Залуу үлэмж биетэн. Түүнээсээ ихэд ичдэгээс ч тэр үү, тун ганцаардмал. Хэдийгээр түүнд муур, нохой хоёр байдаг, тэр хоёрыгоо маш ихээр хайрладаг ч тэд нь хүний хэлээр ярьдаггүй тул ганцаардлыг нь хуваалцаж чаддаггүй байлаа. Нэг өдөр залуу утас сүлжиж эхэллээ. Ганцаардлыг нь хуваалцах хөөрхөн охиныг урлаж гарав. Гэхдээ залуу тэр охиныг муур, нохойгоо хайрладаг шиг тийм л хайраар хайрлаж байхаар бодож сүлжиж эхэлсэн. Түүний хийсэн утсан охин тун ч хөөрхөн боллоо. Үнэхээр хайр татам эгдүүтэй, бяцхан зугаа. Залуугийн амьдрал ч ханьтай, сайхан байх болов. Гэвч нэг л өдөр тэр өөрийгөө, охиныг арай л өөр хайраар хайрлаад эхэлснээ мэдрэв. Залуу охинд дурлачихсан, бүр ухаан жолоогүй хайрлачихсан байв. Тэгээд өөрөөсөө айлаа. Охин түүнийг хорвоо дээрх цорын ганц сайн найзаа, гэр бүлээ гэж боддог болохоор хэзээ ч өөр хайраар хайрлахгүй. Ингээд залуугийн амьдрал хайрын шаналан болж хувирлаа. Тэсэхээ байсан залуу нэг л өдөр охиныг буцаан хөвж эхлэв. Өөрийг нь яагаад ингэж байгааг ойлгоогүй охин өөдөөс нь бүлтийн ширтэнэ. Биеийг нь хөвсөөр, толгой руу нь орох үед охин "Ингэх л байсан юм бол яах гэж намайг сүлжсэн юм бэ?" гэж асуув. Залуугийн нүднээс нулимс дуслан, "Би чамд хайртай болно гэж төлөвлөөгүй учраас" гэж хариуллаа. Гэвч охин тайлбарыг сонссонгүй. Учир нь, аль хэдийн түүний чихийг хөвөөд эхэлчихсэн байв.

8 comments:

oldoshaksli said...

Uuchlaarai!
Bid hezee ch baigaagaar ni hairlaj chaddagui. Shunal huslen gedeg ER HUN gesen ug. Hultsen huleehui ch teheer bidend hariyalagdana.

BorlaSQue said...

ямар харамсалтай юм бэ?

BorlaSQue said...

магадгүй тэр охин ч бас залууд хайртай ч байсан юм билүү? ерн өөрийнхөө төлөвлөснөөр л амьдрах шаал дэмий биш гэж үү?

BorlaSQue said...

мммм муухай өгүүллэгэ байна

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Чиний бичлэгүүдэд ямрррр их хайртай гээч?

ollie said...

oldoshaksli: хэхэ, тэрэнд заавал "уучлалт" хүсэх ямар хэрэг байна.

BorlaSQue: өгүүллэг бишийшдээ. тэгээд ч би дандаа л муухай юм бичдий ш д :р


Агиймаа: :D

slngo said...

өөөөөөөөө..

Falcon said...

аа яаг ингэдийн