Тэр шархадсан. Түүнийг шархлуулсан хутгыг би үзэн ядсан. Гэвч үнэндээ, түүнийг шархлуулсан хутга миний гарт байсан. Миний гарт байгаа, түүнийг шархлуулсан хутгыг би газарт хаясан. Харамсалтай нь, надад түүнийг шархлуулах хутга байснаас, түүний шархыг эмчлэх эм байсангүй. Уур хүрсэн. Уурандаа түүнийг шархлуулаад газарт хаясан хутгаа буцаан авсан. Тэгээд, түүнийг шархлуулаад, газарт хаяад, буцаан авсан өнөө хутгаараа өөрийгөө шархлуулах гэж үзсэн. Гэвч би яагаачгүй. Нэг бол тэр надаас илүү эмзэг байх. Эсвэл, би шархалсаар байгаад элдэв шархыг ажирахаа байж..,

2 comments:

BorlaSQue said...

би бол тэр хутгыг газарт хаялгүй үхтэл нь гутгалцан бачка байна

ollie said...

аймрын :Р