Өглөөгүүр,
Ердөө л ганц хором
Хуурамчаар
Мушиймар аядсаны төлөө
Амьдрал намайг
Жаргалтай гэдэгт итгэчихэж.

Өчигдөр,
Ердөө л ганц цаг
Хөнгөхөөн
Түүнийг бодсоны төлөө
Амьдрал намайг
Дурласан гэдэгт итгэчихэж.

Өнгөрсөнд,
Ердөө л ганц өдөр
Хямдхаан
Амьд явсны төлөө
Амьдрал намайг
Өөрт нь хайртай гэдэгт итгэчихэж.

Хөөрхий,
Гэнэн ч амьдрал бол доо.

3 comments:

Цагаанаа said...

амьдрал гуайг нээрээ та шувтан даапаалчхиймааа :P

Цагаанаа said...

ганц удаа ойртуулсанаа юу гэж бодоов би өөр хүн шүү,, этэр санагджийшд,,

ollie said...

пуахахахахахахха. яадий, энэмуу чинь өөрөө эхэлж намайг өдсөн нтр :р