Шанаагаа тулан
Санаашран суусаар байтал
Шанаа минь
Хөдлөхөө болив.

Өвгдөө тэврэн
Ганцаардан суусаар байтал
Өвдөг минь
Тэнийхээ болив.

Газар ширтэн
Гуниглан суусаар байтал
Хүзүү минь
Өндийхөө болив.

Ингээд л
Би, "хүн" дүрсээ эвдчихэв.

2 comments:

Я.Баяраа said...

HUshu boltstsiim biz de.

ollie said...

хөшөө ч гэж бодож бичээгүйм л даа.