Чиний дотор хэчнээн "Чи" байдаг вэ? Минийхд лав гурав байдаг. Нэг нь, аймар томоотой, даруухан, бас хүлээцтэй. Нөгөө нэг нь, миний дотор байдаг гэхэд гайхмаар харгис, догшин. Харин гурав дахь нь юу ч дуугардаггүй, өнөө хоёрынхоо тэнэглэлийг чимээгүй л хараад сууж байдаг. Гэхдээ энэ гурав дахь дуугай нөхөр л жинхэнэ "Би" юм шиг санагддаг. Дуугүй царайлчихаад тэр л согтуу нүдээр хорвоог харж, тамхинд мансуурахыг хүсдэг. Ийм юм бичиж байсан ч юм шиг санагдахын. За яахав, алцхаймертай л хүн байгааз тээ. Тэгээд бодлоо л доо, миний өнөө харгис "Би" хэзээ нэгтээ өөрийгөө алж чадах болов уу гэж. Яг ч амиа хорлолт биш л дээ. Өөрийгөө өөр нэгэн, өөрийнхөө үзэн яддаг хүн байна гэж төсөөлөөд. Байж болох магадлал өндөр. Надад ууг нь тэр хүлээцтэй, номхон "Би" маань таалагддын. Гэвч 33,33 хувиар яаж ч амьдрахав. За тэр солиорох ч яахав. Black Swan үзээд, иймэрхүү юм бодоод. Тэгээл майр бодолд дарагдаад орцонд тамхилаад зогсож байсан чинь хажуу айлын эгч согтуу шатан дээр тааралдаад. Надаас тамхи асуугаад. Байгаагүй л дээ. Тэгээл бодол тасалдуулж орхилоо. Над шиг "жирийн" хүн солиорох магадлал хэр өндөр бол? Лав л кинон дээр гарсан шиг солиорохгүй нь тодорхой. Би тийм амбиц хөөдөг хүн биш болохоор. Гэхдээ арай өөр сэдлээр тэгж солиорч болохым тээ?

5 comments:

lonebee said...

"За яахав, алцхаймертай л хүн байгааз тээ."

хахаха

Doctor said...

Хар хун тэгээд гоё кино юу? Гоё гэвэл олж үзье байз.

ollie said...

үз үз. надаа лав майр таалагдсан.

oldoshaksli said...

soliotoi humuus
durlasan humuus

Doctor said...

Авчихсан л байгаа л даа. гэхдээ үзэх зав завсар гарах нь уу үгүй юу.