Нулимсыг минь арчихдаа
Гар чинь чичирдэг болохоор
Нулимсаа би тэвчдэг.
Гунигийг минь үргээхдээ
Сэтгэл чинь өвддөг болохоор
Гуниглалаа би тэвчдэг.
Ганцаардлыг минь сарниулахдаа
Зүрх чинь шаналдаг болохоор
Ганцаардлаа би тэвчдэг.
Чамайг,
Чи биш болгодог болохоор
Мэдрэмж бүхнээ
Би үгүйсгэдэг.

8 comments:

Toshiloo said...

эрхий хуруу

Б.Батзаяа said...

Вайн...

ollie said...

ямрымаа Заяа?

Сина said...

дажгүй гоё санагдлаа

oldoshaksli said...

Ovoo avyastai girl bololtoi.

Chi hol yavna aa...

Gutalchin said...

taalagdav

Б.Батзаяа said...

Вайн... Уайн... гээд уйлжээшд

ollie said...

солиотоймуу, яагаа уйлаад байгаан?