ямар ч сурах бичигт, хүн яаж амьдрах ёстойг заагаагүй байдаг. учир нь, "амьдрал" гэсэн томъёо байдаггүй. хар тамхичин, архичин, ижил хүйстэн, баян, ядуу бүгд л өөр өөрийнхөөрөө "амьдарч" байдаг. тэгсэн мөртлөө, бие биесийнхээ амьдралыг буруушаацгаадаг. ялангуяа, хамгийн ихээр бусдын амьдралыг шүүгсэд нь "нийгмийн амьтас" байдаг. үнэндээ хамгийн өрөвдөлтэй, өөрийн бусаар амьдрагсад тэд байдаг. магадгүй, тийм ч болоод, өөрсдийн амьдралыг утгатай гэж өөрсөддөө итгүүлэхийг хүссэндээ тэд тэгдэг ч байж болох. харин бусдын нүдээр, тэд ямар өрөвдөлтэй, ямар хямдхан, ямар сонирхолгүй, зүгээр л "амьд" харагдаж байгаагаа мэддэггүй. хэлэхийг хүссэн нэгнийг бас буруутгахаа мартдаггүй. амьдрал хэчнээн хөгийн ч бас нэлээдгүй баян. баян гэдэг нь, ямар олон төрлөөр амьдарч болох талаасаа л даа. харин зарим нэгэн, за зарим ч биш, дийлэнх олон амьдралын зөвхөн ердөө ганц л талыг харж, тэр л талаараа хүмүүсийг шүүж, тэр л өнцгөө зөв гэж боддог. өөрөөс нь өөрөөр амьдарч байгаа бүхний амьдрал буруу гэх төсөөлөл. хөөрхийлөл. бас дахин хөөрхийлөл. хэтэрхий бяцхан орчин дахь төсөөлөл. дахин хөөрхийлөл.

17 comments:

Doctor said...

Яадын

Б.Батзаяа said...

Санал нэг байна

ollie said...

яадын гэж, чи тэр "нийгмийн амьтас"-н нэг юмуу Док? :р

би ч бас санал нэг байгаа Заяа

Doctor said...

Тийм гэж боддогш'д.

ollie said...

өө, миа юм байшд :р

BT said...

100% санал нэгтэй байна

Б.Баясгалан said...

*...бүгд л өөр өөрийнхөөрөө "амьдарч" байдаг. тэгсэн мөртлөө, бие биесийнхээ амьдралыг буруушаацгаадаг.*

*үнэндээ хамгийн өрөвдөлтэй, өөрийн бусаар амьдрагсад тэд байдаг. магадгүй, тийм ч болоод, өөрсдийн амьдралыг утгатай гэж өөрсөддөө итгүүлэхийг хүссэндээ тэд тэгдэг ч байж болох. харин бусдын нүдээр, тэд ямар өрөвдөлтэй, ямар хямдхан, ямар сонирхолгүй, зүгээр л "амьд" харагдаж байгаагаа мэддэггүй.*

"нийгмийн амьтас" ч бас өөр өөрсдийнхөө чадах хэлбэрээр л амьдарч байгаа. тэгтэл чи ч бас тэдний амьдралыг буруушаачихлаа...

ollie said...

бусдын амьдралыг буруушадагийг нь л бууруутгасан төдий.

K said...

нэг юм байнаа олли.заавал бүртгэлтэй хүн сэтгэгдэл бичиж болхымуу,anonymous-оор бичмээр л байна шд :D

ollie said...

anonymous-с сэтгэгдэл авахгүй гэж зориуд тэгсийн :D

Гил said...

энүүний доор байсан 3 ибичлэгийг ялангуяа хамгийн доор байсн бичлэгийг уншаад хэн нэгэн баярласан байхдаа.

ollie said...

хэхэ, яагаад?

Doctor said...

Баясгалангийн зөв гэж бодож байна.

ollie said...

за тийн гэсэн тээ. тэд нар хүмүүсийг буруутгаж болоод байхад бид нар тэдэн шиг болохгүй гэсэндээ дуугүй л буруутгагдаад суухуу тээ? тэвчээр гэж юманд хязгаар гэж бас нэг юм байдий ш д.

NARAN said...

Xen xenii amidraliig buurtgax gej. Xarin chi uuruu yxlees uuriig busdaas olood xartsiin bishyy. Bayar xurgie.

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Блогийг чинь уншаад байх тусам санаа нийлээд л байх юм

ollie said...

Наран: хэн ч хэний ч амьдралыг буруутгаагүй. хэн нэгнийхээ амьдарч байгаа хэв маягийг буруутгаж байгааг буруутгаад байгаам л даа. үхэлтэй холбоотой бичсэн юмыг чинь ойлгосонгүй, уучлаарай.

Аврора: хэхэ :)