Зүүд

Ажил дээр байжийтал манай ажлын нэг залуу харсаар байтал нэх гачин гачин болж байснаа, жижигхээн /гарын шууны хэмжээтэй/ сонин амьтан болоод хувирчихав. Бид нар гайхаал. Өнөөхөө гар дээрээ аваал, асраал, тойлоол байхын. Өнөөх нь хөөрхий тийм жижигхэн юм чинь өөрөө юу ч хийж чадахгүй. Хоолыг нь аманд нь халбагадаж хийж өгч бариад. За тэгээ удаагүй байжийтал бас нэг нь тиймэрхүү юм болчив. Гэхдээ хэлбэр дүрс нь арай л өөр. Бид нар тэгээл ярьж байгаам. "Иймэрхүү мутацид шилждэг өвчин гарсым шиг байнаа" гээл. Өнөөдүүл нь тэгээл үнэн арчаагүй, хөгийн юмнууд болоод байгаам. Би тэгээл ажлынхаа хаалгаар гараал, гэнэт нэг гэрэл гялбах шиг болоол зүүд тасарчиж байгаам. Тэгээл зүүдэн дотроо ухаан ороол нүдээ нээсэн чинь хав харанхуй өрөөнд байнаа. Бөөн гарууд шалаар нэг шамбааралдаад хэвтэцгээчихсэн. Би өндийгөөл босоод гараа хартал зүүн гар маань 3 хуруутай, баруун гар маань 2 хуруутай, ногоон өнгөтэй юм болчиж. Би өнөө мутант болдог халдварыг нь авсан болтой. Тэгээл гайхаал хажуудаа хэвтээ хүмүүсээс "Би яачихаа вэ. Энд юу болоод байна?" гээл асуулаа. Тэгсэн би 5 жилийн хугацаанд болсон бүх үйл явдлыг мартсан бололтой. Энэ 5 жилд өнөө халдвар авсан мутантууд чинь майр хөгжөөд, хамаг хүн нь мутант болоод, хувирсан мутантууд бүгдийг гартаа авчиж. Маниус яагаад ийм хөгийн харанхуй өрөөнд бөөнөөрөө хэвтэж байна вэ гэхээр, маниус мутант болсноо хүлээн зөвшөөрөөгүй, хүнээрээ байхыг илүүд үзсэн гарууд болоод жийгдчихэж. Гадагшаа гарад харуул, хамаг юм нэг тийм цэрэгжилтийн байдалтай болцон. Цэрэг шинель өмссөн мутантуудаар дүүрэн. Тэгээ өнөө супер болсон мутантууд нь маниусыгаа ад үзээд, алах гээд байдаг бололтой. Маниусын хорогдож байсан өрөөнд орж ирээд. Маниус зугатаад. Тал тал тийшээ гүйгээд. Асуудлыг бол аймар амархан шийддэг. Ерөөсөө л чиглүүлж байгаал фулемотоор шүршчихдэг. Би арай гэж тэр сумнаас нь бултаал, маниустай адилхан мутантууд амьдардаг хогийн цэг рүү орж байгаам. Газар доор. Үнэн хөгийн газар. Тэгсэн яс юман дээрээ мутант болсон хүн өөр дээрээ нэг шингэн асгаал хүн болчих боломжтой байгаам. Гол нь өнөө хүчирхэгжсэн мутантууд тэр шингэнийг эсэргүүцдэг. Тэгсэн 2 жоохон хүүхэд /бодуул бас мутант болсноо эсэргүүүцдэг 2 гар болтой/ над дээр хүн болгодог шингэн асгачихаад, тийм шингэнээр дүүргэсэн усан буу хажууд минь үлдээгээд яваад өгсөн. Би тэгээл хүн болчихоол, өнөө буун доторх жоохоон шингэнээр хэдэн мутантаа хүн болгох гээл үзээл байна. Хэдэн гарыг хүн болгоод шингэн дуссан. Тэгсэн би шээсээрээ гаруудыг хүн болгож үзэх гээд. Эхэндээ шээс маань үнэн аймар хар өнгөтэй гарч байснаа сүүлдээ цав цагаан өнгөтэй болвоо. Цэвэршсэн нь л тэр болтой. Тэгээл шээсээ хүмүүсийн нүүрэнд түрхээл хүмүүийг зүгээр болгоол. Хэдэн зуун мянган хүн эргээд хүн болсон. Маниус хүн болсондоо баярлаал байж байтал өнөө цэрэгжсэн мутантууд чинь хүрч ирснээ бүгдийг нь буугаар шүршээд алчихав. Намайг баривчлаад арай л алсангүй. Буцаагаад мутант болгосон. "Чи ахиж хүмүүсийг зүгээр болгох юм хийвээ" гээл хэлжийна. Би хашрахгүй, ахиал хоргодож байсан байрнаасаа зугатаал, өнөө хэдэн хогон дээр амьдардаг мутантуудаа хүн болгох гээл үзчихлээ. Тэгсэн мутант болсон манай нэг найз охин тааралдаад, "намайг битий хүн болгох гэж үзээ. Би ядраад байна, энэ чигээрээ үлдээд үхий" нтр гээд. Би онаг хүн болгох гэж баахан ятгаад л. Тэгээл бас ахиал хэдэн зуун мутантыг хүн болговоо. Тэгсэн ахиал өнөө мутант цэргүүд нь ирээд буугаар шүршээд, баахан гаруудыг нэг өрөөнд алаад. Намайг бас л алсангүй, буцаагаад мутант болгоцон. Би тэхээр нь сүүлдээ бүр залхаад, ингэж амьдрахаар үхсэн нь дээр юм гэж бодоод буугаар шүршиж байгаа хэсэг рүү очоод буудуулаад үхцэн. Тэгээ маний сүнс биенээсээ гараад тэнгэрт хөөрч байгаа болтайм. Тэнгэрээс харж байсан чинь, мутант болоогүй ганц залуу үлдчихэж. Өнөө мутантуудаа эсэргүүцээл. Би аймар горьдлогын харцаар тэр залуу руу хараал, энэ бусдыгаа хүн болгож магад гээл харж байсан чинь яг ш д. Мутантууд нийлээд өнөөхийг чинь үе мөчөөр нь тасдаад хуваагаад идчихсэн. Ерөнхийдөө бол би зүүдэндээ бууж өгсөн, миний зүүд мутантуудад эзлэгдээд дууссан.

9 comments:

Цагаан said...

таалагдлаа. өвөрмөц юм аа

abcd said...

хахаха,чи нээрээ яаж зүүдлэхээрээ ингэж зүүдлэдэг байнаа?

миний зүүдлэдэг хамгийн аймаар action зүүднүүд энэний хажууд юу ч бишин байна,кэккэ :P

dao said...

эртхэн буугаад өгчихгүй баахан хүн алуулсан байшд.. хөөрхий хүмүүс кэккк..

oldoshaksli said...

балиар юм

Б.Батзаяа said...

Би ч бараг л мутант шүү дээ!!!

ollie said...

Дао: тэртэй тэргүй тэд нар чинь алуулах байсым дөө нтр. тэгээд ч хөөрхий нь би байгааз дээ. хамаг үйлээ үзээд.

Заяа: тэгээ яг юу гэх гэсийн наатахаараа???

Bexenzvrxt said...

Зүүдэн дотороо зүүдэлж сурах юм сан

ollie said...

хэхэ, заримдаа зүүдлээл байдаг ш д.

BorlaSQue said...

нэг сар гаруй хугацаанд ямар ч зүүд зүүдэлсэнгүй