Тэнгэрийн ододыг тэндээсээ
Унаад ирэхийг хүлээх
Тавин жил алга.
Газрын мододыг тэндээсээ
Ургаад ирэхийг хүлээх
Гучин жил ч алга.
Хязгаартай хэдэн насаа
Хасаад өөрөө
Нисэхээс тэнгэрт,
Шингэхээс газарт.

2 comments:

О.Элбэгтөгс said...

Шүлгийн тал нь илүү зүйр цэцэн үг болжээ.

ollie said...

хаха. зүйр цэцэн үг чинь ямар нэг сургааль, сургамж нтр байдаг биз дээ :р