Зүүд

Манай 10 жилийн ангийн нэг залуу хулгануудын хаан ч юмуу, босс болчихож. Гэхдээ тэр хулганууд нь, хулгана толгойтой л болохоос бие нь бол хүнийх. Тэгээ яагаад ч юм өнөө залуу чинь надтай дайсагнаад, хулганан хүмүүсээрээ намайг дарамтлуулаад байхын. Тэхээр нь би тэрийг алах гээд, амь нь хаа байдгийг олж мэдэв. Амь нь нэг сумны хоосон хонгионд байхын. Тэр нь гэхдээ гарын шууны хэмжээтэй том хонгио. Тэр хонгиог л эвдэлвэл мань гар үхэхиймүү даа. Тэгсэн би хулхидуулснаа мэдэв. Яаж мэдсийн мэдкү. Амь нь тэнд байдаггүйг л лав олж мэдэв. Тэгээ ахиад хайсаар байгаад, амь нь нэг шилэн зүүлт ч юмуу, тоглоом ч юмуу, нэг тийм юманд байдгийг олж мэдсэн. Өнөөхийг нь ч олоод авсан. Бас, маний амь ч тэрэн шиг шилэн зүүлтэнд байдгийг олж мэдсэн. Тэгээд өөрийн болон тэрний амьтай 2 шилэн зүүлтийг халааслаад өнөөх дээр чинь очсон. Тэрийг ална, чадку бол өөрийгөө ална гэж бодоод байгаам. Өнөөх чинь баахан хулганан хүмүүсээрээ хүрээлүүлчихсэн сууж байнаа. Би эхлээд ярилцаад учраа олох гэж үзсэн чинь бүтсэнгүй. Тэхээр нь халааснаасаа тэрний болоод өөрийнхөө амьтай шилэн зүүлтийг гаргаж ирээд, 2 гартаа барьж байгаад шал руу хага шидэв. Харамсалтай нь тэр ч, би ч үхсэнгүй. Би ахиал хулхидуулснаа мэдээд майр харамсав. Тэгээ дургүй хүрээд, өнөө хулхидуулсан хонгиогоо бас гаргаад уурандаа шат руу өшиглөлөө. Тэгсэн харин, өнөө хонгио чинь шат руу уруудаад унах тоолонд өнөө залуу чинь сонин болоод байдаг байшд. Амь нь үнэхээр тэр хонгионд байж. Шат руу гүйгээд тэр хонгиог нь ямби болтол нь эвдлэв. Өнөө залуу ч үхэв. Тэгсэн хулганан хүмүүс нь надад баярлаад бөөн юм болов. Тэр залуугийн дарамтан дор их хэцүү байсан бололтой. Тэгээ маниус тэрийг үхсэнийг тэмдэглэж нэг бааранд пийвдэв. Тэгсэн өнөө хулганан хүмүүс нь нэх тэнэг хэлбэртэй, нэх тэнэг цэнхэр өнгөтэй саравчтай малгай гаргаж ирээд надад өмсгөх гээд байхын. Бодуул тэд нарын хаан нь тэрийг өмсдөг болтой. "Би наад тэнэг малгайг чинь өмсөхгүй ээ. Угаасаа би танай хаан болох гэж тэрийг алаагүй. Цөмөөрөө зүгээр л пийвээ ууцгаая" гэж би хэлээд пийвдсээр дууссан :D P.S: би зүүдэндээ баар зүүдэлхээр дандаа л нэг газрыг зүүдэлдийн. Гол нь би тийм газар орж үзээгүй л дээ. Тэхээр миний зүүдний архитектор муу байна гэсэн үг тээ :Р

5 comments:

melkadies said...

ha ha ter gazraa hiagaad olj pivi uuh hergetein bna

ollie said...

харин тэхх. даанч хаанаас гэж хайхуу дээ :р

BT said...

Урд насандаа тэр бааранд их бужигнуулж байсан байхаа. Тэгээд л зүүдэнд орж байгаа биз. Магадгүй нэг өдөр сэрүүн байхдаа санаандгүй тэр баарандаа ороод ихэд цочих биз :)

dao said...

ter hongiond amia nuudag yasan argaa bartsan boss ve :P

ollie said...

хаха, харин ч хонгионд хийгээд зальтайн бишүү. хүний санаанд орохооргүй :р

ВТ: өө ядаргаа. урд насандаа бас архичин явсан байхнуу би чинь тэхээр :р