Дурлаж явсан үеэ
Улаанаар дугуйлаад,
Хайрлаж явсан жилүүдээ
Цагаанаар тодруулаад,
Уйлж явсан өдрүүдээ
Улбараар чагтлаад,
Үхэхийг хүссэн мөчүүдээ
Хараар зураад,
Будсан дурсамжаа
Эргээд харахад
Бүгд яг л адилхан
Сааралтаж харагдах нь
Би
Өнгө ялгадаггүй байж.
Ялгаагүй өнгөтэй
Ялгаагүй мэдрэмжүүд.

2 comments:

Duurnee said...

одоохондоо би өнгийг аймаар сайн ялгаад байх шиг байнаа даа :[

СААРАЛ said...

shan bichij....