Би өөрийнхөө боол,
Жижигхэн ч гэсэн биеийнхээ боол
Эмзэг ч гэсэн сэтгэлийнхээ боол
Турьхан ч гэсэн хайрынхаа боол
Өчүүхэн ч гэсэн бодлынхоо боол.

Би өөрийнхөө зарц,
Жижигхэн биеийг арчилж
Эмзэг сэтгэлийг аргадаж
Турьхан хайрыг бөөцийлж
Өчүүхэн бодлыг тайтгаруулна.

Би бусдын эзэн,
Үлэмж биетнүүдийг сөгдүүлж
Хатуу сэтгэлүүдийг уярааж
Агуу хайруудыг уйлуулж
Суут бодлуудыг уймруулдаг.

3 comments:

slngo said...

iim bhad yahiin yaj ch chadahgui shd tednuus hehe..

ollie said...

хэхэ, гэхдээ өөрөө өөрийнхөө эзэн биш байх бас "хөгийн" л дөө ..,

BorlaSQue said...

хаха