Залуу байж ядан байн байн утсаа шүүрч аван харна. Ирсэн жижигхэн зурвасыг тэр өнөөдөр бараг 100 дахь удаагаа уншиж байгаа. "Надад амжилт хүсээрэй" гэсэн товчхон зурвас 9 сар сураггүй байсан она-гаас ирсэн. Нэг ч үг хэлэлгүйгээр алга болсон түүнийг залуу үзэн ядаж байсан ч, бас хайрласан хэвээрээ л байсан. Арайхийн мартагнаж байтал ийм зурвас ирүүлсэнд нь эхэндээ уурласан ч, бас хажуугаар нь зүрх нь хүчтэй цохилон догдолсон. Юунд? гэсэн асуулт өдөржин толгойд нь эргэлдсэн. Юу гэж хариулахаа мэдээгүй тэрээр, тэр өдөртөө хариу бичээгүй.

Маргааш нь өглөө эрт, яаралтай ажилтай мэт л цочин сэрсэн. Сэрмэгцээ л өнөөх зурвасын тухай бодсон. Тэгээд, итгэлгүйхнээр утсаа аваад, "Амжилт хүсье" гэж бичсэн. Тэр дороо хариу ирсэн нь, "Баярлалаа" гэсэн ганц л үг байсан. Яагаад ч юм залуу цухалдаж эхэлсэн.

Ахиад л маргааш нь, өглөө эрт цочирдон сэрсэн. Сэрмэгцээ хамгийн түрүүнд утсаа шүүрэн авсан ч, тэнд ямар ч зурвас байгаагүй. Гэсэн ч залуу цухалдахаас илүү, сэтгэлд нь гэнэт түгшүүрийн хонх дэлдээд эхэлсэн.

Үдэш болохын хэрд найз нь утасдсан. Өчигдөр өглөө она нас барсныг дуулгасан. Найдваргүй болсон байсан атлаа бүтэн нэг шөнийг тэсэж өнгөрөөснийг нь хэлсэн. Харин өчигдөр өглөө утсаа атгасан хэвээр инээмсэглэсээр нас барсан гэсэн.

"Үхэхдээ жаргалтай байхад минь надад амжилт хүсээрэй" ..,

6 comments:

Бөбөг said...

9 сарын дараа гэхээр нь хүүхэдтэй болоод төрөх гэж байна гэж бодсон юмсан.

dao said...

aimshigtai medee bsan bnshd

slngo said...

heterhii oroitohoos ni umnu bj boloh chadalaaraa l hairlaj bainaa hairlaj chadah buhniigee..

Я.Баяраа said...

amid uu?

ollie said...

үхчихсэн ..,

dream said...

:((((((((((