Хэчнээн их уйлуулснаа мартчихсан мэт
Хацрыг минь илэхдээ
Гар чинь чичрэхгүй юм.

Хэчнээн их гомдоосноо мартчихсан мэт
Духын минь үнэрлэхдээ
Уруул чинь чичрэхгүй юм.

Хэчнээн их зовоосоноо мартчихсан мэт
Биеийг минь тэврэхдээ
Бие чинь чичрэхгүй юм.

Харин би,
Нулимс, гомдол, цөхрөлөө санаад
Хамаг байдгаараа салганан чичирнэ.

1 comments:

Я.Баяраа said...

Халуурсан хүн даардаг бил үү?
Даарсан хүн халуурдаг бил үү?