Хавьд ийм сонин зүүд зүүдэлсэнгүй.
Манай хотод нэг ид шидтэй гэр бүлийнхэн иржээ. Хаанаас ирсийн мэдкү. Нэг хөгшин эгч, нэг 40 орчим насны эгч, нэг 40 орчим насны ах, тэгээд нэг миний үеийндүү нэг хүүхэн. Тэгээл үзүүлбэрээ үзүүлээл. Гэхдээ үзүүлбэр нь ямар байсныг санахгүй байна. Ямар ч байсан би аймар сэтгэл хангалуунаар гэртээ ирлээ. Тэгсэн манай гэрт нэг хүүхэн байж байхын. Ханын обой энэ тэрийг хуулаад. Би гайхаад, "Чи юу хийжийнаа?" гэсэн чинь, "Танайд засвар хийх гэж байна" гэхийн. Тэхээр нь, "Үгүй ээ, би саяхан засвар хийчихсэн. Зүгээр орхи" гэсэн чинь "За за тэгвэл тавилганых нь байрыг л солиод тавьчий" гэхийн. Тэхээр нь, за тэгээ тэг гээл ажилдаа явж байгаам. Гэртээ нэг юмаа мартсан бололтой. Ажлын дундуур гараал гэртээ ирсэн чинь юу вэ. Манай гэрт бөөн хүн. Хамаг тавилга энэ тэрийг маань салгаад өрчихсөн. Ханын цаас маас бүгдийг нь хуулчихсан. Миний уур хүрээл, нөгөө гэрт байсан хүүхнээ олж уулзлаа. Уурлалаа. Тэгсэн нэг залуу ирснээ намайг гэрээс бараг түлхээд шахуу гаргах гээд байхын. Гэрт байсан өөр бусад хүмүүс нь над руу харж шивнэлдээл. Би бүр учрыг нь олохгүй. Тэгээл бараг хөөгдөөд гарвоо. Гараал алхаж байснаа гэнэт, манай гэрт байсан тэр хүмүүс чинь зүсээ хувиргасан нөгөө шидэт гэр бүлийнхэн байна ш дээ гэж бодож байгаам. Тэгээл гэрт байсан хүмүүсээ төсөөллөө. Яах аргагүй мөн байнаа. Би буцаал гэр рүүгээ гүйлээ. "Би та нарын хэн гэдгийг мэдсэн" гээл хэллээ. Тэгтэл юу юугүй ухаан алдаад уначив. Өнөөдүүл л намайг ухаан алдуулчих шиг болсон. Тэгээ ухаан орлоо. Тэгтэл би гэртээ, гэхдээ манай гэр аймар сонин тавилгатай, шал өөр болцон байхын. Зөвхөн тавилга нь өөрчлөгдсийн биш, шал өөр цаг үед ирцэн байгаагаа би мэдэж байгаам. Нөгөө шидтэнгүүд чинь бас байнаа. Гэхдээ ямар ч шидтэн энэ тэр биш, жив жирийн хүмүүс. Жив жирийнээр барахгүй миний гэр бүлийнхэн болж таарсан. Гэтэл яасан гэхээр, миний "амьдрал" бол ерөөсөө миний амьдрал байгаагүй. Миний "жинхэнэ" амьдрал бол энэ газар, энэ юм гэнэ. Би яаж ч юм мэдэхгүй, ямар нэгэн байдлаар энэ амьдралаасаа салаад, өөрийнхөө "жинхэнэ" гэж бодож байсан амьдралд орцын байна л даа. Тэгээ манай гэр бүлийнхэн намайг эргүүлэн авчрах гэж миний амьдарч байгаа газар очсын байх. Яагаад тэнд очоод шидтэн болцонг би мэдэхгүй. Тэгээд намайг олоод, манай гэрийг "энэ" гэр шиг болгож өөрчлөх гээд байсын байна л даа. "Энэ" гэр шиг болсон гэрийг харуул "жинхэнэ" амьдралаа санаж магадгүй гэж бодсын байх. Гэхдээ өөрсдийгөө миний гэр бүл гэж мэдэгдүүлж болохгүй, юун хүмүүс гэдгээ ч мэдэгдүүлж болохгүй юмуу даа. Тэгтэл би мэдчихсэн болохоор, тэд нар тэгж хөдөлмөрлөх шаардлагагүй болоод, мэдсэнийхээ "шагналд" ч гэхиймүү, би "жинхэнэ" амьдралдаа хүрээд ирж байгаам. За тэгээл бодуул би амар сайхандаа жаргаа л байлгүй.
Зүүд ч ингээд л төгссөн. Сэрээд бодлоо л доо. Хэрвээ нээрээ "энэ" амьдрал миний "жинхэнэ" амьдрал биш бол яахуу? Миний "жинхэнэ" амьдрал зэргэлдээ ертөнцөд ч юмуу, эсүүл бүр зүүднийх шиг, дээр үед, өнгөрсөнд байвал яахуу? Хэрвээ тийм байгаад, би төөрөөд энд ирчихсэн бол миний гэр бүлийнхэн ингэж миний төлөө ирэх болов уу?

8 comments:

shuvuu said...

Sonirholtoi zuud bna... Chi why dandaa iim sonin kino shg zuudnuud zuudeldeg bainaa... Tegeed teriigee sain sanahiig n yana...Goeiin... :)Bi zuudee ihenhdee sereel martchaad bhiin...

ollie said...

тэнэг хүмүүс зүүдээ санадаггүйн гэсэн ш д гсн :р

за миний ухаантай ч гэж юу байхав. тод зүүдэлдэг болоол тэр байлгүй дээ

Цагаанаа said...

ер зохиол болчихоор зүүд юм бишүү хө?
Энэ миний жинхэнэ амьдрал мөн үү гэж эргэлзэх үеүүд байдий шүү,,
гэнэт л энэ чинь юу билэээ хэхэ,, орж гарж этэр

ollie said...

харин зохиол болгуул болчихоор байгааз? надаа бас тэгж санагдсан ч, ямар нэгэн юм зохиож бичих гэсэн залхуу хүрээд. тэрний оронд зүүдний зохиогоод өгчихсөнийг нь хуулах амар санагдаад :р

би гэхдээ бодоод байсан, амьдралдаа, "энэ миний амьдрал мөн үү?" гэж бараг бодож байгаагүйн билээ ш д.

shuvuu said...

Haha, bi ch tguul duurzen teneg hun yum bnl daa kkk... Estoi ene zuudiig sain sanaj abna daa gj zuuden dotroo zarimdaa bodoj bgan, tegd ch nemergui, ter dor n bichij abj baimaar yumuu daa esuul...

Chinii zuudnuud ugaasaa dandaa kino zohiol bolmoor shd... :)

ollie said...

би өглөө сэрээл, минут хэртэй юу зүүдэлснээ боддын. тэгээл шууд тэр чигээрээ санаанд ороод ирдий ш д. заримдаа цочиж энэ тэр сэрэхийн бол угаасаа зүүднээсээ салаагүй шахуу сэрдэг болохоор мартаа ч үгүй байдын :р

тэгжуугаад бүх зүүднүүдээ нийлүүлж байгаад дундаас нь нэг солиотой кино гаргадымуу гсн. хэхэ, шал худлаа л даа :р

BorlaSQue said...

тэнэг хүмүүс зүүдээ мартдаг гэж үнэн байхөө... миний санаж байгаа зүүднүүд нь ихэвчилэн аймшигийн зохиол шиг

BorlaSQue said...

тэгээл хагас мэдрэл муутайн болхоор мартчихдаг... үнэндээ би хагас мэдрэл муутай биш л дээ... зүгээр л хүмүүс намайг тэгэж боддог юм шиг санагддаг болхоор нь л