Бүсгүй усан нүдтэй. Тэр нь нулимс биш л дээ. Байнга л нүдэнд нь ус гүйлгэнэж байдаг. Харцан дахь усанд нь үй олноороо живсэн залуусаас тэр залхсан. Тэгээд нэг өдөр, чулуун нүдтэй залуутай учирсан. Харц нь хатуу, бас ирмэгтэй. Бүсгүй нүдэн дэх усаараа тэр харцны ирийг мохоож байх өдрүүддээ жаргалтай, бас сонирхолтой амьдарсан. Нэг л өдөр залуугийн нүдэн дэх чулуу түүний харцан дахь усанд элээгдэн үгүй болсон. Харин энэ үед, хийх зүйлгүй болсондоо уйдсан бүсгүй өөр нэгэн чулуун харцтай залууг хайн, сохорсон залууг орхин одсон.
Ирээдүйн нөхрөө хүлээн,
Ирээдүйн үрээ
Арьсан цаанаа
Мэдрэнхэн суух бүсгүйн
Ирээдүйн нөхөр нь
Өөдөөс минь ширтэн
Дурлалын үг шидлэн сууна.
Дур гутмаар ..,
Чинийх биш
Хүнийх болсныг
Ичгүүртэйгээр илтгэх
Гялалзсан бэлзэг
Хуруу холгохуйд,
Хэрхэн чамаас
Өршөөл эрэхээ мэдэхгүйдээ
Хэлгүй мэт
Дуугүй өнгөрснийг
Чи ойлгож чадна гэж
Өөрийгөө тайтгаруулах
Ганц шалтаг нь
Чи надад хайртай!
Нулимсыг минь арчихдаа
Гар чинь чичирдэг болохоор
Нулимсаа би тэвчдэг.
Гунигийг минь үргээхдээ
Сэтгэл чинь өвддөг болохоор
Гуниглалаа би тэвчдэг.
Ганцаардлыг минь сарниулахдаа
Зүрх чинь шаналдаг болохоор
Ганцаардлаа би тэвчдэг.
Чамайг,
Чи биш болгодог болохоор
Мэдрэмж бүхнээ
Би үгүйсгэдэг.

The smoke story

Эртээ урьдын цагт тамхи өөрийгөө галыг дарлагч гэж боддог байжээ. Тэгтэл нэг өдөр, галд шатсан тамхи ирээд, "Гал биднийг залгигч юм байна" гэж хэлжээ. Тэгээд айсан тамхинууд галнуудыг идэж устгаж эхлэв. Идсээр л .., Үгүй хийж дуусаад тэд "аз жаргал"-г амтлав. Айх аюулгүй болсон тэд уйдаж эхлэв. Уйдаагаа гаргах гэж "зугаацсаар". Утгагагүй санагдаад эхлэхээр нь "групп"-ээрээ зугаагаа гаргасаар. Гэсэн ч тусыг эс олов. Утгагүй амьдралаас залхсан зарим нэг нь амиа хорлож эхлэв. Төд удалгүй амиа хорлолт нийтийг хамрав. Эцсийн эцэст тэдний булшийг галнууд л бунхан руу зөөв. The End =D Үлгэрт дуртай Mad Hatter- т зориулав. Unhappy төгсгөлтэй болсонд уучлаарай :р