Өнөөдөр гашуудлын өдөр.
Өнгөрөөд одсон сэтгэлээ тэр
Өөрийн гараар оршуулж байна.
Амьд байхдаа хэзээ ч
Аз жаргалыг мэдэрч байгаагүй
Азгүй гэнэн сэтгэл
Амьдралаас ингээд арчигдлаа.
Хойноос нь харуусах бодол
Хувиа хичээгчид төрсөнгүй.
Харин ч чангаар хөхрөөд
Хундага дүүргэн тэмдэглэв.

2 comments:

BT said...

Ээ, золгүй хувь тавилаан! Энэ чинь аз жаргалын тулгуур юм шүү дээ. Ээ, аз жаргал аа! Түүн дотор л зовлон гамшиг нуугдаж байдаг юм даа.
“ЛАОЗ” (Лао Цзы)
Заяа найрагчийн блог дээр ийм Афоризм байсан. Таалагдсан гэж яана.

ollie said...

сүүлийн 2 өгүүлбэр нь дажгүйм. гэхдээ яагаад ч юм, би афоризмуудад маангар дургүй ш д :D