Намрыг үзээд
Навч сэтгэлээ хувирган
Модноос урвав.
Өгөөмөр мод
Түүний дурлалыг хүндлэн
Өөрөөсөө явуулав.
Сэтгэлтэйгээ хамт
Өнгөө хувиргасан навчийг
Намар тоосонгүй.
Хувирамтгай навч
Хэнд ч хэрэггүй
Хог болон хөглөрөв.

1 comments:

Solera said...

гурван жилиййн өмнө байхаа бараг бичээд л мартчихсан тэр шүлгийг минь санагдуулав.