Чи шударга бус. Намайг зовоохгүй гэсэндээ явахдаа, чамгүйгээр намайг яаж зовохыг бодоогүй. Чи шударга бус. Өөрөөсөө өөр нэгнийг хайрлаарай гэж үлдээчихээд, өөрөөс чинь өөр хэнийг ч хайрлаж чадахгүйг бодоогүй. Чи шударга бус. Намайг жаргалтай амьдруулах гэж орхихдоо, чамгүй бол хэзээ ч жаргалтай байж чадахгүйг бодоогүй. Чи шударга бус. Өөрийгөө мартаарай гэж үлдээхдээ, зүүдэнд минь орж ирэхээ бодолцоогүй. Чи шударга бус ..,
Чи намайг "тэврэхээ" больчихвол бусдаас ямар ч ялгаагүй болоод, би чамайг санадагаа больчихно шүү дээ.
Шарласан навчис
Гэмгүй дүр эсгэн
Газарт буух зуураа
Шаналангийн цоожийг
Нимгэн ирмэгээрээ
Нээж орхидог.
Ирэх намрыг хүртэл
Шаналалаа ахин түгжихээр
Амьд явах.
Сүүлийн 5 жилд очихыг хүсэж байсан ч очихоосоо айдаг байсан, хажуугаар нь хальтхан өнгөрөхдөө харцаа салгаж чаддаггүй байсан, бүтэн өдөржин гадаа нь өнжиж суухыг хүсдэг ч зүрх хүрдэггүй байсан тэр байшингийнхаа өмнө өчигдөр орой санаандгүйгээр очоод зогсчихсон байж байхым даа гэж. Тэрнээс ч болсон уу, шөнө "он"-г зүүдэлсэн. Гэвч утасны дуунд цочиж сэрэхдээ зүүдээ ор тас мартсан. Гэхдээ л ямар ч байсан "он"-г зүүдэлснээ мэдэж байгаа болохоор нэг л нэг тийм, гоё мэдрэмж төрөөд, тэр мэдрэмжийг жаахан ч гэсэн ахиухан мэдрэх гэсэндээ орон дотроо нүдээ аньж хэсэг хэвтсэн. Ямартай ч, тэр байшин руу ахиад мөддөө л очихгүйдэг. Санамсаргүйгээр л биш бол. Санаатайгаар зүрх хүрэхгүй. Ер нь ч би тэр хавиар санамсаргүйгээр ч гэсэн маш цөөхөн явдаг юм байна.
"Би чамд хайртай! Чамд өгөх миний зовлонгийн дэргэд энэ бол өчүүхэн бэлэг"
Яагаад намайг үнсчихсэн юм бэ!!! Тэгээгүй бол ..,
Ажил дээрээ бололтойм, зурагтаар кино үзээд суужийлаа. Кинон дээр гарч байгаа үйл явдал нь, нэг кино найруулагч юмуу даа, нэг залуу, юу ч юм нэг юм идчихсэн гэнээ. Яг юу идсэнийг нь сайн ойлгоогүй. Тэгээд тэр залуу Оскар гардуулах ёслол дээр очоод, Оскарын шагнал аваад тайзан дээр гарсан чинь, нөгөө идсэн юмнаас нь болоод амнаас нь бөөрөнхий тунгалаг түрснүүд гараад байсын гэнээ. Тэгээ тэр гарч ирсэн түрснүүд нь мэлхий болж хувираад, хөөрхий өнөө залуу шагналаа ч авч чадалгүй тайзнаас буусын байх. Тэгээ гэртээ ирээд, эмчийн өгсөн эмийг уугаад, амнаас нь сүүлийн түрс гарч байх мөчид би киног зурагтаар үзээгүй, тэр залуугийн гэрт, тэр сүүлчийн түрсийг хараад зогсож байсан. Хөнгөхөөн, бөмбөлөг шиг түрс шат уруудаал өнхөрч байснаа, замдаа усан дээр ойгоод, усан дээр ойсны дараа хэмжээ нь томроод. Дараа нь бүр их усан дээр ойгоод. Хэмжээ нь бүүр ч том болоод, хэмжээ нь томрохоос гадна жин нь бас нэмэгдээд. Тэгсээр өнөө бөмбөлөг чинь томорч, хатуурсаар далай руу ойгоод орчихвоо. /Залуугийн байшин далайн эрэг дээр байсан/ Тэгтэл далай руу орсон өнөө бөмбөлөг чинь аварга том аймшигтай саарал амьтан болоод хувирсан. Яг энэ үед би далай дээр, маааааангар том хөлөг онгоцон дээр байсан. Хөлөг онгоц нь гэхдээ их сонин. Ямар ч өрөө тасалгаа гэх юм байхгүй. Ерөөсөө л нэг нэлийсэн том тавцан. Тавцан дээр нь дайвалзаал, би нэг хашлаганаас барьчихсан, толгой эргээл. "Өнөө далайн өвчин гэдэг нь энэ юм болуу?" гэж бодоол. Тэгтэл ч өнөө аймшигтай саарал амьтан чинь хөлөг онгоцыг маань хажуу талаас нь түлхээд эхэллээ. Миний зүүн талд байсан хөлөг онгоцыг тэр амьтан аль хэзээний живүүлж байсан. Би живж байгаа онгоцны сүүлийн хүнийг нь олж хараал онгоц живсэн. Аа бас тэр хооронд, "Живж байгаа онгоц зүүдлэх муу л байх даа" гэж бодоод байгаам :р Баруун талд маань бас нэг онгоц байна. Миний байгааг бодуул цонх монх, өрөө тасалгаатайм. Онгоц аймар дайвалзаал, би хашлаганаас зуурсан чигтээ, хажуугийн онгоц руу хараад, "Яг яс юман дээрээ би ууг нь энэ онгоцон дээр биш, хажуугийн онгоцны тэр өрөөнд унтаж байгаа ш д" гэж бодоод байгаам. За тэгтэл өнөө аймшигт амьтан чинь манай онгоцыг хажуу тийшээ бараг хөмрөх шахтал нь мөргөлөө. Би агаарт аймар өндөрт үсрээл, нэг тэнгэр, нэг далай харагдаал. Тэгээл эргээл буухдаа усанд живнэ дээ гэж бодтол онгоц маань арай хөмөрчихсөнгүй, буцаад тэгширсэн, би тэрэн дээр нь буусан. Тэгсэн ч ахиал хөмрөх шахуу юм боллоо. Би ахиал тэнгэрт хөөрлөө. Харин энэ удаад онгоц үнэхээр хөмрөөд, би усан дээр уналаа. Тэгсэн чинь ус биш байхын. Харсан чинь аварга том, тунгалаг цэнхэр өнгөтэй халим. За тэгээл халимын нуруун дээр суугаал тэр газраас холдлоо. /Халим л намайг авраад, тэндээс холдуулж байх шиг байгаан/ Тэгээд намайг ёроолдоо дүүрэн устай, аймар өндөр, таазгүй, дугуй хэлбэртэй, ерөнхийдөө хонх шиг хэлбэртэй, тийм шавар барилга ч гэхиймүү, юу ч гэхийн нэг юм руу оруулаад, маангар өндөрт нэг жижигхээн ховил шиг юман дээр суулгачихлаа. Тэгээд яваад өгсөн. Удалгүй эргээд ирсэн. Шүдэндээ нэг лууван, нэг редиска зуучихсан байсан :р Надад л хоол олж ирэх гэж явсан бололтой. Тэр хоёр нь яджаахад муудцан. Гэсэн ч би хөөрхий халимыг бодоод редисканаас нь нэг хазсан. Тэгтэл, намайг орж ирэхэд нэг ч хүнгүй байсан нөгөө хонх шиг барилга чинь доор байгаа их усан дундаа баахан сэлж байгаа хүмүүстэй болчихож. Тэгээд барилгын нэг хананы жижигхэн хагархайгаар хүмүүс сорогдоол, орилоол ороод байхын. Оннгоцны цонх онгойхоор хүн сорогдоод явчихдаг шиг. Тэрийг нь харсаар байж би тийшээ, тэр хүмүүс рүү очих гэхийн. Тэгтэл халим маань над руу муухай хараад явуулахгүй /Нээрэнгээсээ аймар муухай харсан/ Тэгээд халим өөрөө тэр хүмүүс рүү явахаар эргэхэд нь, би өөрийгөө халимын нуруун дээр бууна гэж тооцоолоод өнөө сууж байсан газраасаа үсэрчихэв. Харамсалтай нь бууж чадаагүй. Пүл гээл ус руу орсон. Ус цээжин дээр арай л аймар дарамттайгаар дарсан. Арай гэж тэлчигнээд сэрсэн. Гараа цээжин дээрээ тавьсан байсан :р
/гэснээс, би сүүлийн үед өндрөөс унаж, өндөрт хөөрч байхдаа ерөөсөө айхаа больчихжээ. ууг нь дав дув гээл цочоод сэрдэгсэн./
Би чамайг
Нулимсныхаа
Дуслан унах
Тэр чимээнээс олдог.
Би чамайг
Зүрхнийхээ
Хэмнэл алдах
Тэр цохилтоос олдог.
Би чамайг
Хүлээлтийнхээ
Тэвчээр дуусах
Тэр мөчөөс олдог.
Би чамайг
Өнгөрснийхөө
Булан бүрээс
Хайгаад олдоггүй.
Амьдрал чамд алх бэлдчихээд хүлээн суухад нь, чи, шруп барьсаар ирээдүйд очдог. Амьдрал чиний ирэх замыг тосон, мөс атган зогсоход нь, чи, гал халаасалсаар ирдэг. Амьдрал чамд зориулан, бийр урлаад суухад нь, чи, тэмдэглэлийн дэвтэр өвөртлөсөөр айсуй байдаг. Энэ чиний буруу биш. Өөрийгөө, чамайг төрөхөөс ч өмнө, чиний "хувь тавиланг" зохиочихсон гэж боддог "тэнэг" амьдралын "тэнэглэл".