Би чамайг
Нулимсныхаа
Дуслан унах
Тэр чимээнээс олдог.
Би чамайг
Зүрхнийхээ
Хэмнэл алдах
Тэр цохилтоос олдог.
Би чамайг
Хүлээлтийнхээ
Тэвчээр дуусах
Тэр мөчөөс олдог.
Би чамайг
Өнгөрснийхөө
Булан бүрээс
Хайгаад олдоггүй.

3 comments:

Э.Сударчулуун said...

Олдог гэвч олдоггүй....ГОЁ

Хүн санаа said...

Олоогүйд баярладаг...

ollie said...

яагаад?