Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа суудаг байсан
Тэр сандал дээр ирж суугаарай.

Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа инээдэг байсан
Тэр киног үзээрэй.

Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа санааширдаг байсан
Тэр дууг сонсоорой.

Чи намайг саналаа гээд
Миний үхлээр
Үхэж болохгүй шүү!

6 comments:

Цагаанаа said...

та ямар үхэлээр үхсийн ? \үхэхийн ч юм уу ?\

shuvuu said...

Zarimdaa ingej durlah negen bodliin ataarhmaar saihan sanagdhiin...

ollie said...

Цагаан: аа нэг тиймэрхүү үхлээр үхэхиймаа нтр :р

Шувуу: хэхэ, хүмүүс харин атаархаал байдын гсн :р

Toshiloo said...

Чи намайг санаад байвал
Сэтгэлээ онгойтол уйлаарай..

slngo said...

"Болзоо"-С.Ө
Намайг солонго болохын цагт

Чи бяцхан хүү болоод

Найм дахь өнгийг зурж

Тэнгэр бид хоёрыг гоёорой





Намайг бороо болохын цагт

Чи минь өвс болоод

Нарийнхан ишин дээрээ өнгийж

Унагалгүй тосон аваарай





Намайг шуугин урсахын цагт

Чи минь санаад байвал

Намуун шөнөөр ирж

Давалгаан дээр минь унтаарай





Намайг од болохын цагт

Чиний минь зүрхийг нээсэн

Найз бүсгүйдээ өмчлөн

Намайг зүсэлж өгөөрэй..

/sanaand orov../

ollie said...

Toshiloo: хүн уйлуулах чинь муухайн бишүү?

slngo: гоё шүлэг шүү.