Зүүд

220-н гэрийн хажуугийн байрны 10 жилийн найз охиныд пийв уугаад сууж байсан. тэгсэн гэнэт цагаан сар болоод гэрт нь баахан хүмүүс хүрээд ирсэн. гэрээс нь гарсан. гараад хуучнаар залуу техникчидийн ордны хажуугийн гуравхан шаттай шатаар өгссөн. тэгсэн гэнэт хальтраад, бас толгой эргээд. зүүдэнд ер нь миний мэдрэл, мэдрэмж аймар муудчихдаг. юм л бол толгой эргээд байдаг. тэгээ хөл дээрээ тогтох гэж ядаж байтал явган хүний замаар тэнэг том ачааны машин ороод ирсэн. тэрнээс нь бултсан. тэгтэл хажуугийн машин замаар явж байсан машин тэр 2 мөргөлдөөд, би голд нь нарийхаан завсарт зүгээр үлдсэн. тэгтэл тэр 2 жолооч хоёулаа надаа уурлаад, миний дургүй хүрээд зугтаасан чинь араас баахан бацаанууд "тавиад". тэд нар нь намайг хөөгөөд. би залуу техникчидийн хашаа руу ороод, хаалгыг нь хаагаад, өнөө хэдэн бацаан руу тонгоргоо гаргачихсан, "орж ирүүл би та нар руу үнэхээр хутга дүрнэ шүү. итгэхгүй бол энийг хар" гээд тэр бацаануудын куртикийг хутгаараа зүсээд байсан. тэгсэн ч өнөөдүүл араас ороод ирсэн. тэгснээ нэг нь, "энэ чинь шоу байсын. итгэхгүй бол энийг хар" гэснээ өврөөсөө жижигхэн камер, микрафон гаргаад ирдийн. би муухай банталтанд ороод. хэзээ зурагтаар би жаахан хүүхдүүдийн куртик зүсэж байгаа гарах бол гэж бодоод :р тэгсэн араас нь баахан хошин шогийн жүжигчид орж ирээд. нэг нь өнөө том тэрэгний жолооч болж жүжиглэсэн гээд, нөгөөх нь мөргөлдсөн жижиг тэрэгний жолооч байсан болж таараад. амьсгаа.
Чи намайг мартахад
Би чамайг мартана гэж,
Намайг хайрлахаа болиход чинь
Чамайг хайрлахаа болино гэж
Хүлээсээр,
Хүлээсээр л ..,
Яагаад гэнэт бүх л оройжин
Нэр чинь аманд дуурсагдаж,
Яагаад гэнэт бүх л оройжин
Дүр чинь сэтгэлд ургаж,
Яагаад гэнэт бүх л оройжин
Гуниг намайг бүчиж,
Яагаад гэнэт бүх л оройжин
Нулимс дүүрэн ирж,
Яагаад гэнэт бүх л оройжин
Би чамайг санан гэншив?
Чи минь зүгээр биз?
Чи хэн бэ,
Нэрээ ч хэлэлгүй
Над руу ордог
Чи хэн бэ?

Чи хэн бэ,
Нэрийг чинь мартчихсан ч
Насаараа санах
Чи хэн бэ?

Чи хэн бэ,
Хэнийгээ ч таниулалгүй
Надад дуурсагдах
Чи хэн бэ?

Би хэн бэ?
Үл таних нэгнийг
Үхтлээ хайрлах?
Нүд харанхуйлахад
Харуусал амилна.
Харанхуйд амьдарна гэхээсээ
Хайрласан сэтгэлийг
Харж чадахгүйдээ.
Чих дүнгэнэхэд
Гуниг амтагдана.
Аниргүйд амьдарна гэхээсээ
Аз жаргалын чимээг
Чагнаж чадахгүйдээ.
Зүрх хатгахад
Зүгээр л инээмсэглэнэ.
Харанхуйгаас цааш гялбаа руу ..,
Чи хязгаар,
Хайрлаж болох
Эцсийн хязгаар.
Чи хязгаар,
Хүлээж тэсэх
Эцсийн хязгаар.
Чи хязгаар,
Тэвчиж чадах
Эцсийн хязгаар.
Чи хязгаар,
Амьдарч хүчрэхгүй
Эцсийн ..,
Залуу гэртээ ирэв. Тэр "хэтэрхий" гэж болохоор алдартай нэгэн. Орж ирээд утасны дуудлагуудаа шалгахад түүнд 108 дуудлага ирсэн байв. Залуу алийг нь ч сонсолгүй бүгдийг устгав. Гэтэл, утсанд нь ирсэн 107 дахь дуудлага, түүний 11 жил хүлээсэн хүнээс ирсэн байлаа.
Айдас, тархинд
Түгшүүрийн харанга дэлдэхэд
Атгасан тонгоргоноос
Тайтгаралыг бяцхан амсана.
Харанхуй, сэтгэлд
Ганцаардлын цуурай үүсгэхэд
Хундагалсан архинаас
Гэгээг жаахан үзнэ.
Цочрол, зүрхэнд
Хайрын дуу дуулахад
Цаг хугацааны хувирлаас
Худалыг харамгүй мэдэрнэ.
Тоглоомын үгсээр
Тарчилсан сэтгэлээ далдалъя,
Хамаагүй ээ,
Хүмүүсийг л хуурч чадвал.
Хошин үгсээр
Хаягдсан зүрхээ нууцалъя,
Хамаагүй ээ,
Хүмүүсээс л далдалж чадвал.
Зугаацлын үгсээр
Зовсон ганцаардлаа халхалъя,
Хамаагүй ээ
Хүмүүс л олж харахгүй бол.
Худал инээмсэглэе,
Хамаагүй ээ БИ!
Орох ганц л орц байхаас
Гарах гарц үгүй
Гарцаагүй мухар хонгил руу
Сониуч сэтгэлд татагдан
Саяхан л орж байсан шиг.
Одоо гэтэл,
Орцноос тусах бүдэг гэгээ
Ор үгүй болж,
Харанхуйн дундуур өөрийгөө
Хэр алхсанаа ч санахгүй нь.
Мухар хананд тулахад
Маргааш хэд үлдээ бол?
Асуултын хариу болгож
Аймшигтайгаар хатгууллаа зүрх.