Чамайг мартахгүй байгаа нь,
Чамд хэлэх ЁСТОЙ үг байгаад тэр юм байна.
Чамайг олохгүй байгаа нь,
Чамтай таарах ЁСТОЙ газраа очоогүйд тэр юм байна.
Чамаас өөрийг хайрлахгүй байгаа нь,
Чи миний хайрлах ЁСТОЙ ганц хүн нь болоод тэр юм байна.
Тэгэхээр,
ЁСТОЙ бүхнийг гүйцээгээгүй цагт
Би эндээс явах ЁСГҮЙ.

1 comments:

СААРАЛ said...

Таараад хэлэх дээрээ тулвал та дуугарахгүй
Таарах газараа урьдчилад мэдлээ ч та очиxгүй
Энэ бүхнийг гүйцэтгэх боломж гарсан ч
та лав ойрын хугацаанд эдгээр үйлдэлийг хийхгүй мэт надад санагдах
Дахиад л нандигнаад үлдэх юм шиг ,,,