэж. хэн хэн нь л ажил амьдралаа эхэлж байх үеэр таарч байсан. харин одоо, хэн хэнийх нь ажил төрөл тогтуун болж. тэд хамтдаа жаргалтай. бараг л хүүхэд байхдаа таарч байсан тэр л үеийн сэтгэл хөдлөл хэвээр шахуу. гэвч. гэвч юмс дандаа л санаандгүй тохиолдож байдаг. эсвэл, санаандгүй мэт бидэнд санагдах ч, үнэн хэрэгтээ аль эрт төлөвлөгдчихсөн ч байдаг юм билүү, хэн мэдлээ. бүсгүй дурлачихав. сонирхол нэгт хүмүүсийн уулзалтанд очиж, тэр залууг харсан дороо л ухаан мэдрэлгүй дурлачихав. гэхдээ дотроо үүнийгээ үгүйсгэхийг оролдож байлаа. магадгүй, найз залуугийнхаа өмнө гэмших сэтгэл төрсөндөө ч тэр байж магадгүй юм. гэсэн ч сэтгэлээ татаж авч чадсангүй. харин ч улам ихээр тэмүүлэх болж. ядаж байхад, ижил сонирхлын улмаас таарсан нь бүр ч нөлөөлсөн байж болох. гэхдээ тэрээр, тэр залууд дурласан сэтгэлээ ямар нэгэн байдлаар ил гарган харуулсангүй. өнөөх залуу нь ч мэдэлгүй өнгөрлөө. бүсгүй ч тэр уулзалтанд ахин очихыг болив. хэдийгээр ахиж уулзаагүй, хараагүй, санаандгүй ч болтугай тааралдаагүй хэдий ч бүсгүйн сэтгэл найз залуугаасаа хөндийрөн, улам л нөгөө тийш татагдсаар байлаа. өөр хүнд дурласан сэтгэлтэйгээр өөрийн найз залуугийн хажууд байгаад байх нь хэт шударга бус санагдсанаас тэрээр найз залуудаа бүх үнэнээ хэллээ. ингэж тэр анхны болоод эцсийн удаа найз залуугийнхаа нулимс цийлэгнэсэн нүдийг харсан. нулимс нь хатаагүй нүдтэй залуу, бүсгүйн гэрийн түлхүүрийг үүдэнд нь үлдээгээд явсан. бүсгүй орой гэртээ ганцаараа дарс шимэн, цонхоор харж зогссон. орцных нь үүдэнд нэг хөлсний тэрэг ирж зогслоо. дотроос нь найз залуу нь бууж ирж харагдана. жаахан халамцуу байгаа бололтой, үл ялиг найгана. хөлсний тэрэгнээс буугаад тэрээр, халаасаа ухан хэсэг мунгинав. түлхүүрээ хайж байгаа бололтой. гэнэт халаасаа ухахаа болин, хэсэг зуур хөдөлгөөнгүй болов. өөрт нь үүнээс хойш түлхүүр байхгүй шүү дээ гэдгийг гэнэт санав бололтой. доош харж хэсэг азнаснаа, толгойгоо өргөн цонх руу харлаа. мэдээж харанхуйн дунд зогсох бүсгүй түүнд харагдаагүй. явахаар завдаж байсан өнөөх хөлсний тэргийг эргэн дуудаж суугаад, залуу явлаа. харин бүсгүй, гэрийнхээ түлхүүрийг хэн нэгнээс харамласан мэт чангаар атгаад, аягандаа дарс нэмж хийв.