Түүнд нэг бүсгүй маш ихээр таалагддаг байлаа. Магадгүй тэр түүнд хайртай ч байж болох. Гэвч, түүний найзууд нь тэр бүсгүйн тухай элдэв муу муухайг ярьж, тэр бүсгүйг ихээр дорд үздэг тул тэр өөрийнхөө сэтгэлийн тухай хэнд ч ярьж чаддаггүй байлаа. Нэг өдөр түүний нэг найз нь өнөө бүсгүйг хүчиндчихэв. Бүсгүйг эзэмдэн байхад хэчнээн таатай байсан тухай хүчирхийлэгч найз нь маасайтал инээн ярьж байхад ч тэр юу ч хэлж чадсангүй. Бас нэг өдөр, бүсгүй жирэмсэн болсныг тэр мэдэв. Тэгээд ч хэнд ч, юу ч хэлсэнгүй. Ахиад бас нэг өдөр, өнөөх хүчирхийлэгч найз нь бүсгүйг өөрөөс нь жирэмсэн болсныг мэдээд гэрлэхээр шийдсэнээ найзууддаа хэлэв. Бүх найзууд нь тэр хоёрын цаашдын амьдралд сайн сайхныг хүсэн хундага тулгав. Тэр бас л чимээгүй байсаар ..,

5 comments:

melkadies said...

Тэгээд...

Bayasgalan said...

sonirholtoi gargalgaa

ollie said...

юу тэгээд гэж Мелка? тэгээл тэр. дусаа. конец. the end нтр :р

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Чи мундаг философуудыг товчхоноор илэрхийлэхдээ мастер юм байна

ollie said...

оо яанам бэ, тийм мундаг бишээ. санаа зовмоорын :)