Би онгоцны буудал дээр байжийлаа. 10 жилийн нэг хүүхнийг хүлээж байгаам. Тэр цусны өвчнөөс болоод нэг хөлөө тайруулчихсан байгаам. Хүлээгээд сууж байхад, 2 хөл нь хоёулаа хиймэл 2 залуу уралдаж гүйгээд байсан. Тэр хоёрыг хараад сууж байтал найз хүүхэн ч ирлээ. Сэтгэл санаагаар дэмжсэн хэдэн үг хэллээ. Тэгээд хүүхэн хаашаа ч юм алга болсон. Тэгтэл онгоцны буудлыг баахан зэвсэглэсэн хүмүүс эзлэв. Бөөн буудалцаан. Гэхдээ тэд нар нь жирийн хүмүүс рүү нэх буудахгүй байгаам. Буудлын хамгаалалтынхантай л буудалцаад байгаам. Би цүнхээ чирээд нэг нурсан ширээний ард нуугдаж байтал онгоцны буудлын нэг хүн ирээд намайг хаалгаар гаргаж өгөв. Би эсэн мэнд тэндээс гарлаа. Гартаа нэг тийз атгачихсан. Тийзээ харсан чинь, Чех явахым байна. Гэхдээ өөр онгоцны буудлаас. Намайг өөр онгоцны буудалд хүргэж өгөх автобусны дугаар тийзэн дээр байна. Тэгээл нөгөө автобусаа хайлаа. Олддоггүй. Тэгсэн тийм дугаартай автобус биш, нэг байшин байхын. Тийшээ нь орсон чинь нэг эмэгтэй "Өө, манай автобус маргааш явахын. Чи эндээ нэг хоночих. Нэг хоног Бээжинг үзээд ав" гэхийн. Гараал эргэн тойрноо харлаа. Бээжин л юм байлгүй :р "За энд ч юугаа үзэхэв дээ" гэж бодоол буцаад онгоцны буудал руу орлоо. Тэгсэн азгүй, нөгөө буудал руу чинь бас ахиал баахан хүн халдав. Гэхдээ энэ удаагийнх нь мангар зэвүүн. Хүмүүсийн биенд нэг шингэн юм түрхчихдэг. Тэгэнгүүт тэр нь улайгаал, халуун оргиол, хэсэг хугацааны дараа тэд нарын хэлснээс өөр юм хийдэггүй, нэг тийм манкурт боол шиг болчихдог. Надаа мэдээж түрхэгдсэн. Хөл улайгаал \өчдөр хөлнийхөө арьсыг хуулаад, хорсоод байсын. тэр л зүүдэнд орсон бололтой\. Тэгтэл мэдээж тэрнийх нь ерөндөг гараад ирж байгаам :р Гэхдээ аймар ядаргаатай. Аль нь тэр шингэн нь, аль нь ерөндөг нь мэдэгдэхгүй :р Ээлжлээл 2 шингэн түрхээл байгаам. Тэгээл тэр халдагчидаас нуугдаал нэг цахилгаан шатны хажууд сууж байсан чинь ТАС гээл явцан. Юу болов гээл харах гэсэн чинь толгой хөдөлдөггүй. Би толгой руугаа буудуулчихжээ хөөрхий. Тэгээл толгойноос цус урсаал, миний толгой гудайгаал. Тэгээд би үхчиж байгаам. Тэгсэн мөртлөө бүх юмыг мэдээд, мэдрээд байгаан. Тэгтэл нэг халдагч ирээл, намайг мөрөн дээрээ тавиал аваад явлаа. Тэгтэл шингэн түрхэгдсэн хүмүүс хэзээний өвчлөөд эхэлчихсэн байхын. Бүгдээрээ нэг тийм маанагдуу болчихсон. Намайг үүрээд явж байгаа хүний араас царайчилсан маягтай дагаал. Тэгсэн тийм болсон хүмүүс нь нэг шингэнээр дутагддын байх. Нөгөөдүүл нь тэр шингэнээр далимдуулж хүмүүсийг дарамталдымуу даа. "Ийм болсноос буудуулж үхсэн минь ч дээр байж дээ" гэж "үхсэн" би бодоод байгаам :р Тэгтэл намайг үүрсээр яваад, баахан нүцгэн хүн шавааралдсан өрөөнд аваад ирсэн. Тэгсэн хамгийн зэвүүн нь, тэд нар яаж ч буудуулсан хүнийг үхүүлэхгүй сэргээчихдэг. Тэгээд халдвар авсан хүмүүсийн дутагддаг шингэн нь эрэгтэй хүний үрийн шингэн наасан :р Тэгээд над мэтийн буудуулсан хүмүүсийг сэргээгээд, хооронд нь секс хийлгээд, гарсан үрийн шингэнг нь нөгөөдүүлдээ өгдөг \ижий минээ, миний зүүд гэхэд гэцүүм\ :р Гэхдээ хамгийн гол нь, дандаа эрэгтэй хүмүүсийг хооронд нь сексдүүлдэг, хаха. "Намайг тэгээд яах гэж байгаан бол доо?" гж би бодож байгаам. Өнөөх чинь намайг өргөж явсаар нэг секс хийдэг ширээн дээр аваачаад тавьчихваа. Тэгсэн би өөрийгөө хөндлөнгөөс хараад эхэлсэн. Ширээн дээр байгаа "би" нь Ван Дамм болчихсон :р Хөөрхий Ван Дамм тэгээл миний өмнөөс зөндөө секс хийсэн дээ зайлуул. За тэр тэгээд тэндээ үлдсэн. Буудуулснаар би халдваргүй болчихсон юмуу даа. Тэгээд тэр байшингаас зугтах гэж үзвээ. Бас л өнөөх зүүдний төөрдөг байшин. Баахан л хаалга, шат, өгсөж, уруудаж яваал байсан. Замдаа өнөөдүүлдээ баригдчих гээл. Гэвч бүтэлгүйтсэн. Баригдсан. Ахиад халдвар авсан. Нэг мэдсэн, халдвартай амьтан нөгөө л онгоцны буудал дээрээ байж байсан. Гэхдээ арай ч үрийн шингэн уух шатандаа очоогүй, ухаан мэдрэлтэйгээ байгаам :р Ерөндөг хайж гүйж яваад, ахиал толгойдоо буудуулчдын амьсгаа. Намайг амьдруулах гээд ахиал нөгөө байшинд аваад ирсэн. Тэгсэн тэр байшинд би дуучин Амархүүтэй таарваа :р Амархүү бас буудуулаад, энд ирж амь ороод, баахан секс хийж байгаад, зугтах гэж байгаам. Аа тийн, Амархүү өмнө нь нэг удаа зугтаад гарсын байх. Тэгсэн мань эрийг барьж аваад, дайнд явуулчихсан :р Өнөөх нь дайнд байлдаж яваад, их бууны суманд оногдоод, ахиад амь орох гээд энд ирчихсэн байсныг нь би мэдээд байгаам. За тэгээл мань 2 дээр өөр хэд хэдэн тийм хүн нэмэгдчихсэн, бүгдээрээ нийлээл ахиал нөгөө төөрдөг байшингаараа гүйлээ. Өмнө нь нэг удаа зугтах оролдлого хийж байсан гэсэндээ, мань 2 зааварчлаад яваад байгаамаа бас. Тэгсэн өнөө төөрдөг байшин чинь нэг төрлийн тоглоом болж хувирсан. Ялагдвал мэдээж халдвар аваад, секс машин болно. Замд маниусд халдвар тараах гэсэн өчнөөн юм таарч байгаан. Амьтан хүртэл байгаам чинь. Дайнд явж байсым гэсэндээ Амархүү ихэнхийг нь буудаж алсан :р Тэгээл явж явж, энэ тоглоомыг эхлүүлээд, маниусыг харж баясаж байгаа хүний өрөөг олов оо. Тэр нь тэгсэн хожигдсоноо хүлээн зөвшөөрөхгүй, гартаа мина атгачихаад, маниустай хамт үхнэ гээд. Өрөө нь тэнэг том цонхтой, мангар өндөр байшин байгаам. Маниус цонхыг нь хага цохиод, мина-г нь аваад цонхоор шидчихээд, өөрснөө араас нь үсэрчихийн :р Унаж явахдаа би бодож байгаам "Мина газар түрүүлж хүрээд, дэлбэрээд, баахан шороо овоолоод, маниус тэрэн дээр нь унахаар гайгүй юм байна" гэж :р Тэгтэл өндөр байшингийн доор намхан байшингууд байсан байж таараад маниус тэр байшингуудын дээврээр дамжсаар байгаад газар буугаад ирсэн. Мина дэлбэрээгүй. Очоод үзсэн чинь шалбааганд уначихсан байсан. Хэн нь ч юм нэг нь "Усанд унаад шатаж байсан утас нь норчихож" гэсэн :р За тэгээл эсэн мэнд амьд гарсан даа. Харин Чех рүүгээ явж амжаагүй сэрчихсэн :D

9 comments:

Р.Улам-Оргих said...

aihtar detall zuud bn shuu.. hehe

ollie said...

оо, бүгд л тийм байдын :р

Мишаа said...

whaaaaahaahhhaha
-ebijing l yum bguu dee
whahhahahaahahhaha eooo ineedtein zuud gej iim sonin.

ollie said...

хаха, харин тиймээ :р

Бөбөг said...

Иж минээ яаасан аймаар ийн бэ.

oldoshaksli said...

een yamar tavan danh hoosolson chavgants shig urt zuudeldiimbee,

ollie said...

хэхэ. "хүн зүүдийг сонгох биш. амьдралыг ч бас" ..,

Цагаанаа said...

ТАС гээл явцан. Юу болов гээл харах гэсэн чинь толгой хөдөлдөггүй. Би толгой руугаа буудуулчихжээ хөөрхий.
<<<<
тас гээд явахад сэркү байна уу? ээмэр тод зүүдэлдийн байна,, зүүдээ тод санаад тэмдэглэдэг,, азтай юм,, даанч ихэнхдээ санадаггүй,,

зүүдний нэг юм нь ямар ч виза, гадаад пасспорт энэ тэр хэрэг болохгүй,, сайхан аялана,, дээр л нэг Амээрикт очцон явжийсан \Эмээрик л юм байлгүй хаха\, намар болчихсон нэг тийм пс-ний воллпэпэр дээр байдагархуу намарын цэцэрлэгт хүрээлэнд аймар тайван алхалж байгаан, тэгсэнээ ээжлүү утасаар яриж байгаан,, ээжээ гадаад пасспорт байхгүй байшдэээ, пасспорт явуулатхаа" гэж этэр пасспортгүй яаж ч яваад тэнд очцийн,, зүүдэлж л чадууул,, сайхан аялал, элийрэл, зөндөө шүү тэ

ollie said...

би ер нь гэнэт буудуулаад ч юмуу, өндрөөс айдаг мөртлөө өндрөөс унаад үхэж байхдаа ч юмуу, ерөөсөө сэрдэггүй ш д. сонин.