бүсгүй найз залуутайгаа танилцаад зургаан жил, хамтдаа бүсгүйн гэрт амьдрах болсоор таван жилийг үдэж. хэн хэн нь л ажил амьдралаа эхэлж байх үеэр таарч байсан. харин одоо, хэн хэнийх нь ажил төрөл тогтуун болж. тэд хамтдаа жаргалтай. бараг л хүүхэд байхдаа таарч байсан тэр л үеийн сэтгэл хөдлөл хэвээр шахуу. гэвч. гэвч юмс дандаа л санаандгүй тохиолдож байдаг. эсвэл, санаандгүй мэт бидэнд санагдах ч, үнэн хэрэгтээ аль эрт төлөвлөгдчихсөн ч байдаг юм билүү, хэн мэдлээ. бүсгүй дурлачихав. сонирхол нэгт хүмүүсийн уулзалтанд очиж, тэр залууг харсан дороо л ухаан мэдрэлгүй дурлачихав. гэхдээ дотроо үүнийгээ үгүйсгэхийг оролдож байлаа. магадгүй, найз залуугийнхаа өмнө гэмших сэтгэл төрсөндөө ч тэр байж магадгүй юм. гэсэн ч сэтгэлээ татаж авч чадсангүй. харин ч улам ихээр тэмүүлэх болж. ядаж байхад, ижил сонирхлын улмаас таарсан нь бүр ч нөлөөлсөн байж болох. гэхдээ тэрээр, тэр залууд дурласан сэтгэлээ ямар нэгэн байдлаар ил гарган харуулсангүй. өнөөх залуу нь ч мэдэлгүй өнгөрлөө. бүсгүй ч тэр уулзалтанд ахин очихыг болив. хэдийгээр ахиж уулзаагүй, хараагүй, санаандгүй ч болтугай тааралдаагүй хэдий ч бүсгүйн сэтгэл найз залуугаасаа хөндийрөн, улам л нөгөө тийш татагдсаар байлаа. өөр хүнд дурласан сэтгэлтэйгээр өөрийн найз залуугийн хажууд байгаад байх нь хэт шударга бус санагдсанаас тэрээр найз залуудаа бүх үнэнээ хэллээ. ингэж тэр анхны болоод эцсийн удаа найз залуугийнхаа нулимс цийлэгнэсэн нүдийг харсан. нулимс нь хатаагүй нүдтэй залуу, бүсгүйн гэрийн түлхүүрийг үүдэнд нь үлдээгээд явсан. бүсгүй орой гэртээ ганцаараа дарс шимэн, цонхоор харж зогссон. орцных нь үүдэнд нэг хөлсний тэрэг ирж зогслоо. дотроос нь найз залуу нь бууж ирж харагдана. жаахан халамцуу байгаа бололтой, үл ялиг найгана. хөлсний тэрэгнээс буугаад тэрээр, халаасаа ухан хэсэг мунгинав. түлхүүрээ хайж байгаа бололтой. гэнэт халаасаа ухахаа болин, хэсэг зуур хөдөлгөөнгүй болов. өөрт нь үүнээс хойш түлхүүр байхгүй шүү дээ гэдгийг гэнэт санав бололтой. доош харж хэсэг азнаснаа, толгойгоо өргөн цонх руу харлаа. мэдээж харанхуйн дунд зогсох бүсгүй түүнд харагдаагүй. явахаар завдаж байсан өнөөх хөлсний тэргийг эргэн дуудаж суугаад, залуу явлаа. харин бүсгүй, гэрийнхээ түлхүүрийг хэн нэгнээс харамласан мэт чангаар атгаад, аягандаа дарс нэмж хийв.

7 comments:

oldoshaksli said...

5 shar yavya aa.
hugshuun.

ollie said...

тэнд юу байгаан?

oldoshaksli said...

eeshdee.
Zaluu taksind suugaad tegj helsen baihgui yu.
hotod minii hamgiin hol gej boddog gazar . 5 shar baigui yu.

ollie said...

аан, хахахаххаха.

хол явмаар санагдсан байж магадгүй л юм тээ нээрээ. гэхдээ тэгж байгаад гэртээ л хариа байлгүй дээ нтр :р

dao said...

өчигдөр таван шар ажлаар очиж байхдаа энэ бичлэгийг бодож байлаа. нээрээ л мангар хол юм билээ ккк

ollie said...

хэхэхэ, надаа нэх хол саангддаггүйн. оюутан байхад манай нэг найз охиных тэнд байдаг байсын. гайгүй хурдан л оччихдог байсан санагдаж байна. гэхдээ тэр зүг рүү зүглээгүй мангар уджээ.

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Бүсгүй гэрийнхээсээ гадна зүрхнийхээ түлхүүрийг харамлажээ. Харин таван шарын тухайд гэвэл манай найзынх таван шараас ч цаашаа байдаг. Гэхдээ мангар ойрхон юм шиг л санагддаг