Чиний үнссэн
Уруулын ором бүр
Сорви болоод,
Эгцэлж харсан
Хүн бүр
Нүүр буруулаад,
Тэгээд л би
Инээмсэглэсэн төрхтэй
Баг хийлгэсэн.
Миний draft-д 250 орчим бичлэг байхын. Ямар ч учиртайм. Яасан ч бичлэгүүд юм. Гэнэт мэргэн санаа орж ирлээ. Тэнд байгаа шүлгүүдийг бүгдийг нь өрөндөө өгчий. Тадаан .., :D
Хайр, хүсэл, хагацал чинь хаа байна?
Халаасанд.

Гуниг, гутрал, ганцаардал чинь хаа байна?
Халаасанд.

Итгэл, инээмсэглэл, ирээдүй чинь хаа байна?
Халаасанд.

Өвдөлт, өширхөл, өнгөрсөн чинь хаа байна?
Халаасанд.

Мөрөөдөл, мөнгө, мартагнал чинь хаа байна?
Халаасанд.

Халаас чинь цоорхойг хэзээ мэдсэн бэ?
Халаасалж эхлэхдээ.
Зүрх сэтгэлгүй амьдрал дунд
Зүрх сэтгэлтэй амьдраад
Зовох нь хэн нь вэ?

Уур хилэн дүүрэн амьдралд
Уур хилэнгүй амьдраад
Уруудах нь хэн нь вэ?

Хайрлаж мэддэггүй амьдралд
Хайр дүүрэн амьдраад
Хохирох нь хэн нь вэ?

Ингээд л, бид үхэж,
Ингээд л, амьдрал үлдэнэ.
Эрэгтэй цаганд яагаад ийм дуртай байдгаа мэдэхгүйм ..,
Миний мэдэх ирээдүйд
Би үхчихсэн байдаг.
Миний мэдэхгүй ирээдүйд
Би гэж байдаггүй.

Миний мэдэх өнөөдөрт
Би үхэж байдаг.
Миний мэдэхгүй өнөөдөрт
Би гэж байдаггүй.

Миний мэдэх өнгөрсөнд
Би үхэхдээ бэлдэж байдаг.
Миний мэдэхгүй өнгөрсөнд
Би төрөхөөс зугтаж байдаг.
Их сонин байдлаар, их сонин кино үзлээ. Лаптопныхоо дууг хааж байгаад, үзэж байгаа киноныхоо ганц соундтракыг мр-гээр дахин дахин сонсонгоо үзлээ.
The Classic (2003)
Угаасаа ч солонгос кино байсан болохоор дууг нь сонсох шаардлага байгаагүй ч юмуу. Саб-тай байсын болохоор. Өмнө нь үзэж л байсан л даа. Магадгүй тэгсэн болоод ч тэр байх. Сонгосон ганц соундтрак нь яджуухад, We Can't Do Anything гэдэг нэртэй аяз нтр.

Үзэж байсан мөртлөө л анх үзэж байгаам шиг, нүдний шилээ дүүртэл уйлав. Сүүлдээ шилээ авч байгаад үзэв. Үзэж дууссаны дараа ширээгээр дүүрэн салфетка. Ядаж бас ханиад хүрсэнг ч хэлэх үү. Нус нулимс холилдоод. Кино нь ч гоё л кино л доо. Гол нь, киноны туршид ОН санагдаад болдоггүй. Тэгээл юу юугүй нулимс цийлэгнээд л ирэхийн.

Би боломж л олдуул "Хувь тавилан гэж байдаггүй!" гэж бахирдаг. Гэхдээ гол дүрийн залуу, бүсгүйнхээ бэлэглэсэн хүзүүний зүүлтний төлөө буцаж яваад хараагүй болдог. Энийг үзээд хэлдэг үгэндээ эргэлзмээр санагдсан ч, энэ залуу хараагүй болох хувь тавилантай байгаагүй гэж зөрсөн. Бүсгүй залуугаа дайнд явахад сандарсандаа, яахаа мэдэхээ байсандаа, бас өөрийгөө сануулж байхыг хүссэндээ л тэр зүүлтийг өгсөн байх. Энэ хэсэгт ач холбогдол өгөөд байгаа нь, би ОН-д юу ч дурсгаж байгаагүйдээ баярласандаа тэр. Хэрвээ би санаандгүйгээр, магадгүй өгснөө өдийд мартчихаад сууж байгаа юмны төлөө тэр хүн яваад, хараагүй болохгүйд сэтгэл хангалуун байгаадаа тэр.

Хараагүй болоод, гэр бүлтэй болоод ирсэн залуу нь "Чи яагаад хүнтэй гэрлээгүй юм бэ?" гэж асуухад бүр ч их уйлсан. Хэрвээ хэзээ нэгэн цагт ОН ирээд надаас ингэж асуувал би бас л тэр бүсгүй шиг чимээгүй л байна байх. Гэхдээ, тэр бүсгүй шиг уулзсаныхаа дараа хүнтэй гэрлэхгүй. Бас, энэ кинон дээрх шиг, тэр хоёрын хүүхдүүд нь бие биедээ дурладаг шиг романтиш юм бидэнд хэзээ ч тохиолдохгүй.

Хараагүй болдгийг нь мэддэг болоод ч тэр юмуу, "Бүсгүйгээ сүүлийн удаа харж байгаа нь энэ", "Бүсгүйнхээ бэлгийг сүүлийн удаа харж байгаа нь энэ" гэж шаналсаар байтал таарав. Тэгээд, би ОН-г хамгийн сүүлд хэзээ харлаа, тэр үедээ сүүлийн удаа харж байна гэдгээ мэдэж байсан бол гээд л бас наян бодол төрөв.

Бас, залуу үхэхдээ, өөрийнх нь чандрыг бүсгүй хийсгээсэй гэж хүссэн байдаг. Би л лав хэзээ ч ийм айшигтай юмыг ОН-д үлдээж чадахгүй. Тэгснээс, үхсэн гэдгээ харин ч нуугаад, хаа нэгтээ, хэн нэгэнтэй жаргалтай амьдарч яваа гэсэн бодлыг үлдээхийг хүснэ. ОН ч бас тэгнэ.

Зүгээр л, энэ киног үзээд ОН-г хараал идсэн ихээр санав.
Чиний надад бэлэглэсэн
"Хүлээлт" гэдэг бэлгийг зүхэх үү,
Эсвэл,
Ийм бэлэг өгсөн
Чамайг зүхэх үү гэдгийг
Ойлгож чадалгүй
Он жил өнгөрсөөр,
Би бэлгээ нандигнасаар ..,
Чи бол шаналан,
Харин би цөхрөл.
Тиймээс л,
Бид хамт байдаггүй.
Чамд тайтгарал,
Надад итгэл хэрэгтэй.
Өглөөгүүр,
Ердөө л ганц хором
Хуурамчаар
Мушиймар аядсаны төлөө
Амьдрал намайг
Жаргалтай гэдэгт итгэчихэж.

Өчигдөр,
Ердөө л ганц цаг
Хөнгөхөөн
Түүнийг бодсоны төлөө
Амьдрал намайг
Дурласан гэдэгт итгэчихэж.

Өнгөрсөнд,
Ердөө л ганц өдөр
Хямдхаан
Амьд явсны төлөө
Амьдрал намайг
Өөрт нь хайртай гэдэгт итгэчихэж.

Хөөрхий,
Гэнэн ч амьдрал бол доо.
Хэчнээн их уйлуулснаа мартчихсан мэт
Хацрыг минь илэхдээ
Гар чинь чичрэхгүй юм.

Хэчнээн их гомдоосноо мартчихсан мэт
Духын минь үнэрлэхдээ
Уруул чинь чичрэхгүй юм.

Хэчнээн их зовоосоноо мартчихсан мэт
Биеийг минь тэврэхдээ
Бие чинь чичрэхгүй юм.

Харин би,
Нулимс, гомдол, цөхрөлөө санаад
Хамаг байдгаараа салганан чичирнэ.
Чиний зүрхийг
Чиний бүсгүй
Зах дээр
Зарж байхтай таарлаа.
Худалдаж аваагүй,
Хэтэрхий хямдхан байснаас.
Эргэн тойронд байгаа бүх хөгийн гаруудыг амьдралаасаа игнордохоор шийдэв. Би хүн ш д. Надаа сэтгэл байдын ш д. Тэр сэтгэл нь ядаж байхад бусдынхтай харьцуулахад хамаагүй эмзэг ш д. Тийм байж, юу ч болоогүйм шиг төрх гаргасаар залхав. Намайг "би" биш болоход "тусалсан" найз нэртэй малнуудад баярлалаа, тэгээд баяртай.
Чамайг мартахгүй байгаа нь,
Чамд хэлэх ЁСТОЙ үг байгаад тэр юм байна.
Чамайг олохгүй байгаа нь,
Чамтай таарах ЁСТОЙ газраа очоогүйд тэр юм байна.
Чамаас өөрийг хайрлахгүй байгаа нь,
Чи миний хайрлах ЁСТОЙ ганц хүн нь болоод тэр юм байна.
Тэгэхээр,
ЁСТОЙ бүхнийг гүйцээгээгүй цагт
Би эндээс явах ЁСГҮЙ.
Ганцаардлын эгшиг
Зүрхэнд урсан ирэхэд
Гунигийн хөгжим
Түүнийг аялгуу болгон
Даяанчийн амьдралаар нэг түгээнэ.

Аялгуунд уярсан даяанч
Гагцхүү сэтгэлээ л даган
Санаашран суух нь
Миний хайр дурлал.
Бүдрэхэд минь
Намайг зөөлөн унагах гэсэндээ
Өөрөө түрүүлж унадгаас чинь болж,

Өвдөхөд минь
Өвдөлтийг минь хуваалцах гэсэндээ
Өөрийгөө бас өвтгөдгөөс чинь болж,

Үхлийг мөрөөсөхөд минь
Надгүй үлдэхгүй гэсэндээ
Өөрийгөө үгүй хийх гэдгээс чинь болж,

Чамайг, надаас аврахын тулд
Чамайг, өөрөөсөө хол байлгадаг.
Зүүдэлж байгаам. Ээж надаа ингэж хэлж байна гэнээ. "Би сая 2 жаахан охин нугарч байгаа зүүд зүүдэлсэн. Чи тэрийг зүүдэлмээр байна уу?" гэхээр нь би, "Тэгий л даа" гээл зүүдэн дотроо унтваа. Үнэхээр ч хоёр охин аймар мундаг нугараад л байхым. Тэгээл "сэрлээ". Ээж тэгсэн чинь "Чамаас төлбөр авсан уу?" гэнэ. Тэхээр нь, "Үгүй, мөнгө нтр нэхсэнгүй ш д" гэсэн чинь ээж, "Ямар сонин юм. Надаас үзүүлбэрийн мөнгө гэж нэхээд байсан ш д" гэсэн.

Анх удаагаа зүүдэнд дотроо ээжийнхээ санал болгосон гэхиймүү, ээжийнхээ зүүдэлсэн гэхиймүү зүүдийг зүүдэлж үздэг байшд.
Бачууралд идэгдэн
Биеэ ярлаа.
Зүрхээ сугалав,
Нэмэр болсонгүй.
Судсаа тасдав,
Нөлөө үзүүлсэнгүй.
Тархиа бяцлав.
Юу ч өөрчлөгдсөнгүй.
Ходоодоо эргүүлэв,
Бүгд хэвээрээ.
Хааана оршоод
Намайг тамлана вэ,
Тэр сэтгэл гэгдэгч?
Хэзээ нэгтээ "найз" байсан хүнийхээ хуучны тэмдэглэлүүдийг уншив. Уншиж дуусаад "Надад найз байж!" гэсэн ганц л бодол төрөв. Юу юугүй ямар нэг юм дээшээ огшин, нулимс мэлтэлзээд ирлээ. Чангаар хоолойгоо засахад огшоод байсан нулимс ор мөргүй замхрав. Зөвхөн тэр ч миний "найз" байхаа больсон юм биш, би ч бас тэр үеийн "би" биш болсноо сая л мэдэрлээ. Харамсал ..,
Ингээд л цаг дууслаа
Хайрлаж, уйлж, баярлаж, гомдож, инээж амжилгүй.
Ингээд л өдөр дууслаа
Хайрлаж, уйлж, баярлаж, гомдож амжилгүй.
Ингээд л сар дууслаа
Хайрлаж, уйлж, баярлаж амжилгүй.
Ингээд л жил дууслаа
Хайрлаж, уйлж амжилгүй.
Ингээд л амьдрал дууслаа
Хайрлаж амжилгүй.
"Би чамд хайртайг чи мэднэ" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Чамайг намайг хайрладгийг ч мэднэ" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Гэсэн ч хайр чинь намайг өвтгөж байна" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Хайр сэтгэл жаргалтай байх ёстой" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Тиймээс би жаргалтай хайраа олохоор явлаа" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Чи ч бас хайх хэрэгтэй" гэхэд чинь
Би чимээгүй л толгой сэгсэрсэн.
Чи өндрөөс айдаг,
Харин би сохрохоос айдаг ч
Хэзээ нэгтээ,
Бид өндөрт гарчихвал
Хараагүй ч гэсэн
Би чамайг хөтлөөд бууна.
Харин хэзээ нэгтээ,
Би сохорчихвол
Хэчнээн өндөрт байсан ч
Чи миний өмнөөс харж зүрхэлнэ.
Тэд хэн хэн нь тамхи татддаггүй ч бүсгүй түүнийг санах бүртээ янз бүрийн тамхи худалдан авдаг. Энэ нь түүний зуршил, бас хобби болсон. Залуу ч бас түүнийг санах бүртээ элдэв янзын асаагуур худалдан авдаг. Хэн хэнийгээ санасан сэтгэлээ үүгээр тайтгаруулдаг ч байсан байж болох. Тэд бие биесээ санан хайсаар арваад жил өнгөрөхөд тэдний цуглуулга санаанд оромгүй арвин болсон. Гэнэт л нэг өдөр амьдрал тэднийг хоржоонтойгоор учруулсан. Маргааш нь тэр хоёр хоёулаа угаартан үхсэн байсан ч, хоёулаа инээмсэглэсэн байсан.
Залуу бүхий л амьдралынхаа туршид, яавал мөнх оршиж болох тухайд судалсаар ирсэн. Түүний "мөнхийн" амьдралыг олох гэсэн ганц шалтгаан нь, хэрвээ тэрээр өөрөө л мөнх байвал, хайр сэтгэл нь мөнх байна гэж үзсэн. Гэвч тэр мөнх орших шалтгааныг олж нээж чадаагүй. Харин ч тэрээр, жирийн хүмүүсээс хэтэрхий бага амьдраад хорвоог орхисон. Гэсэн ч түүний, мөнхөд хайрлахыг хүссэн бүсгүй үлдсэн. Тэр бүсгүй, түүний бүтээгүй мөрөөдлийн тухай үр ач, зээдээ байнга ярьдаг байсан. Энэхүү яриа нь харин, мөнхөд дуурсагдан үлдсэн.
Ингэж л тасрахыг нь үзэх гэж
Сэтгэлээ би харамласан билүү?
Ингэж л өвдөхийг нь мэдрэх гэж
Зүрхээ би хадгалсан билүү?
Ингэж л шаналахыг нь харах гэж
Өөрийгөө би хатаасан билүү?
Өр өвдөм, өр шатаам
Өнөөдрүүдийн төгсгөл
Хэзээв?
Заналтайгаар жимийсэн уруул биш
Жинхэнэ улаахан уруул чамд байхад
Чи дандаа инээмсэглэдэг байсан.

Гуниг дүүрэн харц биш
Гэнэхэн ширтэх нүд чамд байхад
Түүгээрээ чи хайраа илэрхийлдэг байсан.

Ууртай зангидсан хөмсөг биш
Гайхширан өргөгдсөн хөмсөг чамд байхад
Хүүхэд шиг л чи харагддаг байсан.

Амьдрал яагаад чиний төрхийг
Харж дийлэлгүй цөхрөм
Шавраар ингээд өөрчилчихөв?
Би чамд
Үнэн худалыг хэрхэн ялгахыг биш
Худалыг хэрхэн тэвчихийг зааж өгье.
Би чамд
Жаргал зовлонг яаж танихыг биш
Зовлонг хэрхэн туулахыг зааж өгье.
Би чамд
Дуулж уйлахын хэцүүг биш
Уйлахад хэрхэн тайтгардагийг зааж өгье.
Би чамд
Энэ бүгдийг заахын тулд
Дэргэд чинь байхыг зөвшөөрөөч.
Амьдрал минь
Бодит биш байг.
Амьдарсан минь
Үнэн биш байг.
Хийсэн бүхэн минь
Төсөөлөл байг.
Хэлсэн бүхэн минь
Цуурай байг.
Хамгийн гол нь,
Хайрлаж чадсан минь л
Жинхэнэ байгаасай.
Ирээдүйгээ
Би мэддэг.
Толгойдоо
Буу тулган зогсдог.

Өчигдрийг
Би санадаг.
Толгойдоо тулгасан бууг
Чи буулгаж байдаг.

Өнгөрснөө
Би хардаг.
Толгойдоо тулгах бууг
Худалдан авахыг чи хорьдог.
Бүх мэдрэмж цөхрөн унахад
Өвдөлт л ганцаараа тэсэн үлдэв.
Ямар ч мэдрэмжгүй байх
Ямар хэцүүг
Надад мартуулахгүй гэж.
Би ганцаардахгүй амьдарч чаддаггүй шиг
Чи ганцаардал гэдгийг мэддэггүй.
Би гунихгүй амьдарч чаддаггүй шиг
Чи гуниг гэдгийг мэддэггүй.
Би өвдөхгүй амьдарч чаддаггүй шиг
Чи өвдөлт гэдгийг мэддэггүй.
Би шаналахгүй амьдарч чаддаггүй шиг
Чи шаналан гэдгийг мэддэггүй.
Би хайр гэдгийг мэддэггүй шиг
Чи хайргүй амьдарч чаддаггүй.
"Just getting to be around you...
was the best thing that ever happened to me .., "

Drive (2011)
Би өөрийнхөө боол,
Жижигхэн ч гэсэн биеийнхээ боол
Эмзэг ч гэсэн сэтгэлийнхээ боол
Турьхан ч гэсэн хайрынхаа боол
Өчүүхэн ч гэсэн бодлынхоо боол.

Би өөрийнхөө зарц,
Жижигхэн биеийг арчилж
Эмзэг сэтгэлийг аргадаж
Турьхан хайрыг бөөцийлж
Өчүүхэн бодлыг тайтгаруулна.

Би бусдын эзэн,
Үлэмж биетнүүдийг сөгдүүлж
Хатуу сэтгэлүүдийг уярааж
Агуу хайруудыг уйлуулж
Суут бодлуудыг уймруулдаг.
Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа суудаг байсан
Тэр сандал дээр ирж суугаарай.

Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа инээдэг байсан
Тэр киног үзээрэй.

Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа санааширдаг байсан
Тэр дууг сонсоорой.

Чи намайг саналаа гээд
Миний үхлээр
Үхэж болохгүй шүү!
Би үхээд, дахин төрсөн ч бай. Дахин төрсөн амьдралдаа чамтай учирсан ч бай. Дахин төрсөн амьдралдаа чамтай учраад, энэ амьдрал дахь шигээ шаналсан ч бай. Хамаагүй ээ. Би чамайг л ахин хайрлана. Яг л өнөөдрийнх шигээ. Өөр хэнийг ч хайрлаж чадахгүй болтлоо чамайг л хайрлана.
Намрыг үзээд
Навч сэтгэлээ хувирган
Модноос урвав.
Өгөөмөр мод
Түүний дурлалыг хүндлэн
Өөрөөсөө явуулав.
Сэтгэлтэйгээ хамт
Өнгөө хувиргасан навчийг
Намар тоосонгүй.
Хувирамтгай навч
Хэнд ч хэрэггүй
Хог болон хөглөрөв.
Хавьд ийм сонин зүүд зүүдэлсэнгүй.
Манай хотод нэг ид шидтэй гэр бүлийнхэн иржээ. Хаанаас ирсийн мэдкү. Нэг хөгшин эгч, нэг 40 орчим насны эгч, нэг 40 орчим насны ах, тэгээд нэг миний үеийндүү нэг хүүхэн. Тэгээл үзүүлбэрээ үзүүлээл. Гэхдээ үзүүлбэр нь ямар байсныг санахгүй байна. Ямар ч байсан би аймар сэтгэл хангалуунаар гэртээ ирлээ. Тэгсэн манай гэрт нэг хүүхэн байж байхын. Ханын обой энэ тэрийг хуулаад. Би гайхаад, "Чи юу хийжийнаа?" гэсэн чинь, "Танайд засвар хийх гэж байна" гэхийн. Тэхээр нь, "Үгүй ээ, би саяхан засвар хийчихсэн. Зүгээр орхи" гэсэн чинь "За за тэгвэл тавилганых нь байрыг л солиод тавьчий" гэхийн. Тэхээр нь, за тэгээ тэг гээл ажилдаа явж байгаам. Гэртээ нэг юмаа мартсан бололтой. Ажлын дундуур гараал гэртээ ирсэн чинь юу вэ. Манай гэрт бөөн хүн. Хамаг тавилга энэ тэрийг маань салгаад өрчихсөн. Ханын цаас маас бүгдийг нь хуулчихсан. Миний уур хүрээл, нөгөө гэрт байсан хүүхнээ олж уулзлаа. Уурлалаа. Тэгсэн нэг залуу ирснээ намайг гэрээс бараг түлхээд шахуу гаргах гээд байхын. Гэрт байсан өөр бусад хүмүүс нь над руу харж шивнэлдээл. Би бүр учрыг нь олохгүй. Тэгээл бараг хөөгдөөд гарвоо. Гараал алхаж байснаа гэнэт, манай гэрт байсан тэр хүмүүс чинь зүсээ хувиргасан нөгөө шидэт гэр бүлийнхэн байна ш дээ гэж бодож байгаам. Тэгээл гэрт байсан хүмүүсээ төсөөллөө. Яах аргагүй мөн байнаа. Би буцаал гэр рүүгээ гүйлээ. "Би та нарын хэн гэдгийг мэдсэн" гээл хэллээ. Тэгтэл юу юугүй ухаан алдаад уначив. Өнөөдүүл л намайг ухаан алдуулчих шиг болсон. Тэгээ ухаан орлоо. Тэгтэл би гэртээ, гэхдээ манай гэр аймар сонин тавилгатай, шал өөр болцон байхын. Зөвхөн тавилга нь өөрчлөгдсийн биш, шал өөр цаг үед ирцэн байгаагаа би мэдэж байгаам. Нөгөө шидтэнгүүд чинь бас байнаа. Гэхдээ ямар ч шидтэн энэ тэр биш, жив жирийн хүмүүс. Жив жирийнээр барахгүй миний гэр бүлийнхэн болж таарсан. Гэтэл яасан гэхээр, миний "амьдрал" бол ерөөсөө миний амьдрал байгаагүй. Миний "жинхэнэ" амьдрал бол энэ газар, энэ юм гэнэ. Би яаж ч юм мэдэхгүй, ямар нэгэн байдлаар энэ амьдралаасаа салаад, өөрийнхөө "жинхэнэ" гэж бодож байсан амьдралд орцын байна л даа. Тэгээ манай гэр бүлийнхэн намайг эргүүлэн авчрах гэж миний амьдарч байгаа газар очсын байх. Яагаад тэнд очоод шидтэн болцонг би мэдэхгүй. Тэгээд намайг олоод, манай гэрийг "энэ" гэр шиг болгож өөрчлөх гээд байсын байна л даа. "Энэ" гэр шиг болсон гэрийг харуул "жинхэнэ" амьдралаа санаж магадгүй гэж бодсын байх. Гэхдээ өөрсдийгөө миний гэр бүл гэж мэдэгдүүлж болохгүй, юун хүмүүс гэдгээ ч мэдэгдүүлж болохгүй юмуу даа. Тэгтэл би мэдчихсэн болохоор, тэд нар тэгж хөдөлмөрлөх шаардлагагүй болоод, мэдсэнийхээ "шагналд" ч гэхиймүү, би "жинхэнэ" амьдралдаа хүрээд ирж байгаам. За тэгээл бодуул би амар сайхандаа жаргаа л байлгүй.
Зүүд ч ингээд л төгссөн. Сэрээд бодлоо л доо. Хэрвээ нээрээ "энэ" амьдрал миний "жинхэнэ" амьдрал биш бол яахуу? Миний "жинхэнэ" амьдрал зэргэлдээ ертөнцөд ч юмуу, эсүүл бүр зүүднийх шиг, дээр үед, өнгөрсөнд байвал яахуу? Хэрвээ тийм байгаад, би төөрөөд энд ирчихсэн бол миний гэр бүлийнхэн ингэж миний төлөө ирэх болов уу?
Цаг хугацаа гэдэг баллуур
Чиний төрхийг арилгаж эхэллээ.
Итгэл гэдэг балаар
Чамайг хэчнээн зураад ч
Баллуур хязгааргүй,
Миний бал
Ердөө ганцхан.

Мартах гэдэг үгийг би амьдралынхаа альхан хэсэгт "мартчихав" даа ..,
Би чамайг
ХҮН шиг биш болохоор хайрласан.
Харин чи намайг
ХҮН шиг биш болохоор зүхсэн.

Би чамайг
ЖИРИЙН биш болохоор дурласан
Харин чи намайг
ЖИРИЙН биш болохоор холдсон.

Би чамайг
НАДААС өөр болохоор таалсан.
Харин чи намайг
ЧАМААС өөр болохоор түлхсэн.
Би өөрийгөө чөлөөлмөөр байна. Чамаас! Чамаас гэдэг нь, өнгөрснөөс. Өнгөрснөөс гэдэг нь, миний амьдралын сүүлийн 11 жилээс. Би чамайг мартчих вий гэж өдөр бүхэн эмээж ирсэн. Гэсэн ч одоо чамайг мартмаар байна. Гэхдээ энэ бодолдоо бас ч тийм итгэлтэй биш л байна. Гэхдээ, чамайг мартчихаад мартсандаа шаналах нь, чамайг марталгүй санан шаналахын дэргэд гайгүй мэт. Би 11 жил шаналсан ч, шаналанг, өнгөрсөнд бус өнөөдөрт нь байлгамаар байна. Чамайг мартсанаар би яаж ч шаналах байлаа гэсэн, тэр нь, миний өнөөдрийн амьдралын шаналан болно. Өнгөрсний шаналан өнгөрсөндөө л үлдэг дээ. Би тэнд хангалттай шаналсан. Гэтэл тэр шаналанг өнөөдөрт чирж ирэн дахин дахин шаналах нь миний тэвчээрийг барж байна. Би чамайг хүлээж тэвчихгүйдээ орхих гэж байгаа юм биш. Чамайн хүлээх миний тэвчээр намайг үхтэл ч хангалттай хүрэлцэнэ. Ердөө л, би өнгөрсөнд амьдарсаар залхав. Миний 11 жилийн амьдралд хэзээ ч “өнөөдөр” гэж байгаагүйд залхав. Яагаад чухам гэв гэнэт өнөөдөр залхах болсноо мэдэхгүй юм.
Гээд л, чухам зориг гаргаад ингэж шийдэх гэнгүүт, энэ бүхний төгсгөл, “Гэхдээ л би чамд хайртай..,” гэсэн үгээр төгсөхийг нь мэдэж байгаа болохоор чадахгүй юм. Товчдоо, би өөрөө өөрөөсөө урвахыг хүсээд байгаа ч чадахгүй юм. Магадгүй, урвах гээд байгаа болохоор, өөрөө өөрийгөө хүчлэх гээд байгаа болохоор, өөрөө өөртөө худлыг итгүүлэх гээд байгаа болохоор чадахгүй байж болох. “Мартах” гэдэг үгийг би амьдралынхаа альхан хэсэгт гээгээд үлдээчихээв дээ?
2000 оны намар. Тэр үед Жулиет хараахан алцхаймарт өртөөгүй байсан. Бас тэрээр, анхны найз залуутайгаа танилцаад 3 сар л өнгөрч байсан. Жулиет 1999 онд шинэ сургуульд шилжиж ирсэн ч, сургуулийнхаа нэг ч оюутныг оноон харахгүй байсаар 2 дугаар курсээ төгссөн байсан. 3 дугаар курстээ ордог намар. Мото спортын тамирчин найз залуугаараа сургуульдаа хүргүүлэн иртэл, түүний ангийн охидууд түүнийг үзэн яддаг байсны улмаас тэрээр ганцаараа хуваариа зохиогоогүй үлдсэн байсан. Тиймээс тэр ганцаараа, аль л боломж байгаа анги бүртэй хагас жил суралцах болсон. Өнөөдөр түүний анхны өөр ангитай хамт хичээллэх өдөр. Танихгүй ангийнханаас зайгаа барин ганцаар цонхны тавцан налан зогсоно. Яг энэ л үед, тэрээр, өөрийн Ромеог олж харсан. Цагаан нэхмэл ноосон цамцтай, хажуудаа хайш яйш үүрсэн цүнхтэй Ромео түүний шинэ ангийн нэгэн байсан. Жулиет түүнийг анх харсан мөчөө мартдаггүй ч, түүнд анх харсан дороо дурлаагүй юм. Тэр хоёр хичээл дээрээ тохой нийлүүлэн суух болсон. Ромео хэзээ ч түүний сонирхох төрлийн залуу байгаагүй. Жулиет маань хотод төрж өссөн, нэлээн цамаан, ганган, хүмүүсийн анхаарлыг байнга өөр дээрээ татдаг нэгэн байсан. Харин Ромео. Тэр бол хотоос зайдуу төрж өссөн, хэний ч анхааралд өртдөггүй, жирийн л нэгэн залуу байсан. Гэсэн ч түүнд Жулиет дурласан. Дурлахаар ч барахгүй, түүнд үнэн сэтгэлээсээ хайртай болсон нь түүний амьдралын хамгийн анхны жинхэнэ болоод, хамгийн сүүлийн жинхэнэ хайр байсан. Гайхалтай нь, Ромео ч түүнд дурласан. Гэвч асуудал байсан. Жулиет найз залуутай, Ромео эхнэр хүүхэдтэй.
Гэсэн ч хайр сэтгэлээ барьж чадаагүй тэд “учирцгаасан”. Хэн хэнийх нь хувьд энэ “учрал” амьдралынх нь 2 дахь байсан ч, тэдний хувьд анхны болоод цор ганц нь байсан. Төд удалгүй Жулиет найз залуугаасаа саллаа. Харин Ромео байнга эхнэртэйгээ муудалцах болов. Дураараа, сахилгагүй Жулиет Ромеогийнд очиж эхнэрийг нь ч уурлуулав. Маргааш нь, хацар дээрээ хумсны сорвитой Ромеогоо хараад тэр буруугаа гэмшин, Ромеогоос уучлалт гуйсан. Харин хайрт Ромео нь түүнд “Бүх зүйл зүгээр. Чи буруугүй” гэж хэлсэн. Хичээл тарах мөчүүд л тэдний хувьд хамгийн сайхан цагууд байлаа. Ромео Жулиетийг гэрт нь хүргэж өгөн, үнсээд оруулна. Энэ л хамгийн сайхан мөчүүд.
Гэвч төд удалгүй, Ромеогийн уур хүрч эхэлсэн. Учир нь, Жулиетийг сургуулийн бараг л бүх залуус сонирхдог байсан. Энэ хардалтыг нь Жулиет хүлээн зөвшөөрсөнгүй. Жулиет бол тусгаар тогтносон нэгэн. Өөрийг нь өмчилж аваагүй нэгэн өөрийг нь хардахыг тэр хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа эхнэртэй Ромео тэгж аашилахыг. Ингээд тэд үл ойлголцон, Жулиет дээд ангийнхаа залуустай уулзан, харин тэдний хажуугаар Ромео хөмсгөө зангидан дуугай өнгөрөх болсон. Жулиетийн зүрх шаналж байсан ч тэрээр хэтэрхий зөрүүд нэгэн болохоор мөчөөгөө өгсөнгүй. Үүнээс гадна, Ромео өөрийгөө хажуудаа байгаа хэн бүхнийг зовлонд учруулдаг гэж боддог байсан. Тиймээс тэрээр, хайрт Жулиетийгээ зовоохгүйн тулд өөрөөсөө хол байхыг санал болгосон. Жулиетэд хэцүү байсан ч тэр энэ саналыг нь хүлээн авсан.
Удалгүй. Тэд сургуулиа төгсөх болсон. Энэ үед Ромео түүнийг зовоохгүйн тулд зайгаа барьсаар байсан. Харин Жулиет, хэн нэгнээр Ромеог орлуулахын тулд хүссэн бүхэнтэйгээ уулздаг байсан. Гэвч, хүссэн бүхэн Ромеог орлож чадахгүй. Тиймээс тэрээр хорвоо ертөнцийг “хийсвэрээр” харахыг хүссэн. Хөлчүүрхэл. Жулиет хичээлдээ эрүүл ирэх нь багасав. Бас тэрээр, ирэх бүртээ ангийнхаа хэн ч хамаагүй нэгэнтэй гарч уудаг болов. Ромео үүнд цухалдавч яаж ч ччадахгүй байлаа. Төгсөлтийн баяр. Жулиет, Ромео хоёр бие биесээ алсаас ширтэнэ. Тэгээд инээмсэглэсэн. Хайр дүүрэн инээмсэглэл. Гэвч, бие биедээ ойртож “болохгүй” инээмсэглэл. Жулиет шөнөжин уйлсан.
3 жилийн дараа. Жулиет Ромеогийн утасны дугаарыг олоод залгасан. Тэд уулзсан. Хязгааргүй хайр дурлал. Гэвч, жилийн дараа тэд хэн хэн нь дугаараа солиод, хэнийгээ ч олохоо байсан. Гэвч Жулиет шантралгүй хайсаар байсан.
Өнөөдөр, тэдний анх бие биесээ харснаас хойшхи 11 жил. Гэсэн ч тэд хайрласаар. Хараагүй, хаа байгааг нь мэдэхгүй ч хайрласаар. Жулиет Ромеогийн сургийг гаргасан. Ромео эхнэрээсээ салсан. Харин Жулиет хэзээ ч гэрлээгүй ..,
Төгсгөл. Харамсалтай нь Жулиет алцхаймар туссан. Тэр өнгөрснөө бүгдийг мартаж эхэлсэн. Гэвч, өвчин хэдий хүчтэй ч сэтгэлийг дийлж чаддаггүйн жишээ болгон, алцхаймар түүний Ромеог гэх хайрыг мартуулж чадаагүй. Гэхдээ тэрээр Ромеог мартаагүй ч, түүнийг хайрласан хайраа мартаагүй ч, түүнтэй өнгөрүүлсэн цаг мөч бүрийг ор тас мартсан.
"Чамд хайрлуулах ямар хэцүү гээч. Яг л үзэн ядуулж байгаа юм шиг .., " Одоо болтол энэ үг бодогдсоор л. Би хэн нэгнийг гомдоож л явсан. Гэхдээ хэнээс ч ийм "өөдгүй" үг сонсож байсангүй .., Өөрөө өөрийгөө шулмас шиг мэдрэхэд хүргэхийн.
Тэр шархадсан. Түүнийг шархлуулсан хутгыг би үзэн ядсан. Гэвч үнэндээ, түүнийг шархлуулсан хутга миний гарт байсан. Миний гарт байгаа, түүнийг шархлуулсан хутгыг би газарт хаясан. Харамсалтай нь, надад түүнийг шархлуулах хутга байснаас, түүний шархыг эмчлэх эм байсангүй. Уур хүрсэн. Уурандаа түүнийг шархлуулаад газарт хаясан хутгаа буцаан авсан. Тэгээд, түүнийг шархлуулаад, газарт хаяад, буцаан авсан өнөө хутгаараа өөрийгөө шархлуулах гэж үзсэн. Гэвч би яагаачгүй. Нэг бол тэр надаас илүү эмзэг байх. Эсвэл, би шархалсаар байгаад элдэв шархыг ажирахаа байж..,
Хүн бүр л хүн бүрийнхээ
Нэг өдрийн зугаа байдаг амьдралд
Хүн бүр л хэн нэгнээрээ
Насан туршдаа зугаацахыг хүснэ.
Хүсэл нь хэзээ ч биелэхгүйг
Хэзээ хойно ойлгоод,
Нэг хэсэг нь
Өөр зугааг хайж,
Нөгөө хэсэг нь
Өөрийгөө үгүй хийнэ.
Өөр зугааг хайгсадыг ч,
Өөрийгөө үгүй хийгсэдийг ч
Хэн ч,
Хэн нэгэн ч
Үл анзааран амьдарна.
Нэрээр минь
Хэн ч дуудахгүй удсаар
Нэрээ би мартав.

Насыг минь
Хэн ч асуухгүй байсаар
Насаа би мартав.

Хүслийг минь
Хэн ч сонсохгүй явсаар
Хүслээ би мартав.

Хайрыг минь
Хэн ч ойшоохгүй ирсээр
Хайраа би мартав.

Амьдралыг минь
Хэн бүхэн буруутгасаар
Амьдрахаа би зогсоов.
Хэчнээн ч урт насалж болохым. Гэхдээ л тэр хугацаандаа чадах чинээгээрээ "бага" "амьдрах"-ым шүү ..,
Хааяа би өөрийгөө таньдаггүй.
Өглөө босоод толь руу хараад
Өөдөөс харах танихгүй харцыг
Хачирхан байж ширтдэг.

Заримдаа би өөрийгөө таньдаггүй.
Өглөө босоод толь руу хараад
Өөдөөс мушийх танихгүй инээмсэглэлийг
Зовиуртайгаар ширтдэг.

Ихэнхдээ би өөрийгөө таньдаггүй.
Өглөө босоод толь руу хараад
Өөдөөс мэлийх танихгүй царайг
Өрөвдөнгүй ширтдэг.
Залуу тэр бүсгүйд үнэхээр хайртай. Бүсгүй ч өөрт нь хайртай гэсэн. Тийм ч болоод өнөөдөр тэрээр, бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийдэн нэгэн ресторанд түүнийг урьсан. Гэвч бүсгүй ирсэнгүй. Залуу шалтгааныг нь бодоод бодоод олоогүй бөгөөд, үүнээс хойш ахин тэр бүсгүйтэйгээ таараагүй.
Харин бүсгүй. Залуугийн урьсан газартай ижил нэртэй өөр нэгэн ресторанд, тэр залуугийн ямар бүдүүлэг тухайг бодон оройжин ганцаар суусаар, хажуугийн ширээнд байх өөр нэгэн залуутай танилцсан нь түүний заяаны хань байв.
Шанаагаа тулан
Санаашран суусаар байтал
Шанаа минь
Хөдлөхөө болив.

Өвгдөө тэврэн
Ганцаардан суусаар байтал
Өвдөг минь
Тэнийхээ болив.

Газар ширтэн
Гуниглан суусаар байтал
Хүзүү минь
Өндийхөө болив.

Ингээд л
Би, "хүн" дүрсээ эвдчихэв.
Би бичсэн үг, өгүүлбэр бүртээ тайлбар хийж байж хүмүүс ойлгох ёстоймуу????????????? Тэгээд бас, миний бичсэн шүлэг болгон миний амьдрал байх ёсгүй биз дээ?????????? Би "зохиож" болох уу?????????
Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би .., Л.Ө
Намар оройн жиндүүхэн бороонд
Навсайтлаа норон дагжиж,
"Хорвоогийн юу ч надад хамаагүй" хэмээн
Хамраа ухан зогстол
Хажуугаар гүйх золбин гөлөг
Хань бараадан хөл дор ирэхүй
Халаасанд байсан хатсан талхыг
Хар зөнгөөрөө хаяж өгөх нь,
Хорвоогийн юм бүхэн надад хамаатайг
Хоржоонтойгоор мэдрүүлэх мэт.
Залуу байж ядан байн байн утсаа шүүрч аван харна. Ирсэн жижигхэн зурвасыг тэр өнөөдөр бараг 100 дахь удаагаа уншиж байгаа. "Надад амжилт хүсээрэй" гэсэн товчхон зурвас 9 сар сураггүй байсан она-гаас ирсэн. Нэг ч үг хэлэлгүйгээр алга болсон түүнийг залуу үзэн ядаж байсан ч, бас хайрласан хэвээрээ л байсан. Арайхийн мартагнаж байтал ийм зурвас ирүүлсэнд нь эхэндээ уурласан ч, бас хажуугаар нь зүрх нь хүчтэй цохилон догдолсон. Юунд? гэсэн асуулт өдөржин толгойд нь эргэлдсэн. Юу гэж хариулахаа мэдээгүй тэрээр, тэр өдөртөө хариу бичээгүй.

Маргааш нь өглөө эрт, яаралтай ажилтай мэт л цочин сэрсэн. Сэрмэгцээ л өнөөх зурвасын тухай бодсон. Тэгээд, итгэлгүйхнээр утсаа аваад, "Амжилт хүсье" гэж бичсэн. Тэр дороо хариу ирсэн нь, "Баярлалаа" гэсэн ганц л үг байсан. Яагаад ч юм залуу цухалдаж эхэлсэн.

Ахиад л маргааш нь, өглөө эрт цочирдон сэрсэн. Сэрмэгцээ хамгийн түрүүнд утсаа шүүрэн авсан ч, тэнд ямар ч зурвас байгаагүй. Гэсэн ч залуу цухалдахаас илүү, сэтгэлд нь гэнэт түгшүүрийн хонх дэлдээд эхэлсэн.

Үдэш болохын хэрд найз нь утасдсан. Өчигдөр өглөө она нас барсныг дуулгасан. Найдваргүй болсон байсан атлаа бүтэн нэг шөнийг тэсэж өнгөрөөснийг нь хэлсэн. Харин өчигдөр өглөө утсаа атгасан хэвээр инээмсэглэсээр нас барсан гэсэн.

"Үхэхдээ жаргалтай байхад минь надад амжилт хүсээрэй" ..,
Арван жилийн хүлээлтийг зогсоон
Амьдралд намайг эргүүлэн авчрахад чинь
Ахиад хэзээ ч сэтгэл өвдөхгүй мэт
Амар амгаланд би автсан.
Харамсалтай нь,
Харц чинь өнгөрснийг минь шүүж
Хардалт чинь зүрхийг минь уйлуулж,
Хамгийн эмгэнэлтэй нь,
Хайрлаж байгааг минь
Чи үзэн ядсан.
Shut up!
Өөр нэгний төлөө
Үхэх гэсэн солиорлыг минь
Өнөөдрийг хүртэл
Тэвчиж ирснийг нь гайхна.
Гарыг чинь
Атгаад алхахсан,
Ямар халуухан
Надад мэдрэгдэх бол.

Харцыг чинь
Ширтээд суухсан,
Ямар дулаахан
Надад мэдрэгдэх бол.

Мөрийг чинь
Налаад хэвтэхсэн,
Ямар бүлээхэн
Надад мэдрэгдэх бол.

Зүрх рүү чинь
Өнгийж зүрхлэхгүй,
Тийм хүйтэнд
Би тэсэхгүй.

4031 Days
96744 Hours
5804640 Minutes
34827400 Seconds
буюу
11 Years
0 Months
14 Days
би түүнийг хайрласаар иржээ.
Бүсгүй үхэв. Өөрийн амьдралыг түүнгүйгээр төсөөлж чадахгүй залуу, өөрөө араас нь үхчихгүйн тулд өөрийгөө аргацаан цэцэг тарив. Гэхдээ, өөрөөс нь ч бас салж чадаагүй бүсгүйн "сүнс" өнөөх цэцгэнд хоргодон үлдсэнийг мэдсэнгүй. Цэцэг өдөр ирэх тусам гайхалтай ургаж байлаа. Яг л залууг өөрийг нь хайрлан буй мэт. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, залуу бүсгүйг мартагнан, өөр нэгэн бүсгүйд дурлав. Цэцэг дэлбээгээ нээн харуулах тэр л өдөр, залуу цэцгийг хайчлан, өөрийн шинээр дурласан бүсгүй рүү барин очлоо. Цэцгийн дэлбээг даган, нэгэн шингэн зүйл урссаныг, залуу, өөрийн бүсгүйн нулимс гэж мэдрэлгүй, дурласан бүсгүйдээ, атган барьсан.
Өнөөдрийн өөрийгөө
Өчигдөр харсан бол
Өөрчлөх байсан болов уу,
Өөрийн гэх амьдралаа?
Өнөөдрийн шаналанг чинь
Өчигдөр харсан бол
Өөрчлөх л байсан даа,
Өөрийн чинь амьдралыг.
Бардам гуниг минь
Гуниглалаа нуун,
Хэзээ ч зовдоггүй мэт
Алхалнам.

Бардам ганцаардал минь
Ганцаардлаа нуун
Хэзээ ч шаналдаггүй мэт
Алхалнам.

Бардам өвдөлт минь
Өвчнөө нуун
Хэзээ ч өвддөггүй мэт
Алхалнам.

Бардам бус би
Өөрийгөө үгүйсгэн
Бардам мэт
Алхалнам.
"Ярих ажил байна" гэж уузлангуутаа, "Ямар ч ажил байгаагүйм. Зүгээр л уулзах шалтаг хайгаад" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. "Хүн хэчнээн өөрчлөгдлөө ч, зүрх сэтгэл хэвээрээ л байдын" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. "Намайг хаяад явахад чинь хүртэл би чамд гомдож чадахааргүй хайртай байсан" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. Марлиар боосон гарыг минь хараад, амандаа хараал бувтнаад, "Чи зөвхөн инээх л ёстой" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. "Би ганцхан чамд л худлаа ярьж чаддаггүй" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. Эцсийн эцэст, "Би эхнэрээсээ илүү чамд хайртай. Үргэлж л хайртай байсан" гэж хэлэх шаардлага бүр байсан ч юмуу .., Намайг ингэж өвтгөх ямар шаардлага тэрэнд байгаан бэ?
Чамайг ахин харахаас нааш
Тайтгарахгүй сэтгэлээ
Хөргөөр чинь хуурсаар
Өнөөдрийг хүрчихэж.
Чамайг ахин үнсэхээс нааш
Тэвчихгүй догдлолоо
Хэн нэгнээр орлуулсаар
Өнөөдрийг хүрчихэж.
Чамайг ахин тэврэхээс нааш
Тавигдахгүй тэвчээрээ
Хоосныг тэвэрсээр
Өнөөдөр дуусгав.
Би 3 залуутай хамт их дэлгүүрийн урд явж байгаан. Хотын зүүн захад хэдэн гарууд бензин колонк дэлбэлэх гэж байгааг мэдээд байгаам. Тэгээ тэр хэдийг зогсоохоор машин хулгайлаад явж байгаам. Мэдээллийг хаанаас олж байгаа нь их сонин. Гудамжинд байх юунаас ч хамаагүй мэдээлэл олж аваад л. Тэгээ мань 4 хотын зүүн зах руу явж байтал би гудамжинд байх Мерлин Монрогийн зурагтай рекламыг олж харлаа. Тэгсэн рекламан дээрх Монрогийн царай нэх сонин сонин болж хувираад. Би тэрийг нь харангуутаа "Бүгдээрээ буруу тийшээ яваад байгаан байна. Тэд нарын баруун захын колонк дэлбэлэх гэж байна" гэж хэлж байгаам :р Тэр нь дохио тэмдэг бололтой. Тэгээл дөрүүлээ зам хөндлөн гараал ахиал нэг явж байсан машиныг зогсоогоод, машиныг нь дээрэмдэж байгаан. Тэгсэн тэр дээрэмдүүлж байгаа машинаас ОН гараад ирүүл яахуу. Тэгээ ОН над руу "Ээ чи, ингэж дээрэм хийж амьдрах ч гэж дээ" гэсэн харцаар хараад байгаам. Би хальт санаа зовоол, тэгээл нөгөө гурваа дагаад машинд суусан. \Шударга бус юмаа тээ. Би ОН-г бараг зүүдэлдэггүй байж, очиж очиж машин хулгайлж байхдаа таарч зүүдлэхдээ яахав дээ\ Тэгтэл гэнэт би Шурагийн гэрт байж байгаан. Ууг нь ч манай 10 жилийн ангийн охины гэр байсан л даа бодит амьдрал дээр бол. Тэгсэн хажуу айлынх нь хүн ханаа аймар хүчтэй мөргөөл, Шурагийн гэрийн хана нурах гээл байхын. Юу болоод байгаан гэсэн, хажуу айлынх нь эгч согтуу байхаараа тэгдийн гэнээ :р Тэгээл би Шурагийн нэг өрөөнд нь орлоо. Тэгсэн манай 220-н нэг өрөө болчихын. Цонхны цаана хэдэн зуун мянган эрвээхэй нисэлдээд. Би эрвээхэйнд дургүйн болохоороо цонхоо хаалаа. Хааж байх үед гадаа хийсэж байгаа юмнаас манай гэр рүү нэг нь ороод ирлээ. Тэгсэн юун эрвээхэй байхав. Буузны нэг жигнүүр наасан :р Тэгээ цонхоо хаачихаад байж байтал цонхны завсраар модны мөчир орж ирээд, миний гарнаас мөчир нь зуураад эхэлсэн. Би салах гэж тийчлээд л. Тэгтэл нөгөө мөчир чинь явсаар байгаад нэг муухай хар царайтай эрэгтэй хүн болоод хувирчдын. Тэгээ миний гарыг тавьдаггүй. Тэгснээ, "Чи өөрийгөө цаад толиндоо хар даа. Чиний дотор 2 хүн амьдраад байна. Итгэхгүй бол эргээд толинд хар. 2 хүн харагдана" гэж гуцаад. Яагаадчийн тэрийг нь сонсоод аймар уур хүрээд. Уурласан шалтгаан нь, миний дотор 2 хүн байгааг би мэддэг бололтой. Тэгээд тэрийг маань ил хэлсэнд уурлаад. Ичсэн хүн хүн ална гээч л болоод байх шиг байсан. Тэгээ толь руу хараачгүй. Уурандаа өнөөхийг чинь цохиж алах гэсэн чинь, яаж ч цохьсон миний цохилт аймар зөөлхөн буугаад. Би тэрэнд нь бүүр нервтээд. Яг боож үхдэгийн даваан дээр утас дуугарч намайг сэрээж амь аварсан :р
"Түүнийг ингэтлээ хардах хэрэггүй. Тэр угаасаа л ийм хүн. Тэр хэнийх ч биш ..,"
Цас ба мөндөр.
Чи миний
Задалж амжилгүй
Яаран орхисон
Хамгийн үнэтэй
Бэлэг.
Арван жил хүлээлээ,
Ахиад
Хэдэн арван жил
Хүлээх бол?
Арван жил шаналлаа,
Ахиад
Хэдэн арван жил
Шаналах бол?
Арван жил уйллаа,
Ахиад
Хэдэн арван жил
Уйлах бол?
Ингэхэд,
Ахиад
Хэдэн арван жил
Үлдээ бол надад?
\10 жилийн өмнөх энэ л өдрөөс миний өнөөдрийн "дурсамж" эхэлсэн\
Чи шударга бус. Намайг зовоохгүй гэсэндээ явахдаа, чамгүйгээр намайг яаж зовохыг бодоогүй. Чи шударга бус. Өөрөөсөө өөр нэгнийг хайрлаарай гэж үлдээчихээд, өөрөөс чинь өөр хэнийг ч хайрлаж чадахгүйг бодоогүй. Чи шударга бус. Намайг жаргалтай амьдруулах гэж орхихдоо, чамгүй бол хэзээ ч жаргалтай байж чадахгүйг бодоогүй. Чи шударга бус. Өөрийгөө мартаарай гэж үлдээхдээ, зүүдэнд минь орж ирэхээ бодолцоогүй. Чи шударга бус ..,
Чи намайг "тэврэхээ" больчихвол бусдаас ямар ч ялгаагүй болоод, би чамайг санадагаа больчихно шүү дээ.
Шарласан навчис
Гэмгүй дүр эсгэн
Газарт буух зуураа
Шаналангийн цоожийг
Нимгэн ирмэгээрээ
Нээж орхидог.
Ирэх намрыг хүртэл
Шаналалаа ахин түгжихээр
Амьд явах.
Сүүлийн 5 жилд очихыг хүсэж байсан ч очихоосоо айдаг байсан, хажуугаар нь хальтхан өнгөрөхдөө харцаа салгаж чаддаггүй байсан, бүтэн өдөржин гадаа нь өнжиж суухыг хүсдэг ч зүрх хүрдэггүй байсан тэр байшингийнхаа өмнө өчигдөр орой санаандгүйгээр очоод зогсчихсон байж байхым даа гэж. Тэрнээс ч болсон уу, шөнө "он"-г зүүдэлсэн. Гэвч утасны дуунд цочиж сэрэхдээ зүүдээ ор тас мартсан. Гэхдээ л ямар ч байсан "он"-г зүүдэлснээ мэдэж байгаа болохоор нэг л нэг тийм, гоё мэдрэмж төрөөд, тэр мэдрэмжийг жаахан ч гэсэн ахиухан мэдрэх гэсэндээ орон дотроо нүдээ аньж хэсэг хэвтсэн. Ямартай ч, тэр байшин руу ахиад мөддөө л очихгүйдэг. Санамсаргүйгээр л биш бол. Санаатайгаар зүрх хүрэхгүй. Ер нь ч би тэр хавиар санамсаргүйгээр ч гэсэн маш цөөхөн явдаг юм байна.
"Би чамд хайртай! Чамд өгөх миний зовлонгийн дэргэд энэ бол өчүүхэн бэлэг"
Яагаад намайг үнсчихсэн юм бэ!!! Тэгээгүй бол ..,
Ажил дээрээ бололтойм, зурагтаар кино үзээд суужийлаа. Кинон дээр гарч байгаа үйл явдал нь, нэг кино найруулагч юмуу даа, нэг залуу, юу ч юм нэг юм идчихсэн гэнээ. Яг юу идсэнийг нь сайн ойлгоогүй. Тэгээд тэр залуу Оскар гардуулах ёслол дээр очоод, Оскарын шагнал аваад тайзан дээр гарсан чинь, нөгөө идсэн юмнаас нь болоод амнаас нь бөөрөнхий тунгалаг түрснүүд гараад байсын гэнээ. Тэгээ тэр гарч ирсэн түрснүүд нь мэлхий болж хувираад, хөөрхий өнөө залуу шагналаа ч авч чадалгүй тайзнаас буусын байх. Тэгээ гэртээ ирээд, эмчийн өгсөн эмийг уугаад, амнаас нь сүүлийн түрс гарч байх мөчид би киног зурагтаар үзээгүй, тэр залуугийн гэрт, тэр сүүлчийн түрсийг хараад зогсож байсан. Хөнгөхөөн, бөмбөлөг шиг түрс шат уруудаал өнхөрч байснаа, замдаа усан дээр ойгоод, усан дээр ойсны дараа хэмжээ нь томроод. Дараа нь бүр их усан дээр ойгоод. Хэмжээ нь бүүр ч том болоод, хэмжээ нь томрохоос гадна жин нь бас нэмэгдээд. Тэгсээр өнөө бөмбөлөг чинь томорч, хатуурсаар далай руу ойгоод орчихвоо. /Залуугийн байшин далайн эрэг дээр байсан/ Тэгтэл далай руу орсон өнөө бөмбөлөг чинь аварга том аймшигтай саарал амьтан болоод хувирсан. Яг энэ үед би далай дээр, маааааангар том хөлөг онгоцон дээр байсан. Хөлөг онгоц нь гэхдээ их сонин. Ямар ч өрөө тасалгаа гэх юм байхгүй. Ерөөсөө л нэг нэлийсэн том тавцан. Тавцан дээр нь дайвалзаал, би нэг хашлаганаас барьчихсан, толгой эргээл. "Өнөө далайн өвчин гэдэг нь энэ юм болуу?" гэж бодоол. Тэгтэл ч өнөө аймшигтай саарал амьтан чинь хөлөг онгоцыг маань хажуу талаас нь түлхээд эхэллээ. Миний зүүн талд байсан хөлөг онгоцыг тэр амьтан аль хэзээний живүүлж байсан. Би живж байгаа онгоцны сүүлийн хүнийг нь олж хараал онгоц живсэн. Аа бас тэр хооронд, "Живж байгаа онгоц зүүдлэх муу л байх даа" гэж бодоод байгаам :р Баруун талд маань бас нэг онгоц байна. Миний байгааг бодуул цонх монх, өрөө тасалгаатайм. Онгоц аймар дайвалзаал, би хашлаганаас зуурсан чигтээ, хажуугийн онгоц руу хараад, "Яг яс юман дээрээ би ууг нь энэ онгоцон дээр биш, хажуугийн онгоцны тэр өрөөнд унтаж байгаа ш д" гэж бодоод байгаам. За тэгтэл өнөө аймшигт амьтан чинь манай онгоцыг хажуу тийшээ бараг хөмрөх шахтал нь мөргөлөө. Би агаарт аймар өндөрт үсрээл, нэг тэнгэр, нэг далай харагдаал. Тэгээл эргээл буухдаа усанд живнэ дээ гэж бодтол онгоц маань арай хөмөрчихсөнгүй, буцаад тэгширсэн, би тэрэн дээр нь буусан. Тэгсэн ч ахиал хөмрөх шахуу юм боллоо. Би ахиал тэнгэрт хөөрлөө. Харин энэ удаад онгоц үнэхээр хөмрөөд, би усан дээр уналаа. Тэгсэн чинь ус биш байхын. Харсан чинь аварга том, тунгалаг цэнхэр өнгөтэй халим. За тэгээл халимын нуруун дээр суугаал тэр газраас холдлоо. /Халим л намайг авраад, тэндээс холдуулж байх шиг байгаан/ Тэгээд намайг ёроолдоо дүүрэн устай, аймар өндөр, таазгүй, дугуй хэлбэртэй, ерөнхийдөө хонх шиг хэлбэртэй, тийм шавар барилга ч гэхиймүү, юу ч гэхийн нэг юм руу оруулаад, маангар өндөрт нэг жижигхээн ховил шиг юман дээр суулгачихлаа. Тэгээд яваад өгсөн. Удалгүй эргээд ирсэн. Шүдэндээ нэг лууван, нэг редиска зуучихсан байсан :р Надад л хоол олж ирэх гэж явсан бололтой. Тэр хоёр нь яджаахад муудцан. Гэсэн ч би хөөрхий халимыг бодоод редисканаас нь нэг хазсан. Тэгтэл, намайг орж ирэхэд нэг ч хүнгүй байсан нөгөө хонх шиг барилга чинь доор байгаа их усан дундаа баахан сэлж байгаа хүмүүстэй болчихож. Тэгээд барилгын нэг хананы жижигхэн хагархайгаар хүмүүс сорогдоол, орилоол ороод байхын. Оннгоцны цонх онгойхоор хүн сорогдоод явчихдаг шиг. Тэрийг нь харсаар байж би тийшээ, тэр хүмүүс рүү очих гэхийн. Тэгтэл халим маань над руу муухай хараад явуулахгүй /Нээрэнгээсээ аймар муухай харсан/ Тэгээд халим өөрөө тэр хүмүүс рүү явахаар эргэхэд нь, би өөрийгөө халимын нуруун дээр бууна гэж тооцоолоод өнөө сууж байсан газраасаа үсэрчихэв. Харамсалтай нь бууж чадаагүй. Пүл гээл ус руу орсон. Ус цээжин дээр арай л аймар дарамттайгаар дарсан. Арай гэж тэлчигнээд сэрсэн. Гараа цээжин дээрээ тавьсан байсан :р
/гэснээс, би сүүлийн үед өндрөөс унаж, өндөрт хөөрч байхдаа ерөөсөө айхаа больчихжээ. ууг нь дав дув гээл цочоод сэрдэгсэн./
Би чамайг
Нулимсныхаа
Дуслан унах
Тэр чимээнээс олдог.
Би чамайг
Зүрхнийхээ
Хэмнэл алдах
Тэр цохилтоос олдог.
Би чамайг
Хүлээлтийнхээ
Тэвчээр дуусах
Тэр мөчөөс олдог.
Би чамайг
Өнгөрснийхөө
Булан бүрээс
Хайгаад олдоггүй.
Амьдрал чамд алх бэлдчихээд хүлээн суухад нь, чи, шруп барьсаар ирээдүйд очдог. Амьдрал чиний ирэх замыг тосон, мөс атган зогсоход нь, чи, гал халаасалсаар ирдэг. Амьдрал чамд зориулан, бийр урлаад суухад нь, чи, тэмдэглэлийн дэвтэр өвөртлөсөөр айсуй байдаг. Энэ чиний буруу биш. Өөрийгөө, чамайг төрөхөөс ч өмнө, чиний "хувь тавиланг" зохиочихсон гэж боддог "тэнэг" амьдралын "тэнэглэл".
Би онгоцны буудал дээр байжийлаа. 10 жилийн нэг хүүхнийг хүлээж байгаам. Тэр цусны өвчнөөс болоод нэг хөлөө тайруулчихсан байгаам. Хүлээгээд сууж байхад, 2 хөл нь хоёулаа хиймэл 2 залуу уралдаж гүйгээд байсан. Тэр хоёрыг хараад сууж байтал найз хүүхэн ч ирлээ. Сэтгэл санаагаар дэмжсэн хэдэн үг хэллээ. Тэгээд хүүхэн хаашаа ч юм алга болсон. Тэгтэл онгоцны буудлыг баахан зэвсэглэсэн хүмүүс эзлэв. Бөөн буудалцаан. Гэхдээ тэд нар нь жирийн хүмүүс рүү нэх буудахгүй байгаам. Буудлын хамгаалалтынхантай л буудалцаад байгаам. Би цүнхээ чирээд нэг нурсан ширээний ард нуугдаж байтал онгоцны буудлын нэг хүн ирээд намайг хаалгаар гаргаж өгөв. Би эсэн мэнд тэндээс гарлаа. Гартаа нэг тийз атгачихсан. Тийзээ харсан чинь, Чех явахым байна. Гэхдээ өөр онгоцны буудлаас. Намайг өөр онгоцны буудалд хүргэж өгөх автобусны дугаар тийзэн дээр байна. Тэгээл нөгөө автобусаа хайлаа. Олддоггүй. Тэгсэн тийм дугаартай автобус биш, нэг байшин байхын. Тийшээ нь орсон чинь нэг эмэгтэй "Өө, манай автобус маргааш явахын. Чи эндээ нэг хоночих. Нэг хоног Бээжинг үзээд ав" гэхийн. Гараал эргэн тойрноо харлаа. Бээжин л юм байлгүй :р "За энд ч юугаа үзэхэв дээ" гэж бодоол буцаад онгоцны буудал руу орлоо. Тэгсэн азгүй, нөгөө буудал руу чинь бас ахиал баахан хүн халдав. Гэхдээ энэ удаагийнх нь мангар зэвүүн. Хүмүүсийн биенд нэг шингэн юм түрхчихдэг. Тэгэнгүүт тэр нь улайгаал, халуун оргиол, хэсэг хугацааны дараа тэд нарын хэлснээс өөр юм хийдэггүй, нэг тийм манкурт боол шиг болчихдог. Надаа мэдээж түрхэгдсэн. Хөл улайгаал \өчдөр хөлнийхөө арьсыг хуулаад, хорсоод байсын. тэр л зүүдэнд орсон бололтой\. Тэгтэл мэдээж тэрнийх нь ерөндөг гараад ирж байгаам :р Гэхдээ аймар ядаргаатай. Аль нь тэр шингэн нь, аль нь ерөндөг нь мэдэгдэхгүй :р Ээлжлээл 2 шингэн түрхээл байгаам. Тэгээл тэр халдагчидаас нуугдаал нэг цахилгаан шатны хажууд сууж байсан чинь ТАС гээл явцан. Юу болов гээл харах гэсэн чинь толгой хөдөлдөггүй. Би толгой руугаа буудуулчихжээ хөөрхий. Тэгээл толгойноос цус урсаал, миний толгой гудайгаал. Тэгээд би үхчиж байгаам. Тэгсэн мөртлөө бүх юмыг мэдээд, мэдрээд байгаан. Тэгтэл нэг халдагч ирээл, намайг мөрөн дээрээ тавиал аваад явлаа. Тэгтэл шингэн түрхэгдсэн хүмүүс хэзээний өвчлөөд эхэлчихсэн байхын. Бүгдээрээ нэг тийм маанагдуу болчихсон. Намайг үүрээд явж байгаа хүний араас царайчилсан маягтай дагаал. Тэгсэн тийм болсон хүмүүс нь нэг шингэнээр дутагддын байх. Нөгөөдүүл нь тэр шингэнээр далимдуулж хүмүүсийг дарамталдымуу даа. "Ийм болсноос буудуулж үхсэн минь ч дээр байж дээ" гэж "үхсэн" би бодоод байгаам :р Тэгтэл намайг үүрсээр яваад, баахан нүцгэн хүн шавааралдсан өрөөнд аваад ирсэн. Тэгсэн хамгийн зэвүүн нь, тэд нар яаж ч буудуулсан хүнийг үхүүлэхгүй сэргээчихдэг. Тэгээд халдвар авсан хүмүүсийн дутагддаг шингэн нь эрэгтэй хүний үрийн шингэн наасан :р Тэгээд над мэтийн буудуулсан хүмүүсийг сэргээгээд, хооронд нь секс хийлгээд, гарсан үрийн шингэнг нь нөгөөдүүлдээ өгдөг \ижий минээ, миний зүүд гэхэд гэцүүм\ :р Гэхдээ хамгийн гол нь, дандаа эрэгтэй хүмүүсийг хооронд нь сексдүүлдэг, хаха. "Намайг тэгээд яах гэж байгаан бол доо?" гж би бодож байгаам. Өнөөх чинь намайг өргөж явсаар нэг секс хийдэг ширээн дээр аваачаад тавьчихваа. Тэгсэн би өөрийгөө хөндлөнгөөс хараад эхэлсэн. Ширээн дээр байгаа "би" нь Ван Дамм болчихсон :р Хөөрхий Ван Дамм тэгээл миний өмнөөс зөндөө секс хийсэн дээ зайлуул. За тэр тэгээд тэндээ үлдсэн. Буудуулснаар би халдваргүй болчихсон юмуу даа. Тэгээд тэр байшингаас зугтах гэж үзвээ. Бас л өнөөх зүүдний төөрдөг байшин. Баахан л хаалга, шат, өгсөж, уруудаж яваал байсан. Замдаа өнөөдүүлдээ баригдчих гээл. Гэвч бүтэлгүйтсэн. Баригдсан. Ахиад халдвар авсан. Нэг мэдсэн, халдвартай амьтан нөгөө л онгоцны буудал дээрээ байж байсан. Гэхдээ арай ч үрийн шингэн уух шатандаа очоогүй, ухаан мэдрэлтэйгээ байгаам :р Ерөндөг хайж гүйж яваад, ахиал толгойдоо буудуулчдын амьсгаа. Намайг амьдруулах гээд ахиал нөгөө байшинд аваад ирсэн. Тэгсэн тэр байшинд би дуучин Амархүүтэй таарваа :р Амархүү бас буудуулаад, энд ирж амь ороод, баахан секс хийж байгаад, зугтах гэж байгаам. Аа тийн, Амархүү өмнө нь нэг удаа зугтаад гарсын байх. Тэгсэн мань эрийг барьж аваад, дайнд явуулчихсан :р Өнөөх нь дайнд байлдаж яваад, их бууны суманд оногдоод, ахиад амь орох гээд энд ирчихсэн байсныг нь би мэдээд байгаам. За тэгээл мань 2 дээр өөр хэд хэдэн тийм хүн нэмэгдчихсэн, бүгдээрээ нийлээл ахиал нөгөө төөрдөг байшингаараа гүйлээ. Өмнө нь нэг удаа зугтах оролдлого хийж байсан гэсэндээ, мань 2 зааварчлаад яваад байгаамаа бас. Тэгсэн өнөө төөрдөг байшин чинь нэг төрлийн тоглоом болж хувирсан. Ялагдвал мэдээж халдвар аваад, секс машин болно. Замд маниусд халдвар тараах гэсэн өчнөөн юм таарч байгаан. Амьтан хүртэл байгаам чинь. Дайнд явж байсым гэсэндээ Амархүү ихэнхийг нь буудаж алсан :р Тэгээл явж явж, энэ тоглоомыг эхлүүлээд, маниусыг харж баясаж байгаа хүний өрөөг олов оо. Тэр нь тэгсэн хожигдсоноо хүлээн зөвшөөрөхгүй, гартаа мина атгачихаад, маниустай хамт үхнэ гээд. Өрөө нь тэнэг том цонхтой, мангар өндөр байшин байгаам. Маниус цонхыг нь хага цохиод, мина-г нь аваад цонхоор шидчихээд, өөрснөө араас нь үсэрчихийн :р Унаж явахдаа би бодож байгаам "Мина газар түрүүлж хүрээд, дэлбэрээд, баахан шороо овоолоод, маниус тэрэн дээр нь унахаар гайгүй юм байна" гэж :р Тэгтэл өндөр байшингийн доор намхан байшингууд байсан байж таараад маниус тэр байшингуудын дээврээр дамжсаар байгаад газар буугаад ирсэн. Мина дэлбэрээгүй. Очоод үзсэн чинь шалбааганд уначихсан байсан. Хэн нь ч юм нэг нь "Усанд унаад шатаж байсан утас нь норчихож" гэсэн :р За тэгээл эсэн мэнд амьд гарсан даа. Харин Чех рүүгээ явж амжаагүй сэрчихсэн :D
Хэзээ ч өвдөөгүй юм шиг алхах.
Хэзээ ч өвдөхгүй юм шиг алхах.
Хэзээ ч өвдөж үзээгүй мэт алхах.
Хэзээ ч уйлаагүй мэт алхах.
Хэзээ ч уйлахгүй мэт алхах.
Хэзээ ч уйлж үзээгүй юм шиг алхах.
Өвчин мэдрээгүй мэт,
Өвчин мэдрэхгүй мэт,
Мэдрэмж үгүй мэт
Алхах ..,
2005 онд энэ жүжгийг үзээд. энэ дууг нь сонсоод. он руу "би чамд сонсгох гоё дуу оллоо. яг л чи сонсох хэрэгтэй" гэж смс бичиж байсан. гэхдээ сонсгож чадаагүй л дээ. дууныхаа нэрийг ч, хэн дуулсныг нь ч мэдэхгүй байсын. зүгээр л үг нь аймар таалагдаад. билетэн дээрээ дууны үг нь байсын байна. тухайн үед он-д яг л ийм "итгэл" хэрэгтэй байсан санагдаад.
яагаад ч юм өнөөдөр гэнэт энэ дуу санаанд оров. missing ..,
видео яаж оруулдгийг зааж өгсөн Цагаанаадаа гилаалаа :)
"Ийм л амархан гудайна гэжүү эр хүн би чинь" ..,
Хэзээ нэгтээ ирэхэд чинь
Хэр хүлээснээ харуулах гэж
Саарал өнгийн сарнайн үрийг
Сэтгэлдээ би суулгалаа.
Нулимсаар услагдсан үр
Ногоорон нахиалж эхэлсэн.
Нарийхан турьхан иш нь бүдүүрч,
Навч нь тоо томшгүй үржиж
Ганхан найгах хэдий ч
Гагцхүү ямар ч цэцэг үгүй.
Хэзээ ч эргэн ирэхгүйг чинь
Хэнээс ч илүү ойлгуулав.
Залуу тэр бүсгүйд үнэн голоосоо хайртай. Бүр түүний төлөө үхэхэд ч бэлэн санагддаг. Гэхдээ тэр бүсгүй өөрт нь хайртай тухайд юу ч мэддэггүй. Түүнийг зүгээр л найз мэтээр хүлээн авдаг. Нэг л өдөр, юу ч юм нэг зүйл дотроос нь хатгаад, өөрийн сэтгэлийн үнэн эсэхийг өөртөө батлахыг хүссэн. Тэгээд, өнөө бүсгүйг гэртээ оройн хоолонд уриад, бас өөрийн тийм ч дотно бус нэг найз залуугаа хамт хооллохыг хүссэн. Гурвуул хамт хоол идэн, хоолны үргэлжлэл болгон дарс ууцгаасан. Залуу өөрөө уулгүй, өнөө хоёртоо нэлээдгүй дарс өгсөн. Нэлээн халамцсан тэр хоёрыг нэг өрөөнд оруулаад, өөрөө хажуугийн өрөөнд орон чимээ чагнан хэвтсэн. Төд удалгүй хажуугийн өрөөнөөс тэдний хурьцах чимээ тод сонстож эхэлсэн. Залууд төрсөн мэдрэмж нь, ердөө л сэрэл байсан. Тэдний чимээнээр залуу гар хангалга хийж эхэлсэн. Бүсгүйд "хайртай" биш юм гэдгээ тэрээр " дур тавих" мөчдөө ойлгосон. Харин түүний сэтгэлийн шалгуур болсноо мэдээгүй бүсгүй, шал согтуугаар нэг шөнийг өнгөрөөв.
Яагаад чамайг бодохоор
Нулимс урсдаг юм?
Яагаад чамайг санахаар
Нулимс урсдаг юм?
Яагаад чамайг үгүйлэхээр
Нулимс урсдаг юм?
Яагаад чамаар дутахаар
Нулимс урсдаг юм?
Яагаад нулимс урсахаар л
Чи байдаг юм?
Төрсөн өдрийн мэнд ! Missing you fucking much!
Чамд л дурласан сэтгэлээ
Хэн нэгэнд алдчихсанаа
Харцаараа хэлчих гээд
Эгцлэн ширтэхээс ч эмээнэ.

Чамайг л тэвэрдэг гараа
Хэн нэгэнд атгуулчихсанаа
Чичирхийлэлээрээ мэдэгдчих гээд
Налан суухаас ч эмээнэ.

Чамаар л тэтгэгддэг хайраа
Хэн нэгэнд шилжүүлчихсэнээ
Буй бүхнээрээ илэрхийлчих гээд
Хажууд чинь байхаас ч эмээнэ.
Хорвоогийн хамгийн гунит чимээ
Эмэгтэй хүний уйлах чимээ.
Түүнээс ч илүү гаслант чимээ
Эр хүний мэгших чимээ.
Турь муутайхан сэтгэл
Тэвэр дүүрэн итгэл өргөөд
Тэвчээрийн замаар гүйнэ.
Тээглэн унаж
Тэвэрснээ алдахаа
Мэдсээр байж.
Амьсгалахад
Нэг навч хөдөлнө.
Санаа алдахад
Хоёр навч хөдөлнө
Уйлахад
Гурван навч хөдөлнө.
Үхэхэд
Мод нүцгэрнэ.
Чамаас урссан нулимс
Дусал бүрээрээ
Намайг үгүйрүүлэн хайлуулж,
Би ,
Хэзээ ч байгаагүй мэт
Ууршин одно.
Арайхийн мэндэлсэн
Бяцхаан хайр минь
Хорвоог таньж
Амжаагүй байхад нь
Хорон санаатан
Тасар татчихав.
Хардалт.

Зүүд

220-н гэрийн хажуугийн байрны 10 жилийн найз охиныд пийв уугаад сууж байсан. тэгсэн гэнэт цагаан сар болоод гэрт нь баахан хүмүүс хүрээд ирсэн. гэрээс нь гарсан. гараад хуучнаар залуу техникчидийн ордны хажуугийн гуравхан шаттай шатаар өгссөн. тэгсэн гэнэт хальтраад, бас толгой эргээд. зүүдэнд ер нь миний мэдрэл, мэдрэмж аймар муудчихдаг. юм л бол толгой эргээд байдаг. тэгээ хөл дээрээ тогтох гэж ядаж байтал явган хүний замаар тэнэг том ачааны машин ороод ирсэн. тэрнээс нь бултсан. тэгтэл хажуугийн машин замаар явж байсан машин тэр 2 мөргөлдөөд, би голд нь нарийхаан завсарт зүгээр үлдсэн. тэгтэл тэр 2 жолооч хоёулаа надаа уурлаад, миний дургүй хүрээд зугтаасан чинь араас баахан бацаанууд "тавиад". тэд нар нь намайг хөөгөөд. би залуу техникчидийн хашаа руу ороод, хаалгыг нь хаагаад, өнөө хэдэн бацаан руу тонгоргоо гаргачихсан, "орж ирүүл би та нар руу үнэхээр хутга дүрнэ шүү. итгэхгүй бол энийг хар" гээд тэр бацаануудын куртикийг хутгаараа зүсээд байсан. тэгсэн ч өнөөдүүл араас ороод ирсэн. тэгснээ нэг нь, "энэ чинь шоу байсын. итгэхгүй бол энийг хар" гэснээ өврөөсөө жижигхэн камер, микрафон гаргаад ирдийн. би муухай банталтанд ороод. хэзээ зурагтаар би жаахан хүүхдүүдийн куртик зүсэж байгаа гарах бол гэж бодоод :р тэгсэн араас нь баахан хошин шогийн жүжигчид орж ирээд. нэг нь өнөө том тэрэгний жолооч болж жүжиглэсэн гээд, нөгөөх нь мөргөлдсөн жижиг тэрэгний жолооч байсан болж таараад. амьсгаа.
Чи намайг мартахад
Би чамайг мартана гэж,
Намайг хайрлахаа болиход чинь
Чамайг хайрлахаа болино гэж
Хүлээсээр,
Хүлээсээр л ..,