Чинийх биш
Хүнийх болсныг
Ичгүүртэйгээр илтгэх
Гялалзсан бэлзэг
Хуруу холгохуйд,
Хэрхэн чамаас
Өршөөл эрэхээ мэдэхгүйдээ
Хэлгүй мэт
Дуугүй өнгөрснийг
Чи ойлгож чадна гэж
Өөрийгөө тайтгаруулах
Ганц шалтаг нь
Чи надад хайртай!

11 comments:

О.Элбэгтөгс said...

Гялалзсан бэлзэг
Хуруу холгоно
энэ шинэ хэлц үг болж байгаа байх шүү
миний л бодлоор шүү...

О.Элбэгтөгс said...

Тэгэхээр чи хэлц үгсийн санд нэгэн шинэ үг нэмлээ дээ. хэхэхэ тайлал нь ганцаардал ч юм уу хагацал гэх мэт хэхэхэхэ

Doctor said...

Бөгж авсымуу? :D

ollie said...

Элбэгтөгс: аая, хэхэ :р

Док: энэ зүгээр л "шүлэг".

Doctor said...

Хуруу гараа холгоод хэцүүдэж байгаам байх гэж бодлоош'д

ollie said...

Док: хэлэх үг алга даа.

Б.Батзаяа said...

...Хүнийх болсныг
Ичгүүртэйгээр илтгэх
Гялалзсан бэлзэг...

Энэ шүү дээ. Энэ байна. Шалтгаан.

ollie said...

юуны шалтгаан?

ollie said...

хахахаххахахахххаа, Заяа, шалтгаан нь, надаа бөгж байдаггүйд л байхгүй юу даа ууг нь =D

Халгай said...

Өө энэд чинь Facebook шиг лайк эдэр гэсэн баттон байдаггүйм байна ш д ... Хэхэ муу зан сурсан байна шүү...

ollie said...

LIKE гээ биччихэж байхгүй юу :D