Зүүд

Бүр багын нэг найзын аав утасдаж байнаа /би энэ хүний барааг хараагүй даруй 10 жил болж байгаа/. Уулзах хэрэгтэй байна гээл. Тэгээл гэрийн хажууханд байх нэг ресторанд ороол уулзлаа. Юу ч ярьсан юм мэдэхгүй. Нэг мэдсэн би ухаан алдчихаж. Ухаан ороол эргэн тойрноо харсан чинь нэг ч хүн байхгүй. Хамаг ширээ сандал, аяга таваг, чийдэн энээ тэрээ нь газраар нэг хөглөрөөд, бөмбөдүүлсэн аятай. Хажууд тэгсэн өнөө найзын аав сууж байнаа. Үнэн балиар маниак инээд тодруулцан. Би гайхаал, яасан ийсэн, энд юу болвоо энээ тэрээ гээл. Өнөөх нь нэх зэвүүн инээгээл байхын. Би ч жаахан айгаал, эхнэр нь хаана байгааг асуулаа. Аминдаа өөртөө л хань хийх гэсийн байлгүй. Тэгсэн өнөөх чинь бүр зэвүүн инээгээд унадаг байшд. Би тэгэнгүүт нь, аа энэ яг эхнэрээ алчиж гэж бодоол. Тэгээл тэндээс гараал гэр рүүгээ гүйвээ. Нүүр битүү цус болчихсон байгааг яаж ч юм мэдээд байгаан. Нэг цамц шиг юмаар нүүрээ хальт дараал. Тэгээл яг байрны гадаа ирсэн чинь насан багын ганц найз маань зогсож байнаа. Ийм байдалтай харагдуул энэнд яг загнуулна гэж бодоол аминдаа зугтах гэсэн боловч чадалгүй баригдсан. Найз мэдээж намайг загнажийна. Би нүүрнээсээ цамцаа салгасангүй. Тэгсэн миний хөл рүү харснаа, наад өмдөө хараач! гээл тэхийн. Өмдөө харсан чинь өмдний 2 гуя битүү цус болоод уже хатаж матцан. Тэрийг хараад найз жаахан өрөвдсөн бололтой, загнахаа болиод, хурдхан гэрт оруулахаар юм болов. Тэгсэн байрны нэг эмгэн намайг харчихаад ээжийг дуудчихаж. Би боож үхэх гээл. Яаж ийм царайтай ээжтэй таарнаа гэж бодоол. Тэгээл яах ч аргагүйм чинь орцонд тааралдлаа. Нүүрэндээ наасан цамцаа авлаа. Ээж дуу алдлаа. Юу болсноо ээждээ хэлчих гэжийнэ. Би гүрийгээд дуугүй зогсоол байхын. Тэгэсн нэг ахыг маань дуудлаа гэнэ. Тэхээр нь сандарсандаа хэлчлээ. Тэгээ гэртээ орлоо. Ороод өөрийгөө толинд харсан чинь, уучлаарай, юу вэ. Нүүрэн дээр ямар ч зай байхгүй битүү шивээс хийчихсэн. Тэгээ өмдөө тайлаад 2 гуяа харсан чинь, миний гуян дээр хутгаар сийлээд, үгийн сүлжээ шиг үг бүтээдэг тоглоом тоглоцон байвал яахуу. Би тэгээд хувцсаа солиод өчигдрийн ресторан руугаа явлаа. Тэнд нь тэгсэн чинь ямар ч хүн байдаггүй. Эзэнгүй байшин байхын. Хажуугаар нь өчигдөр тэнд байсан зөөгч мөөгч яваад байгаан. Тэгээ юм асуухаар, би тийм газар байгаагүй, мэдэхгүй нтр гээд. Тэгээл яаж ч байгаад билээ, тэр хорлонт үйл ажиллагаанд нь манай хэдэн найз нар оролцсоныг мэдлээ. Тэгээ аймар уур хүрээд. Уурандаа тэгэв үү яав, би нэг тийм, хүнд хий юм харуулдаг шидтэй болцон :р Тэгээл өнөө хэдээс өшөөгөө авах гээл. Нөгөө ресторан байсан газар очоол, өнөө эзэнгүй байшинг нь майр гоё ресторан болгож хүмүүст харуулаал, аймар шоу нтр зохиогоол, намайг тамлахад оролцсон бүх хүнийг уриал, хүмүүсийн нүдэнд өөрийнхөө царайг шивээсгүй, зүгээр болгож харуулаал. Үнэндээ тэнд болж байгаа бүх юм л хуурамч юм л даа. Хүмүүс мэдкү. Янз нь би өөрөө өмнө нь бас тэгж хулхидуулсан болтой. Тэгээ хамгийн зэрлэг нь, намайг тамлахад оролцсон бүх найзуудаа би алаад, махаар нь сэндвич хийгээд, өөр бусад оролцсон хүмүүст нь идүүлчиж байгаам. Өнөөдүүл нь мэдэхгүй, алаан болоол идээл. Гол нь тэр сэндвичийг идсэн хүн хүн аймаар тарган, гачин эрэмдэг ч юм шиг амьтан болчиж байгаам. Гарууд тийм болж эхэлж байгаагаа мэдэнгүүтээ над руу дайрах гээл. Би тэгсэн өнөө супер чадвараа ашиглаал, тэнд байсан бүх ресторан, энээ тэрээг нь алга болгоол, төгсгөлд нь өөрөө алга болчиж байгаам. Найзуудаа алаад, бусдыг нь зэрэмдэг болгож байгаа шалтгаан нь, найзууд итгэл алдсанд л хорссым шиг байгаам. За тэгээ өшөөгөө авчихсандаа санаа амарсымуу яасым сэрлээ. Ашгүй дээ зүүд байж, нүүрэн дээр шивээс байхгүй гэж бодоол хэвтэж байсан чинь ээж хажуугийн өрөөнд утсаар ярьж байнаа. Өчигдөр манай хүүхдийн нүүрийг нэг солиотой амьтан аймар болгочиж гээл. Сандраал толинд харсан өнөө аймар эрээн нүүр байжийдаг байшд. Цочсондоо жинхэнээсээ сэрсэн дээ :D P.S: Өчигдөр орой ээж надад нэг тийм мундаг, супер хувилгааны тухай яриад байсын. Тэр л зүүдэнд холилдчих шиг боллоо. Намайг бол тийм супер мупер хүн болгож болкуун байналээ. Шууд л хүнд нь хүнийг нь идүүлээл :D

13 comments:

dao said...

ха ха.энэ нээрээ бүткүй ээ.

dao said...

хөөш ингэхэд одоо чи зүүдэлжээвэл яанааа.

ollie said...

хаха, мань харин "жинхэнээсээ" сэрэнгүүтээ, энэ нь жинхэнэ сэрэлт биш байвал яахуу гэж хамгийн түрүүнд бодсон ш д :р

charlie_brown said...

ёоо үнэн ядаргаатай зүүдлэдэг гар аа .. энэ зүүдүүдээр нь кино хийвэл нэг тийм скэри мүвийг холхаясан юм гаркээдаагаам даа

ollie said...

ёооо, харин яагаад дандаа ийм хачин триллэр зүүд зүүдлээд байдын болоо :р

abcd said...

хүүе л дээ,ямар аймаар зүүд вэ?!
шууд айлаа,яаж зүүдлэхээрээ ингэж зүүдэлдэг байнаа,хэхэ.

би лав уулзаж үзэхийсэн гэсэн хүмүүсээ ярилцлага авжийна л гэж дандаа зүүдэлхийн :P

Бэмэр миний бие болбоос .. said...

хахаха гуян дээр нь тоглоод хаяцан ай хахахаха...

одооны аймшигийн кино үзсэнээс чиний зүүдийг уншсан нь илүү сонирхолтой байдышд :р

ollie said...

abcd: хэхэ. харин бүү мэд дээ. би ямар зүүдээ зохиож чадах биш :р

Бээмэр: хахаха. тийм майрр тээ :р

Doctor said...

МАнь мэт нь амьдралдаа нэг ч удаа цус зүүдэлж үзээгүй байхад чи яагаад дандаа ингэж зүүдэлдийн?

ollie said...

цус зүүдэлж үзээгүй ээ??? арай ч гүү байхаа. чи зүгээр л санахгүй байгаа байх. мм, яагаад дандаа ингэж зүүдэлдгээ би яаж мэдэхүү дээ :р

Сэгсгэр said...

gemtsendee tsochirdoj bgaa chen taalagdlaa

ollie said...

аврагдах боломж байна гэсэн үг үү Сэгсгэр эгчээ? :D

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Би бас иймэрхүү зүүд зүүдлэдэг