"Би чамд хайртайг чи мэднэ" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Чамайг намайг хайрладгийг ч мэднэ" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Гэсэн ч хайр чинь намайг өвтгөж байна" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Хайр сэтгэл жаргалтай байх ёстой" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Тиймээс би жаргалтай хайраа олохоор явлаа" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Чи ч бас хайх хэрэгтэй" гэхэд чинь
Би чимээгүй л толгой сэгсэрсэн.

6 comments:

K said...

i like u :D

ollie said...

:чимээгүй толгой дохив: :Р

slngo said...

Ганц чиний өмнө л би бүгдийг мартаж байна

Уурлаагүй, гомдоогүй юм шиг

Ганц чиний өмнө л би дандаа жаргалтай байна

Уйлаагүй, цөхрөөгүй юм шиг..

Б.Батзаяа said...

чимээгүй л толгой дохих байх л даа гэхдээ big like...

BorlaSQue said...

гээд л би чиний шүтэн бишрэгч шүү даа

Цагаанаа said...

гоё!