Орох ганц л орц байхаас
Гарах гарц үгүй
Гарцаагүй мухар хонгил руу
Сониуч сэтгэлд татагдан
Саяхан л орж байсан шиг.
Одоо гэтэл,
Орцноос тусах бүдэг гэгээ
Ор үгүй болж,
Харанхуйн дундуур өөрийгөө
Хэр алхсанаа ч санахгүй нь.
Мухар хананд тулахад
Маргааш хэд үлдээ бол?
Асуултын хариу болгож
Аймшигтайгаар хатгууллаа зүрх.

0 comments: