Шанаагаа тулан
Санаашран суусаар байтал
Шанаа минь
Хөдлөхөө болив.

Өвгдөө тэврэн
Ганцаардан суусаар байтал
Өвдөг минь
Тэнийхээ болив.

Газар ширтэн
Гуниглан суусаар байтал
Хүзүү минь
Өндийхөө болив.

Ингээд л
Би, "хүн" дүрсээ эвдчихэв.
Би бичсэн үг, өгүүлбэр бүртээ тайлбар хийж байж хүмүүс ойлгох ёстоймуу????????????? Тэгээд бас, миний бичсэн шүлэг болгон миний амьдрал байх ёсгүй биз дээ?????????? Би "зохиож" болох уу?????????
Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би .., Л.Ө
Намар оройн жиндүүхэн бороонд
Навсайтлаа норон дагжиж,
"Хорвоогийн юу ч надад хамаагүй" хэмээн
Хамраа ухан зогстол
Хажуугаар гүйх золбин гөлөг
Хань бараадан хөл дор ирэхүй
Халаасанд байсан хатсан талхыг
Хар зөнгөөрөө хаяж өгөх нь,
Хорвоогийн юм бүхэн надад хамаатайг
Хоржоонтойгоор мэдрүүлэх мэт.
Залуу байж ядан байн байн утсаа шүүрч аван харна. Ирсэн жижигхэн зурвасыг тэр өнөөдөр бараг 100 дахь удаагаа уншиж байгаа. "Надад амжилт хүсээрэй" гэсэн товчхон зурвас 9 сар сураггүй байсан она-гаас ирсэн. Нэг ч үг хэлэлгүйгээр алга болсон түүнийг залуу үзэн ядаж байсан ч, бас хайрласан хэвээрээ л байсан. Арайхийн мартагнаж байтал ийм зурвас ирүүлсэнд нь эхэндээ уурласан ч, бас хажуугаар нь зүрх нь хүчтэй цохилон догдолсон. Юунд? гэсэн асуулт өдөржин толгойд нь эргэлдсэн. Юу гэж хариулахаа мэдээгүй тэрээр, тэр өдөртөө хариу бичээгүй.

Маргааш нь өглөө эрт, яаралтай ажилтай мэт л цочин сэрсэн. Сэрмэгцээ л өнөөх зурвасын тухай бодсон. Тэгээд, итгэлгүйхнээр утсаа аваад, "Амжилт хүсье" гэж бичсэн. Тэр дороо хариу ирсэн нь, "Баярлалаа" гэсэн ганц л үг байсан. Яагаад ч юм залуу цухалдаж эхэлсэн.

Ахиад л маргааш нь, өглөө эрт цочирдон сэрсэн. Сэрмэгцээ хамгийн түрүүнд утсаа шүүрэн авсан ч, тэнд ямар ч зурвас байгаагүй. Гэсэн ч залуу цухалдахаас илүү, сэтгэлд нь гэнэт түгшүүрийн хонх дэлдээд эхэлсэн.

Үдэш болохын хэрд найз нь утасдсан. Өчигдөр өглөө она нас барсныг дуулгасан. Найдваргүй болсон байсан атлаа бүтэн нэг шөнийг тэсэж өнгөрөөснийг нь хэлсэн. Харин өчигдөр өглөө утсаа атгасан хэвээр инээмсэглэсээр нас барсан гэсэн.

"Үхэхдээ жаргалтай байхад минь надад амжилт хүсээрэй" ..,
Арван жилийн хүлээлтийг зогсоон
Амьдралд намайг эргүүлэн авчрахад чинь
Ахиад хэзээ ч сэтгэл өвдөхгүй мэт
Амар амгаланд би автсан.
Харамсалтай нь,
Харц чинь өнгөрснийг минь шүүж
Хардалт чинь зүрхийг минь уйлуулж,
Хамгийн эмгэнэлтэй нь,
Хайрлаж байгааг минь
Чи үзэн ядсан.
Shut up!
Өөр нэгний төлөө
Үхэх гэсэн солиорлыг минь
Өнөөдрийг хүртэл
Тэвчиж ирснийг нь гайхна.
Гарыг чинь
Атгаад алхахсан,
Ямар халуухан
Надад мэдрэгдэх бол.

Харцыг чинь
Ширтээд суухсан,
Ямар дулаахан
Надад мэдрэгдэх бол.

Мөрийг чинь
Налаад хэвтэхсэн,
Ямар бүлээхэн
Надад мэдрэгдэх бол.

Зүрх рүү чинь
Өнгийж зүрхлэхгүй,
Тийм хүйтэнд
Би тэсэхгүй.

4031 Days
96744 Hours
5804640 Minutes
34827400 Seconds
буюу
11 Years
0 Months
14 Days
би түүнийг хайрласаар иржээ.
Бүсгүй үхэв. Өөрийн амьдралыг түүнгүйгээр төсөөлж чадахгүй залуу, өөрөө араас нь үхчихгүйн тулд өөрийгөө аргацаан цэцэг тарив. Гэхдээ, өөрөөс нь ч бас салж чадаагүй бүсгүйн "сүнс" өнөөх цэцгэнд хоргодон үлдсэнийг мэдсэнгүй. Цэцэг өдөр ирэх тусам гайхалтай ургаж байлаа. Яг л залууг өөрийг нь хайрлан буй мэт. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, залуу бүсгүйг мартагнан, өөр нэгэн бүсгүйд дурлав. Цэцэг дэлбээгээ нээн харуулах тэр л өдөр, залуу цэцгийг хайчлан, өөрийн шинээр дурласан бүсгүй рүү барин очлоо. Цэцгийн дэлбээг даган, нэгэн шингэн зүйл урссаныг, залуу, өөрийн бүсгүйн нулимс гэж мэдрэлгүй, дурласан бүсгүйдээ, атган барьсан.
Өнөөдрийн өөрийгөө
Өчигдөр харсан бол
Өөрчлөх байсан болов уу,
Өөрийн гэх амьдралаа?
Өнөөдрийн шаналанг чинь
Өчигдөр харсан бол
Өөрчлөх л байсан даа,
Өөрийн чинь амьдралыг.
Бардам гуниг минь
Гуниглалаа нуун,
Хэзээ ч зовдоггүй мэт
Алхалнам.

Бардам ганцаардал минь
Ганцаардлаа нуун
Хэзээ ч шаналдаггүй мэт
Алхалнам.

Бардам өвдөлт минь
Өвчнөө нуун
Хэзээ ч өвддөггүй мэт
Алхалнам.

Бардам бус би
Өөрийгөө үгүйсгэн
Бардам мэт
Алхалнам.
"Ярих ажил байна" гэж уузлангуутаа, "Ямар ч ажил байгаагүйм. Зүгээр л уулзах шалтаг хайгаад" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. "Хүн хэчнээн өөрчлөгдлөө ч, зүрх сэтгэл хэвээрээ л байдын" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. "Намайг хаяад явахад чинь хүртэл би чамд гомдож чадахааргүй хайртай байсан" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. Марлиар боосон гарыг минь хараад, амандаа хараал бувтнаад, "Чи зөвхөн инээх л ёстой" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. "Би ганцхан чамд л худлаа ярьж чаддаггүй" гэж хэлэх шаардлага байсан ч юмуу. Эцсийн эцэст, "Би эхнэрээсээ илүү чамд хайртай. Үргэлж л хайртай байсан" гэж хэлэх шаардлага бүр байсан ч юмуу .., Намайг ингэж өвтгөх ямар шаардлага тэрэнд байгаан бэ?
Чамайг ахин харахаас нааш
Тайтгарахгүй сэтгэлээ
Хөргөөр чинь хуурсаар
Өнөөдрийг хүрчихэж.
Чамайг ахин үнсэхээс нааш
Тэвчихгүй догдлолоо
Хэн нэгнээр орлуулсаар
Өнөөдрийг хүрчихэж.
Чамайг ахин тэврэхээс нааш
Тавигдахгүй тэвчээрээ
Хоосныг тэвэрсээр
Өнөөдөр дуусгав.
Би 3 залуутай хамт их дэлгүүрийн урд явж байгаан. Хотын зүүн захад хэдэн гарууд бензин колонк дэлбэлэх гэж байгааг мэдээд байгаам. Тэгээ тэр хэдийг зогсоохоор машин хулгайлаад явж байгаам. Мэдээллийг хаанаас олж байгаа нь их сонин. Гудамжинд байх юунаас ч хамаагүй мэдээлэл олж аваад л. Тэгээ мань 4 хотын зүүн зах руу явж байтал би гудамжинд байх Мерлин Монрогийн зурагтай рекламыг олж харлаа. Тэгсэн рекламан дээрх Монрогийн царай нэх сонин сонин болж хувираад. Би тэрийг нь харангуутаа "Бүгдээрээ буруу тийшээ яваад байгаан байна. Тэд нарын баруун захын колонк дэлбэлэх гэж байна" гэж хэлж байгаам :р Тэр нь дохио тэмдэг бололтой. Тэгээл дөрүүлээ зам хөндлөн гараал ахиал нэг явж байсан машиныг зогсоогоод, машиныг нь дээрэмдэж байгаан. Тэгсэн тэр дээрэмдүүлж байгаа машинаас ОН гараад ирүүл яахуу. Тэгээ ОН над руу "Ээ чи, ингэж дээрэм хийж амьдрах ч гэж дээ" гэсэн харцаар хараад байгаам. Би хальт санаа зовоол, тэгээл нөгөө гурваа дагаад машинд суусан. \Шударга бус юмаа тээ. Би ОН-г бараг зүүдэлдэггүй байж, очиж очиж машин хулгайлж байхдаа таарч зүүдлэхдээ яахав дээ\ Тэгтэл гэнэт би Шурагийн гэрт байж байгаан. Ууг нь ч манай 10 жилийн ангийн охины гэр байсан л даа бодит амьдрал дээр бол. Тэгсэн хажуу айлынх нь хүн ханаа аймар хүчтэй мөргөөл, Шурагийн гэрийн хана нурах гээл байхын. Юу болоод байгаан гэсэн, хажуу айлынх нь эгч согтуу байхаараа тэгдийн гэнээ :р Тэгээл би Шурагийн нэг өрөөнд нь орлоо. Тэгсэн манай 220-н нэг өрөө болчихын. Цонхны цаана хэдэн зуун мянган эрвээхэй нисэлдээд. Би эрвээхэйнд дургүйн болохоороо цонхоо хаалаа. Хааж байх үед гадаа хийсэж байгаа юмнаас манай гэр рүү нэг нь ороод ирлээ. Тэгсэн юун эрвээхэй байхав. Буузны нэг жигнүүр наасан :р Тэгээ цонхоо хаачихаад байж байтал цонхны завсраар модны мөчир орж ирээд, миний гарнаас мөчир нь зуураад эхэлсэн. Би салах гэж тийчлээд л. Тэгтэл нөгөө мөчир чинь явсаар байгаад нэг муухай хар царайтай эрэгтэй хүн болоод хувирчдын. Тэгээ миний гарыг тавьдаггүй. Тэгснээ, "Чи өөрийгөө цаад толиндоо хар даа. Чиний дотор 2 хүн амьдраад байна. Итгэхгүй бол эргээд толинд хар. 2 хүн харагдана" гэж гуцаад. Яагаадчийн тэрийг нь сонсоод аймар уур хүрээд. Уурласан шалтгаан нь, миний дотор 2 хүн байгааг би мэддэг бололтой. Тэгээд тэрийг маань ил хэлсэнд уурлаад. Ичсэн хүн хүн ална гээч л болоод байх шиг байсан. Тэгээ толь руу хараачгүй. Уурандаа өнөөхийг чинь цохиж алах гэсэн чинь, яаж ч цохьсон миний цохилт аймар зөөлхөн буугаад. Би тэрэнд нь бүүр нервтээд. Яг боож үхдэгийн даваан дээр утас дуугарч намайг сэрээж амь аварсан :р
"Түүнийг ингэтлээ хардах хэрэггүй. Тэр угаасаа л ийм хүн. Тэр хэнийх ч биш ..,"
Цас ба мөндөр.
Чи миний
Задалж амжилгүй
Яаран орхисон
Хамгийн үнэтэй
Бэлэг.
Арван жил хүлээлээ,
Ахиад
Хэдэн арван жил
Хүлээх бол?
Арван жил шаналлаа,
Ахиад
Хэдэн арван жил
Шаналах бол?
Арван жил уйллаа,
Ахиад
Хэдэн арван жил
Уйлах бол?
Ингэхэд,
Ахиад
Хэдэн арван жил
Үлдээ бол надад?
\10 жилийн өмнөх энэ л өдрөөс миний өнөөдрийн "дурсамж" эхэлсэн\