Залуу цонхоор харан зогсоно. Тэнгэр бүрхээд, бороо орох гэж байна. Бороо орох бүрт залуу гарч, гудамжаар хэчнээн л бол хэчнээн цагаар тэнүүчилдэг. Үнэндээ тэр бороонд тийм ч дуртай биш. Гэвч, "она" бороонд хайртай байсан. Бүр хэтэрхий хайртай. Хэдэн дусал усыг яаж тэгтлээ хайрлаж болдгийг залуу одоо ч ойлгоогүй хэвээр л. "Бид хоёр улаан бороо орж байхад эргээд учирч байна гэж би зүүдэлсэн" гэж нэг өдөр "она" түүнд хэлсэн. "Она" зүүдэндээ итгэдэг. Гэвч тэр зүүд хэзээ ч биелэхгүй. Учир нь, "она" одоо бороо ордоггүй тийм ертөнцөд байгаа. Тэгээд ч бас, "энд" улаан бороо ордоггүй. Залуу өчигдөрхөн худалдан авсан шинэ усны гутлаа өмсөөд гарлаа. Үл ялиг томдсон гутал шалбааган дээр пар пар хийн дуугарна. Тэнгэр рүү харлаа. Мянга мянган усан дусал. Гэсэн ч тэнд ганц ч ширхэг улаан дусал байхгүй хэвээр л. "Она"-тайгаа тэр ахин хэзээ ч учрахгүй нь. Тэнгэр ширтэн алхах залуу томдсон гутландаа бүдэрлээ. Хэсэг ухаангүй байгаад нүдээ нээхэд дээрээс нь өнөөх л мянга мянган дуслууд асгарсаар. Гэхдээ энэ удаад тэдний өнгө өөрчлөгджээ. Бороон дуслууд бүгд час улаанаар бууж байлаа. Залуу инээмсэглэв. Толгойноос нь гарах цус цардмал зам дээр хэсэг урсаад зогслоо. Цус хурсан нүд нь улаанаараа эргэлдэн аймшигтай харагдах хэдий ч түүний инээмсэглэл энэ харцыг нь зөөллөн царцжээ.

8 comments:

Bayasgalan said...

aimshigtai sain bichiglel ... bi durtai Ollie-d unuudur ajil hiihgui chini ertuntsuur tenuuchilne... Gunig tsus uhel guraw mash sain daraaalal ...

ollie said...

oh, баярлалаа хө :)

Галтар said...

ийм аймшигтай зүйл битгий ярьж байна, зүрх базлаад байна гэж нэг хүн надад хэлсэнээс хойш би ийм аймшигтай зүйл ярьхаа хэлхээ бүүрррр бодхоо ч байчихсан, тэхдээ л тэр хүнд би аймшигтай санагдсан хэвээр байснуу яасан тэр хүн яваад өгчихсөн....

ollie said...

юун ч дуулгавартай юм бэ дээ. ганц хүн хэлсний зоргоор больж л байдаг :р

Бэмэр миний бие болбоос .. said...

чиний бичлэгүүд дээрх онануудыг нэг хүн гэж бодоод байх юм :р

ollie said...

ммм, магад ч үгүйм. би өөрөө ч мэдэхгүймөө :р

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Хэлэх үггүй болтол таалагдав

ollie said...

бaярлалаа :)